Esports World Cup-д G2 Esports багийн "leaf"оролцохгүй
- Masha Mnn
- Jul 8
- 1 min read
G2 Esports багийн тоглогч Nathan "leaf" Orf эрүүл мэндийн асуудлаас шалтгаалан VALORANT Esports World Cup тэмцээнд оролцохгүй гэж баг албан ёсоор мэдэгдлээ.

Иймд багийн туслах дасгалжуулагч Peter "shhhack" Belej түүнийг орлон тоглохоор болсон бөгөөд "leaf" эмчилгээ хийлгэх хугацаандаа түр завсарлана.
G2 багийн зүгээс “Эмчийн зааврын дагуу "leaf" EWC-д оролцохгүй. Түүний нөхөн эмчилгээнд бид бүх талаараа дэмжиж, бүрэн эдгэрэх хүртэл нь хангалттай хугацаа өгөх болно" хэмээн багийн албан ёсны мэдэгдэлд дурджээ.
"leaf" нь багийн хамгийн туршлагатай тоглогчдын нэг тул түүний оролцохгүй байх нь багт мэдэгдэхүйц нөлөөлөх төлөвтэй. Гэсэн ч "shhhack" бас мэргэжлийн VALORANT тоглогч байсан бөгөөд Counter-Strike тоглоомын чиглэлээр арвин туршлагатай.
"leaf-ийн эрүүл мэнд нэн тэргүүнд"
"“leaf" оролцохыг маш их хүсэж байгаа ч бид энэ асуудлыг үл тоож болохгүй. Түүний эрүүл мэндийг нэгдүгээрт тавих нь бидний хамгийн чухал зорилт юм. Бид бүгд түүнд дэмжлэг үзүүлж, хурдан эдгэхийг хүсэж байна” гэж G2 багийн ахлах дасгалжуулагч Josh "JoshRT" Lee хэлжээ.
Фенүүд нь түүнийг VCT Americas Stage 2 тэмцээнд амжиж эргэн ирнэ гэж найдаж байгаа ч энэ тэмцээн долдугаар сарын 18-нд эхлэх учраас "leaf" бүрэн эдгэж амжаагүй тохиолдолд "shhhack" зарим тоглолтод оролцох магадлалтай. Аз болоход G2 багийн анхны тоглолт долдугаар сарын 20-нд болох тул leaf-д хэдэн өдрийн нэмэлт хугацаа байгаа.
Одоогоор баг аль хэдийн Саудын Арабын Рияд хотод байрлаж, Karmine Corp багийн эсрэг эхний тоглолтдоо бэлдэж байна. Уг тоглолт долдугаар сарын 8-нд Монголын цагаар 17:00 цагт (10 AM BST / 9 AM UTC / 4 AM CT) болох бөгөөд BO1 форматаар тоглох юм.
Тоглолтыг Esports World Cup-ийн албан ёсны Twitch болон YouTube сувгуудаар шууд дамжуулан үзэх боломжтой.
Comments