OWCS World Finals 2025-н тухай
- Masha Mnn
- Nov 13
- 2 min read

Blizzard Entertainment компани 2025 оны Overwatch Champions Series (OWCS) World Finals-ын талаарх мэдээллүүдийг зарлалаа.Тус тэмцээн Шведийн Стокгольм хотод болох DreamHack Stockholm арга хэмжээний үеэр зохион байгуулагдана.
Энэ жилийн OWCS-ийн онцлох зүйл бол crowdfunding бөгөөд тоглоом дотор хийсэн худалдан авалтаар тэмцээний шагналын санг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм. Үүнтэй зэрэгцэн үзэгчдэд зориулсан тоглоом доторх шагнал урамшууллууд бэлэн болжээ.
Үзэгчдийн шагналууд — таван өдрийн турш

OWCS-ийн фенүүд Twitch болон YouTube-ийн албан ёсны шууд дамжуулалт, мөн Connor ‘Avast’ Prince, Xavier ‘CommanderX’ Hardy зэрэг стриймерүүдийн дамжуулалтыг үзсэнээр тоглоом доторх тусгай зүйлсийг авах боломжтой.
Шагналууд нь спрей, skin, нэрийн карт болон бусад гоёлын зүйлсийг багтаасан.Тэмцээний таван өдрийн турш өөр өөр баатруудтай холбоотой шагналууд өгөгдөнө:
11-р сарын 26 – Brigitte
11-р сарын 27 – Torbjörn
11-р сарын 28 – Ana
11-р сарын 29 – Hazard
11-р сарын 30 – Wuyang
DreamHack Stockholm дээр биечлэн очсон фенүүд мөн Stockholm Icon, OWCS Boarding Pass, болон Flight Info Sprays зэрэг онцгой урамшууллуудыг авах боломжтой. Эдгээр нь таван өдрийн үзэгчдийн шагналуудтай хамт олгогдоно.
OWCS Crowdfunding багц – Scarlet Flare Mega Bundle

Blizzard мөн Scarlet Flare OWCS Crowdfunding Mega Bundle нэртэй тусгай багцыг танилцуулсан. Энэхүү багцыг 4,500 Overwatch Coins-р (~$43.50 / £32.85) тоглоом дотор худалдаж авч болно.
Багцын агуулга:
Freja, Mercy, болон Juno баатруудын Scarlet сэдэвтэй skin-үүд
Янз бүрийн Victory Pose, Weapon Charm, Name Card, болон нэмэлт гоёлын элементүүд
Энэ багцыг 2025 оны 12-р сарын 9 хүртэл худалдаж авах боломжтой бөгөөд борлуулалтын 25% нь Дэлхийн аваргын шагналын санд нэмэгдэх юм. Blizzard-ийн мэдэгдсэнээр, нийт хандивын хэмжээг борлуулалтын хугацаа дууссаны дараа нийтлэх ажээ.
Өнгөрөгч 2024 онд Blizzard мөн Neon Streets Bundle нэртэй багцыг гаргаж байсан. Тус багц нь Overwatch League 2023 аварга Florida Mayhem-ээс сэдэвлэсэн бөгөөд Mei, Tracer, Junkrat баатруудын skin-үүдийг багтааж байжээ.
OWCS World Finals 2025
OWCS World Finals 2025 бол улирлын хамгийн том тэмцээн бөгөөд 2025 оны 11-р сарын 26–30-ны хооронд болно. Тэмцээнд шилдэг 12 баг оролцох бөгөөд тэд OWCS Stage 3 шатнаас шалгарсан юм.
Тэмцээнд оролцох багуудын дунд Team Falcons, Crazy Raccoon, Team Liquid нар багтжээ.











Comments