“Don’t Starve” тоглоомын ширээний хувилбар 5 минутын дотор Kickstarter дээр 4 сая ам.долларыг давлаа
- Masha Mnn
- 11 minutes ago
- 1 min read
Алдарт survival төрлийн “Don’t Starve” тоглоомын ширээний хувилбар Kickstarter дээр асар их амжилт олж, анхны 50 мянган ам.долларын зорилтоо ердөө тавхан минутын дотор давлаа. Нийт хандив 4 сая ам.долларыг давсан байна.

“Don’t Starve” нь 2013 онд анх гарсан өвөрмөц дүр төрх, айдас төрүүлэм уур амьсгал, тоглоомын явцаараа фенүүдийн дуртай survival тоглоомын нэг болсон. Тиймээс энэхүү ширээний хувилбар тоглогчдын анхаарлыг татсан нь гайхах зүйл биш юм.
Glommer, Beefalo малгай, Sound Board гэх шинэ агуулгууд нэмэгдлээ
Хөгжүүлэгч Glass Cannon Unplugged-ийн мэдээлснээр кампанит ажлын төгсгөлд ердөө гурван хоног үлдээд байгаа ч дэмжигчид эрчээ алдаагүй байна. Тэдний хамгийн сүүлийн “community goal”-оор тоглоомд Glommer хэмээх нисдэг амьтныг нэмэхээр болсон бөгөөд түүний хамт мини дүрс, тусгай самбар, карт, цэцгийн болон Goop токен багтжээ.
Бусад шинэ агуулгуудаас дурдвал:
Beefalo Hat – Don’t Starve-ийн сонгодог малгайг ширээний хувилбарт авчирчээ.
Map Layout Cards – Хоёр шинэ газрын зураг нэмэгдэж, нийт 12 болсон.
Sound Board – Хавсаргасан аппликейшнээр Glommer-ийн дүнгэнээ, Gobbler-ийн шоололт, Pengull-ийн хөгжилтэй дуу хоолойг тоглуулах боломжтой болсон байна.
Шинэ stretch goal-ууд: Wormhole, Starter Card, Regrowth Marker
Wormhole Tokens – Газрын зурагт хурдан шилжих боломжтой.
Starter Cards – Тоглоом эхлэхэд санамсаргүй хоёр карт өгч, стратегийн элемент нэмнэ.
Regrowth Marker Miniatures – Газрын зураг дээр дахин ургалтыг дүрслэх мини дүрсүүд.
Хандивын хэмжээ 4 сая ам.долларт хүрсэнтэй холбогдуулан хөгжүүлэгчид Wurt хэмээх дүрийг акрил зогсоогч, мини дүр, карт, самбартайгаар нэмж байгаа бөгөөд 4.1 сая ам.долларт хүрвэл Wurt-ийн дижитал skin нээгдэх юм.
“Don’t Starve: The Board Game” нь 2027 оны 3-р сард худалдаанд гарахаар төлөвлөгөөтэй байна.
Comments