top of page

Senzu 2025 оны HLTV-ийн шилдэг 20-д оров

1xBET болон SkinClub-ийн танилцуулдаг 2025 оны HLTV Top 20 тоглогчдын жагсаалтад “Senzu” нэр бичигдсэнээр Монголын Counter-Strike-ийн түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Тэрээр багийнхаа хамтаар Austin Major-ын шигшээ тоглолтод шалгарч, мөн Esports World Cup-т “Чансаа өндөр тэмцээн”-д цом хүртсэн амжилтаараа Монголын анхны “Top 20”  тоглогч болов.

Бүрэн хэмжээний Ази бүрэлдэхүүнтэй багийн тоглогч, тэр дундаа Монгол тоглогч HLTV-ийн оны шилдэг 20-д багтаж байгаагүй. Харин энэ бүхэн Мөнхболдын Азбаяр “Senzu” -ын тууштай хөдөлмөрийн ачаар өөрчлөгдлөө. Ердөө 19 настай  “opener”  байрлал дээр тоглодог “Senzu” 2025 оны жагсаалтад багтахдаа улирлыг дөрвөн EVP (Exceptionally Valueble Player)-тэй өндөрлөж, The MongolZ багийн BLAST.tv Austin Major-ын мартагдашгүй тоглолтын үеэр 1.30 рейтингтэй гайхалтай амжилтыг үзүүлсэн юм.

Ази-Номхон далайн бүсээс өмнө нь “jks”, “HObbit” зэрэг тоглогчид Top 20-д багтаж байсан ч Senzu-гийн амжилт нь онцгой. Учир нь тэрээр Европ, Хойд Америкийн лигт тоглолгүйгээр, шууд Азийн тайзнаас энэ амжилтад хүрсэн анхны тоглогч боллоо.

Ердөө 3.5 сая хүн амтай Монгол Улсын хувьд энэ нь асар том алхам бөгөөд 2016 онд “Zilkenberg”, “Machinegun” нар гарч ирснээс хойш бараг арван жилийн турш үргэлжилсэн Монголын Counter-Strike-ийн замналын нэгэн оргил цэг байв.

Гэсэн ч “Senzu” амжилтандаа хэт эрт эрдэхийг хүсэхгүй байна.  “Энэ бол эхлэл гэж бодож байна. Анх удаа Top 20-д багтана гэдэг үнэхээр сайхан мэдрэмж. Гэхдээ энэ бол [Монголын коонтрын өсөлтийн] эхлэл гэж бодож байна. Би энэ талаар хэт их бодохыг хүсэхгүй байна. Магадгүй бүх зүйлийн дунд нь явж байгаа болохоор өөрөөрөө бахархах мэдрэмж төрдөггүй байх,” гэж тэр HLTV-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Senzu 2025 оны HLTV-ийн шилдэг 20

Архитекторчны хүү “Senzu” нь Counter-Strike-ийг дөрвөн настайдаа (ойролцоогоор 2010 он) анх тоглож эхэлжээ. Тэр үеийн дурсамж жаахан бүдэг, гэхдээ би үеэлийнхээ компьютер дээр Counter-Strike тоглож байгааг нь хараад сууж, жаахан ч гэсэн тоглох боломж олдоосой гэж бодож байснаа санадаг.” гэж тэр HLTV-д ярьсан байна.

Удалгүй түүнд боломж олдож, Senzu тоглоомонд бүрэн татагджээ. Ээж нь ажилдаа явах үед тэр өндөр хүчин чадалтай ажлынх нь компьютер дээр тоглодог байсан аж. The MongolZ баг Renegades-ийг Тайбэйд хожиж байсан тэр үед,  арав орчим настайгаасаа эхлэн CS:GO-рүү шилжин, 13–14 насандаа тэмцээнүүдэд оролцож эхэлсэн.

Энэ хугацаанд “Senzu”, “mzinho” нар custom server дээр танилцжээ. Гэхдээ анхны уулзалт нь сонирхолтой явдлаар эхэлсэн. Админтай бүдүүлэг харьцсаны улмаас бан авсны дараа өөр аккаунтаар тоглож байсан, ирээдүйд нэгэн багт тоглох “mzinho”-г админд нь хэлж шууд “ховлосон” ажээ.

