top of page

Corpay, BLAST хамтын ажиллагааны гэрээ байгууллаа


Олон улсын төлбөрийн шийдэл санал болгодог Corpay Cross Border (Corpay) компани цахим спортын томоохон тэмцээн зохион байгуулагч BLAST-тай түншлэлийн гэрээ байгуулснаа зарлалаа.

Corpay, BLAST

Энэхүү гэрээний дагуу Corpay нь BLAST-ын албан ёсны гадаад валютын (FX) түнш болж, тус байгууллагын өдөр тутмын олон улсын төлбөрийн үйл ажиллагааг дэмжих юм.

BLAST компанийн мэдээлснээр, Corpay Cross Border-ийн шийдлүүдийг ашигласнаар гадаад валютын хэлбэлзлээс үүсэх эрсдэлийг бууруулж, бүх улсын хэмжээнд хийгдэх төлбөрийн урсгалыг нэг цэгээс удирдах боломжтой болно.

Хоёр талын байр суурь

Corpay Cross-Border Solutions–ийн Маркетингийн захирал Brad Loder:

“BLAST болон тэдний түншүүд Corpay-ийн тэргүүлэгч төлбөрийн технологи болон валютын эрсдэлийн менежментээс бодитой ашиг хүртэнэ гэдэгт бид итгэлтэй байна. BLAST-ыг дэмжиж, дэлхийн цахим спортын өсөлтөд хувь нэмэр оруулахдаа баяртай байна.”

BLAST-ын Бизнес Хөгжлийн Ахлах Захирал Leo Matlock:

“BLAST дэлхий даяар үйл ажиллагаагаа өргөжүүлж буй энэ үед Corpay-тай хамтран ажиллах нь бидэнд улс хоорондын ажиллагааг илүү үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой. Тэдний туршлага, инновац шингэсэн төлбөрийн шийдлүүд олон улсын арга хэмжээ, түншлэлийн тоо өсөж буй манай байгууллагад үнэтэй дэмжлэг болно.”

Corpay нь BLAST-ийн хамтрагч болж буй шинэ брэндүүдийн нэг юм. BLAST өмнө нь:

  • Counter-Strike 2 тэмцээнүүдийнхээ хүрээнд Refrag зэрэг сургалтын платформыг,

  • 2025 оны улирал даяарх хамтын ажиллагаагаар ASUS ROG зэрэг компьютерын тоног төхөөрөмжийн брэндүүдийг түншлэгчээр авч ажиллаж байсан.


Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page