top of page

StarLadder Budapest Major оргил үедээ 950.000 гаруй үзэлттэй байв

StarLadder Budapest Major 2025–ын 3-р шат (Swiss Stage 3) буюу плейоффт шалгарах эрхийн төлөө өрсөлдөж буй багуудын тоглолтын үеэр оргил үедээ 950.000 гаруй үзэлтэд хүрлээ.

StarLadder Budapest Major

Esports Charts–ийн мэдээлснээр, тэмцээний Swiss шатны оргил үзэлт G2 Esports болон Team Falcons багуудын тоглолтын үеэр 970,598 болжээ.

Swiss шат нь нийтдээ:

  • 552,748 дундаж үзэлттэй байсан нь BLAST.TV Austin Major–ын 3-р шаттай (дундаж: 667,705) харьцуулахад 17% буурсан үзүүлэлт юм. Гэсэн ч плейофф эхлэх үед энэ тоо өсөх магадлал өндөр байна.

Португал, Монгол хэл дээрх дамжуулалт

Budapest Major-н Португал болон Монгол хэл дээрх шууд дамжуулалт өсөлт үзүүлжээ:

Португал хэл дээрх үзэлт
  • Үзэлт: 283.380

  • Austin Major–ын 3-р шаттай харьцуулахад 22% өссөн

  • Гол шалтгаан: Stage 3–т 3 Бразил баг оролцсон

    • paiN Gaming

    • Imperial Esports

    • FURIA (3–0 харьцаатайгаар шууд плейоффт шалгарсан)

Монгол хэл дээрх дамжуулалтын үзэлт
  • Үзэлт: 86.634

  • Austin Major–ын нийт үзэлттэй харьцуулахад 65% өсөлттэй

Stage 2–оос илүү Stage 3

Budapest Major–ын оргил үзэлт Stage 2–оос 300.000 гаруйгаар өссөн бөгөөд плейоффын эрхийн төлөөх өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотой.

StarLadder–ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй тэмцээн

Хэдийгээр зарим үзэлтүүд Austin Major–ын 3-р шатнаас буурсан ч Budapest Major нь StarLadder компанийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй e-sports арга хэмжээ болоод байна.

  • Stage 2–ын оргил үзэлт нь 2019 оны Berlin Major–ын (оргил: 836,306) үзэлтийг аль хэдийн давсан.

  • Stage 3 нь бараг 1 сая үзэлтэд хүрч байгаа тул плейоффын үеэр энэ тоо улам нэмэгдэх төлөвтэй.

Энэ удаагийн Major–ын плейоффт дэлхийн шилдэг 8 баг өрсөлдөж, Major аваргын төлөө тоглох гэж байна.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page