Аз болоход энэ явдал тэднийг холдуулсангүй. Харин ч тэд хурдан найзалж, хүүхэд насандаа хамт stream хийдэг болсон бөгөөд тухайн бичлэгүүд нь хожим viral болсон юм.

Гэхдээ тэд зөвхөн тоглолтоороо бус, хэл ам ихтэйгээрээ ч алдартай байв. Монголын “The Tonight Show” нэвтрүүлэгт оролцохдоо тэд тухайн үеийн сахилгагүй зангаа дурсжээ.

Чамтай тааралдвал болгож тавина аа” гэж зарим хүмүүс хэлдэг байсан.” гэж mzinho дурсжээ. Нэг LAN тэмцээн дээр 30 орчим настай нэг ах ирээд ‘Senzu, mzinho хоёрыг олж ир’ гээд бид хоёрыг бариад ‘Аль нь Senzu вэ?’ гэсэн чинь Senzu над руу заасан. Тэгэхэд би ‘үгүй ээ, Senzu чинь тэнд байгаа” “Тэр ах биднийг зодсонгүй, зүгээр л хэл амаа цэгнэж байх хэрэгтэй шүү” гэж хэлсэн. Тэр үеэс хойш бид ингэж аашлах хэрэггүй юм байна гэж бодсон.”

 Англи хэл дээрх бүрэн нийтлэлийг hltv.org линкээр орж уншина уу.

2021 оны наймдугаар сард Senzu Facebook-ээр Grayhound-ын mousepad худалдаж авах гэж байгаад “maaRaa”-тай танилцжээ. Хачирхалтай нь уулзах газар нь W2C-ийн bootcamp байв.

Анх санаандгүй уулзсан. 2021 оны наймдугаар сарын 11, миний төрсөн өдөр байсан. Би дөнгөж 15 хүрч байлаа. Ээж, эмээ хоёр маань жаахан мөнгө өгсөн тул өөртөө гоё зүйл авъя гэж бодоод, Facebook группээс Grayhound mousepad олж хараад авахаар очтол W2C-ийн bootcamp байсан. Би зүгээр л хуучин mousepad авах гэж ирсэн хүүхэд. Нэг тоглогч надад өгсөн, харин maaRaa тэнд байж таарсан. maaRaa надад маш их зүйлийг заасан. Сервер дээр ч, серверийн гадна ч намайг хөгжихөд их тусалсан.” гэж “Senzu” HLTV-д ярьжээ.

“[maaRaa] ‘Аан, чи чинь Senzu байна шүү дээ’ гэж хэлсэн. Тэр намайг таньсан нь mzinho болон тухайн үеийн хүрээлэл жижиг байсанаас болсон байх. Тэд яг будаатай шөл идэх гэж байсан, гэтэл maaraa ах W2C-ийн тоглогчидтой хамт хооллоод яв гэхэд нь татгалзсан ч, тэр шахаад байсан учир хамт сууж хооллосон. Тэр өдөр maaRaa-гийн хийсэн будаатай шөл бол миний амьдралдаа идсэн хамгийн амттай шөл байсан

“mzinho” болон “Senzu” нар TBC болон The Shine багуудын дор хамт тоглож байсан ч, “senzu” 2022 оны зун, ердөө 15 настайдаа The MongolZ багт нэгдсэнээр тэдний зам салжээ.

Тухайн үеийн The MongolZ багийн бүрэлдэхүүнд 2016 оны домгуудаас “Tsogoo”, “ncl” нар багтаж байсан бөгөөд эдгээр домгуудтай нэг дор тоглох нь “Senzu”-д “маш онцгой” санагдаж байв. Гэсэн ч баг HLTV-ийн топ 100-д багтаж чадсангүй, удалгүй тэдний өсвөр насны шинэ одод өөр санал иржээ. Ингэснээр тэр “BnTeT” болон “erkaSt” нартай хамт NKT багт нэгдэж, Монголын домогт тоглогч Machinegun дасгалжуулагчаар ажиллах болсон юм.

NKT-тэй өнгөрүүлсэн үе өнөөдрийн “Senzu”-гийн төлөвшиж амжаагүй насандаа, хожим таагүй үр дагаварт хүргэх нэгэн үйл явдал байсан хэмээн дурсагддаг.

