top of page

VCT EMEA-ийн тайзны ард юу болж байгааг харуулсан бичлэг цацагдлаа

Valorant Champions Tour (VCT) EMEA-ийн Stage 2 дөхөж буй энэ үед Riot Games фенүүддээ зориулж шинэчлэгдсэн студи, ирэх улирлын төлөвлөгөөний талаарх тайзны арын (behind-the-scenes) дүрс бичлэгийг олон нийтэд хүргэлээ.
VCT EMEA

Riot-ын хэлснээр энэхүү бичлэг нь ил тод байдлыг дэмжих зорилготой бөгөөд VCT EMEA-ийн хөгжил, шинэчлэлүүдийг, тоглолтын явц болон шоун дээр гарч буй ахиц дэвшлийг фенүүдэд илүү нээлттэй болгох зорилготой юм.

VCT EMEA Stage 2 нь долдугаар сарын 16-нд эхэлсэн.

VCT EMEA студид хийгдсэн шинэчлэлүүд

Stage 1-ийн үеэр гарсан техникийн саатлуудаас үүдэн Riot Games дараах шинэчлэлүүдийг хийжээ:

  • Pro Player Performance Room буюу тоглогчдын бэлтгэлийн өрөөнд сайжруулалт хийсэн. Энэ өрөөнүүд нь тайзан дээрх орчныг дуурайлган бүтээдэг.

  • Шинэчилсэн техник хэрэгсэл, peripheral-уудыг нэвтрүүлснээр тоглогчдын тоглолтод орохоос өмнөх бэлтгэл илүү сайжирсан.

  • 2026 оны улирлын өмнө шинэ, өндөр хүчин чадалтай PC-г байрлуулах төлөвлөгөөтэй.

  • Дуу бичлэгийн систем болон co-streamer, тайлбарлагч нарт зориулсан аудио тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, стриймийн дуугаралт илүү цэвэр, мэргэжлийн болж байгаа.

  • Herman Miller брэндийн Embody загварын тоглоомын сандлуудыг гол тайзан дээр нэвтрүүлж байна.

Pro Player Council буюу Тоглогчдын Зөвлөл байгуулагдлаа

Riot Games нь мэргэжлийн тоглогчидтой шууд харилцах, лигийн туршлагыг хамтдаа хөгжүүлэх зорилготой Pro Player Council-ийг (Тоглогчдын Зөвлөл) үүсгэн байгууллаа.

  • Баг бүрээс нэг төлөөлөгч сонгогдсон бөгөөд тэд VCT EMEA-ийн удирдлагатай шууд холбоотой байх боломжтой.

  • Зөвлөл нь тоглогчдын санал хүсэлтийг сонсож, VCT-ийн системийг сайжруулахад туслах зорилготой.

  • Тусгай чат сервер нээсэн бөгөөд улирлын турш тоглогчид бодлоо хуваалцах, асуулт тавих, шууд харилцах боломжтой.

Stage 2-ийн нэвтрүүлэг болон шинэ функцууд

VCT EMEA Stage 2-ийн үеэр олон шинэ боломжууд нэмэгдэж байна:

  • Тоглолтын явцад шинэлэг storytelling (өгүүлэмж)-тэй, уялдаа холбоотой тайлбар бүхий тоглолт үзэх боломжтой.

  • Камера оператор, тайлбарлагч, replay баг нар илүү нягт хамтран ажиллаж, тактик, clutch мөчүүдийг онцолсон богино replay-уудыг хүргэнэ.

  • Шинэ тоглогчид орж ирэх үед тусгай график, performance үзүүлэлт, fun fact-уудтай танилцуулна.

  • Broadcast-д зуны уур амьсгалыг шингээсэн хөгжим эгшиглэх бөгөөд тоглолтын турш хөгжилтэй, амьд мэдрэмжийг өгөх болно.

Berlin дэх фенүүдэд зориулсан үйл ажиллагаа

Riot Games Arena-д (Берлин) биечлэн ирж үзэх фенүүдэд зориулж олон төрлийн үйл ажиллагаа төлөвлөжээ:

"Valorant 5 жилийн ой"-г тэмдэглэн:
  • ‘Valorant Anniversary Vernissage’ нэртэй фен арт үзэсгэлэн Week 1-ний үеэр зохион байгуулагдана.

  • Фенүүд үнэгүй ундаа, зууш, уран бүтээлүүдийг үзэж, хоорондоо танилцах боломжтой.

  • Phaseguard skinline-ийг ашиглан өөрийн дуртай контент бүтээгчидтэй 1v1 тоглолт хийх боломжтой.

Дүгнэлт:

Энэ бүх шинэчлэлүүд нь VCT EMEA-г илүү ил сонирхолтой, тоглогчид болон фенүүдэд ээлтэй болгох зорилготой. Stage 2 нь зөвхөн тэмцээн биш, харин хамтын баяр, урам зориг, шинэ шатанд гарч буй лигийн илэрхийлэл болох гэж байна.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page