Gen.G, Team Falcons зэрэг багууд PUBG Global Partner Team Edition шинэ скинд гаргалаа
- Masha Mnn
- 17 minutes ago
- 1 min read

PUBG Esports 2025 оны улирлын үлдсэн хэсэгт зориулсан PUBG Global Partner Team Edition Skins-ийн хоёр дахь хувилбарыг танилцууллаа.
Энэ удаагийн багцад The Expendables, Team Falcons, Gen.G, Petrichor Road, болон 17 Gaming багуудын онцгой скинүүд багтсан. Эдгээрийг тоглогчид 990 G-Coin-оор худалдаж авах боломжтой.
Шинэ цуглуулгад баг тус бүрийн өнгө төрхийг илтгэсэн скинүүд болон нэрийн хавтангууд орсон байна. Түүнчлэн тус бүрийн сет нь өөр өөр зэвсэг эсвэл тоглоомын эд зүйлд зориулсан эксклюзив загвартай юм.
PC хувилбарын тоглогчид эдгээрийг 10-р сарын 22-ноос 11-р сарын 19-ний хооронд, харин консол тоглогчид 10-р сарын 23-наас 11-р сарын 20-ны хооронд авах боломжтой. Энэхүү хоёр дахь хувилбар нь анхны багц гарснаас хоёр сарын дараа худалдаанд гарч байгаа бөгөөд анхны хувилбарт Four Angry Men, DN Freecs, Twisted Minds, EARENA, болон NAVI багуудын скинүүд орж байсан. Хэрвээ тоглогчид тухайн хугацаанд скин худалдаж авч амжаагүй бол KRAFTON ирээдүйд тэдгээрийг дахин гаргаж магадгүй гэж мэдэгджээ.
PUBG-ийн багуудыг дэмжих хөтөлбөр
Team Edition Skin-үүдийн цэвэр борлуулалтын 25% нь PUBG-ийн Global Partner багуудад шууд хуваарилагдана. Энэ нь PUBG тэмцээнд оролцож буй байгууллагуудад нэмэлт орлогын эх үүсвэр болох юм. Мөн PUBG-ийн түнш багууд жилийн турш зохион байгуулагддаг PUBG Global Series (PGS) тэмцээнд оролцох эрх авдаг.
PUBG esports-ийн дараагийн том тэмцээн болох PUBG Global Series 10 (PGS 10) 2025 нь 10-р сарын 27-ноос 11-р сарын 2-ны хооронд зохион байгуулагдана.
Энд нийт 24 баг өрсөлдөж, 300,000 ам.долларын (ойролцоогоор £224,932) шагналын сан болон PGS Points буюу Дэлхийн аваргад шалгарах онооны төлөө өрсөлдөх юм.
Comments