Энэ удаа үр дагавар нь илүү ноцтой байв. 2023 оны зургаадугаар сард багийн зүгээс түүнийг “fraud scheme” буюу залилангийн хэрэгт буруутгаж, (хожим “BnTeT”-ийн skin-үүдийг зээлж аваад мөрийтэй тоглоомд алдсан гэх) сэлгээнд суулгасан юм.

2025 онд, The MongolZ багаас  улирлын дундуур гарсан нь олны анхаарлыг татаж, энэ хэргийн талаар янз бүрийн таамаг газар авсан үед “Senzu” өөрийн байр суурийг илэрхийлж, энэ нь “100 хувь өөрийнх нь шийдвэр” байсан гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр, багт тоглосон зургаан сарын хугацаанаас ердөө 2 сарын цалин авсан бөгөөд тухайн үед Machinegun ч мөн цалингаа бүрэн авч чадаагүй байжээ.

NKT-оос яагаад гарсан тухай буруу ойлголт их байдаг,” гэж “Senzu” 2025 онд бичсэн. Монголд буцаж ирэхэд бидэнд мөнгө байгаагүй. Machinegun дөнгөж хүүхэдтэй болсон, түүнд мөнгө хэрэгтэй байсан. Тэр үед бид хамгийн буруу шийдвэрийг гаргасан. Би дайсан бий болгохыг ч, өнгөрснийг өөрчлөхийг ч хүсэхгүй. Учир нь өнгөрсөнд надад тохиолдсон бүх зүйл намайг өнөөдрийн би болгосон.”

HLTV-д энэ талаар асуухад тэр: Ийм явдал болсонд би “харамсдаггүй”. Заримдаа амьдралын хамгийн муу зүйлс л чамд хамгийн үнэ цэнтэй сургамж өгч, илүү сайн хүн болоход тусалдаг,” гэж хэлжээ.

Аз болоход Монголд буцаж ирсний дараа maaRaa болон The MongolZ баг түүнийг өнгөрснийг нь үл харгалзан хүлээн авчээ. Тэр үед “bLitz” болон “Techno” нар Antwerp, Rio, Paris гэсэн гурван Major-т дараалан оролцож, Монголын CS-ийн түүхийг аль хэдийн бичсэн байсан ч, ахлах дасгалжуулагч maaRaa үүнээс ч өндөр зорилго тавьж байв.

Эхлээд “mzinho”, дараа нь “910” нэгдсэн бол есдүгээр сард гурав дах удаагаа өөрчлөлт хийж б “Senzu”NKT-оос худалдан авч, түүний өрийг дарсан. Энэ нь залуу тоглогчдод “бүх хөзрөө” гаргасан эрсдэлтэй шийдвэр байсан ч, удахгүй үр дүнгээ өгсөн юм.

Монгол багтаа эргэн ирж, эх хэлээрээ ярьж, 2023 оны наймдугаар сард 17 нас хүрсэн Мөнхболдын Азбаяр “Senzu” өөрийн жинхэнэ боломжоо гаргахад бэлэн байлаа.

 

Удалгүй The MongolZ Ази тивд ноёрхлоо тогтоов. Тэд MESA Pro Series Fall, eXTREMESLAND (энд “Senzu” 1.48 рейтинг үзүүлсэн), мөн шийдвэрлэх ач холбогдолтой Copenhagen Major RMR гэсэн гурван дараалсан тэмцээнд түрүүлсэн. Мөн ESL Challenger Atlantaшөвгийн дөрөвт шалгарч, “Senzu” анхны EVP-гээ хүртсэн юм.

Дараа нь bLitz болон шинэ төрхтэй The MongolZ баг Copenhagen Major-ийн шилдэг 16-д багтаж, багийн дундаж нас нь 19.5 байсан ч өмнөх гурван Major-ын Opening Stage хүрээд л тэмцээнээ өндөрлүүлдэг байсан “уламжлалыг” эвдэж чадсан юм.

MESA Pro Series-ийн өөр нэг дотоод LAN-д түрүүлсний дараа The MongolZ Nomadic MastersBLEED-ийг буулган авч, олон улсын цом хүртээд YaLLa Compass руу хөдөлжээ.

