top of page

T1 баг аялал жуулчлалын Red Sea Global компанитай 3 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

T1 secures partnership with tourism company Red Sea Global
БНСУ-ын цахим спортын байгууллага T1 Entertainment & Sports (T1) аялал жуулчлалын Red Sea Global компанитай гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа зарлалаа.

Энэхүү зарлалыг Riyadh хотноо болж буй Esports World Cup (EWC) тэмцээний үеэр хийсэн бөгөөд T1 өмнөх EWC-ийн League of Legends төрлийн аварга юм. Түншлэлийн хэлэлцээрийг T1 багийн албан ёсны арилжааны төлөөлөгч CAA Sports зуучилжээ. Гэрээний санхүүгийн нарийн мэдээлэл ил болоогүй байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Red Sea Global-ийн лого нь T1-ийн албан ёсны тэмцээний өмсгөл дээр байрлах бөгөөд тус компани нь T1-ийн олон улсын болон томоохон тэмцээнүүдийн YouTube контентын ивээн тэтгэгч болох ажээ.

Энэхүү гэрээ нь аялал жуулчлалын хөгжүүлэгч компани цахим спортын байгууллагатай анх удаа хамтран ажиллаж буй тохиолдол гэдгийг онцолсон байна.

Red Sea Global (RSG) нь Саудын Арабын Хөгжлийн Сан (PIF)-ийн хөрөнгө оруулалттай байгууллага бөгөөд тус улсын Vision 2030 хөтөлбөрийн хүрээнд эдийн засгаа төрөлжүүлэх зорилготой уялдаж байгаа аж.

T1 багийн түншүүд нэмэгдсээр байна

Red Sea Global нь T1 багийн түншлэлийн өргөн сүлжээнд нэгдэж байгаа бөгөөд одоогийн түншүүдэд Red Bull, Goal Studio, SOOP, Mercedes-Benz, Samsung Odyssey, SteelSeries, Inspire, Secretlab зэрэг нэр хүндтэй брэндүүд багтдаг. Сүүлийн долоо хоногт T1 баг нь Spotify-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ хүрээнд тэдний зохион байгуулах Home Ground арга хэмжээний гол ивээн тэтгэгч болох юм. Энэхүү арга хэмжээнд LCK ба VCT тэмцээнүүдийн тоглолтууд багтана.

T1 баг энэ жилийн EWC-ийн 40 клуб түншийн нэг бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд топ 8-д багтсан. League of Legends-оос гадна T1 нь VALORANT, Tekken 8, Teamfight Tactics, Overwatch 2 зэрэг төрөлд оролцож байна.

Багийн гүйцэтгэх захирал Josh Ahn хамтын ажиллагааны талаар хэлэхдээ:

“T1 баг цахим спортын ертөнцөд дээд түвшинд хүрэхийг зорьдог шиг, RSG компани тансаг зэрэглэлийн зочлох үйлчилгээ, нөхөн сэргээх аялал жуулчлалын салбарт шинэ жишиг тогтоож байна. Бид хоёр байгууллагын нийтлэг үнэт зүйлс болох төгс байдал, нарийн хяналт, гүйцэтгэлд суурилан хамтран ажиллахыг хүсэж байна. Дэлхий даяарх фенүүддээ зориулсан өвөрмөц туршлага, контентуудыг хамтран бүтээх болно.” гэжээ.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page