Team Spirit Dota 2-н академи багийн бүрэлдэхүүнээ танилцуулав
- Masha Mnn
- 12 hours ago
- 1 min read
Team Spirit анх удаа Dota 2 академийн бүрэлдэхүүн байгуулж буйгаа зарлалаа.

Багийн дасгалжуулагчаар Danil ‘MeTTpuM‘ Gilev, менежерээр Semyon ‘Paradise‘ Volkov, шинжээчээр Bakuri ‘baki_1014‘ Mortshulava нар ажиллах юм.
Team Spirit мэдэгдэлдээ:
“Team Spirit Academy-ийн хүрээнд шинэ esports төрлийг нэмлээ. Бид одоогийн CS2 болон ML:BB академи төслүүдэд Dota 2-г нэгтгэж байна. Бидний хувьд энэ шийдвэр бол цаг хугацааны асуудал байсан. Учир нь Team Spirit-ийн түүх Dota 2 багийн үүсэлтэй хамт эхэлсэн.” гэжээ.
Team Spirit-ийн анхны Dota 2 академийн бүрэлдэхүүн:
Vladislav ‘rubikon155‘ Gaideu
Arsentii ‘86‘ Babiuk
Rusline ‘SunshineRR‘ Lakhonia
Aidar ‘Aidar‘ Nurgalin
Danil ‘Kyford‘ Gorbachev
Team Spirit-ийн 2021 оны The International 10 тэмцээнд түрүүлсэн бүрэлдэхүүн нь мөн адил төслөөс бүрдэж байсан билээ. Харин энэ удаагийн академи баг амжилтад хүрэх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Team Spirit 2025 онд
Team Spirit Dota 2 2025 оны улиралд амжилт, уналт аль алийг нь үзүүллээ.
Онцлох амжилтууд:
DreamLeague Season 25 тэмцээнд 2025 оны 3-р сард Tundra Esports-ийг 3-2 харьцаагаар хожиж, $250,000 (~£190,200) ам.долларын шагнал хүртсэн.
Esports World Cup Dota 2 тэмцээнд Team Falcons-ийг 3-0-ээр хожиж, $1,000,000 (~£760,800) ам.долларын шагнал хүртсэн.
Хэдий The International 2025 тэмцээнд урилгаар оролцсон ч, Team Spirit эрт хасагдсан. Тэд хэсгийн шатны Elimination Round хүртэл явсан ч Team Falcons-д 2-0-ээр хожигдсон юм.
Сүүлийн үед тэд FISSURE Playground 2 тэмцээнд оролцож, 16 багийн дундаас 5-р байр эзэлсэн бөгөөд Team Falcons-д 1-2-оор хожигдон Lower Bracket Quarterfinals шатанд тэмцээнээ өндөрлүүлсэн байна.











Comments