TALON Esports VCT Pacific болон LCP-ээс хасагдлаа
- Masha Mnn
- 1d
- 1 min read
Азийн esports байгууллага болох TALON Esports нь санхүүгийн асуудлын улмаас VCT Pacific болон LCP-ээс албан ёсоор хасагдлаа.

Уг мэдэгдлийг LCP болон VCT Pacific тус тус хийсэн бөгөөд TALON-ын хасагдах гол шалтгаан нь санхүүгийн хүндрэл гэж тайлбарласан байна. Багийн олон нийтийн сүлжээнд байршуулсан мэдэгдэлд TALON санхүүжилтийн шатны хөрөнгө оруулалт хойшилсноос үүдэн мөнгөн урсгал тасарч, esports-ийн үйл ажиллагаа нь доголдсоныг дурджээ.
LCP-ийн мэдэгдэлд дурдсанаар тус байгууллагад асуудлаа шийдвэрлэхээр хэд хэдэн удаа хугацаа сунгасан боловч TALON шаардлагатай болзол, шалгуурыг биелүүлж чадаагүй тул VALORANT-ын лигт өрсөлдөх боломжгүй болсон. Үүний улмаас хасагдах шийдвэр гарчээ.
TALON Esports өмнө нь 1 сая ам.долларын зээлийн хүүгээ төлөөгүй гэх маргаанд ороод байсан бөгөөд энэ удаагийн шийдвэр нь улирлын завсрын үеийн томоохон цочрол болж байна.
Албан мэдэгдлээс өмнө хуучин стриймер Chang ‘Zod’ Po-Cheng стрийм дээрээ TALON түүнд хэдэн сарын цалин өгөөгүй талаар хэлсэн нь байгууллагын санхүүгийн асуудлыг улам батлав.
Talon энэ жилийн VCT-ээс гарсан хоёр дахь баг бөгөөд өмнө нь EMEA бүсийн KOI гарсан аж. League of Legends-ийн хувьд TALON нь энэ жилийн World Championship-д оролцсон гуравхан багийн нэг байсан тул томоохон алдагдал болж буй.
“Орлох багийн хувьд бид 2026 оны улирал эхлэхээс өмнө сонгон шалгаруулалт явуулна” хэмээн Riot Games-ийн VALORANT Esports APAC-ийн дарга Jake ‘Jaker’ Sin мэдэгдсэн.
LCP ч мөн адил TALON-ы оронд оролцох багын сонгон шалгаруулалт явуулах бөгөөд одоогоор ямар нэг шийдвэр гараагүй байна.











Comments