Энд тэд Азид ноёрхож буй нь санамсаргүй зүйл биш гэдгийг нотолсон. Тавд эрэмбэтэй багийн хувиар оролцсон ч “Senzu” тэргүүтэй баг хэсгээ бүрэн хожоод, плей-оффт Astralis, Ninjas in Pyjamas-ыг дараалан буулган авч, тухайн үеийнхээ хамгийн нэр хүндтэй цомыг өргөлөө.

 

Энэ нь “Senzu”-гийн 6 дахь LAN цом, мөн 18 хүрэхээсээ өмнө авсан хоёр дахь EVP нь байв. YaLLa бол бид бүгдийн хувьд маш чухал цом байсан,” гэж тэр хэлжээ.Astralis-тай хийсэн хагас шигшээ үнэхээр ширүүн байсан. Абу Дабид Монголчууд ирж биднийг дэмжсэн. Тэдэнд бид маш их талархсан.”

Арваннэгдүгээр сард The MongolZ Thunderpick World ChampionshipHEROIC-ийг буулган авч, дахин нэг цом нэмлээ. Берлинд болсон энэ тэмцээнд олон монгол оюутан ирснээр жижиг танхим бараг л нутгийн дэвжээ мэт  уур амьсгалтай болж, баг $500,000-ын шагнал хүртсэн нь өмнөх $200,000-тай нийлээд асар том амжилт болов.

  Англи хэл дээрх бүрэн нийтлэлийг hltv.org линкээр орж уншина уу.

Thunderpick өөрийн гэсэн онцгой уур амьсгалтай байсан,” гэж “Senzu” дурсжээ.Танхим яг underground боксын тулаан шиг санагдсан. Берлинд олон Монголчууд ирж дэмжсэн. Тэр орчинд түрүүлэх үнэхээр гоё мэдрэмж байсан. Финалын дараа бид энгийн нэг Монгол ресторанд очиж, зарим фанатууд маань ирж хамт баярласан. Маш дулаахан дурсамж үлдсэн.”

The MongolZ баг 2024 оны турш удаан боловч тогтвортой өсөлт үзүүлсээр ирсэн бөгөөд энэ өсөлт нь Shanghai Major-т оргилдоо хүрлээ. Хятадын багууд тэмцээнээс хасагдсаны дараа тэд Ази бүсийн “нутийн баг”-ийн үүргийг хүлээж, 3–0 амжилтаар плей-оффт шалгарч, MOUZ, G2, HEROIC багуудыг дараалан буулган авсан юм.

Гэсэн ч “Senzu” анхны өндөр зэрэглэлийн тэмцээний плей-оффын цуврал дээрээ асар их дарамтад орж, MOUZ-той хийсэн дахин тоглолтыг тэр 0.54 рейтинг-тэй дуусгасан нь түүний хувьд тааруу үзүүлэлт байв.

2024 оны өмнөх тоглолтууд нь “Senzu”-гийн хувь тоглогчийн боломжийг, цаашлаад The MongolZ багийн багийн хувьд ямар ирээдүйтэй болохыг тодорхой харуулсан. Харин 2025 онд тэдний зогсолтгүй өсөлт шинэ түвшинд хүрэх нь тодорхой болсон юм.

Mongolia Senzu 2025 Tournament stats

ррррррр

 

2025 он The MongolZ багийн хувьд Shanghai Major-ын хэсгийн шатанд үзүүлсэн форм нь тогтвортой байгааг баталж, IEM Katowiceшилдэг дөрөвт шалгарснаар эхэллээ

Гэвч бараг зургаан долоо хоногийн завсарлага-ын дараа Мөнхболдын Азбаяр “Senzu”-д “тааруу тоглолт хийж байгаа нь” мэдрэгдэв. Баг хагас шигшээд хүрсэн ч тэрээр 0.87 рейтинг-тэй тоглов. Аренад тоглолт эхлэхэд “халаалттай” байсан ч Eternal Fire-ийн эсрэг дунджаас доогуур тоглож, Vitality-тай хийсэн хагас шигшээд 7–18 K-D, 0.56 рейтинг-тэй map дуусгасан нь сайн эхлэл байгаагүй.

Аз болоход PGL Cluj-Napoca-ын хэсгийн шатанд жинхэнэ “Senzu” эргэн ирэв. Тэр 1.27 рейтинг-тэйгээр дахин 3–0 амжилтаар Swiss шатанд өрсөлдөгчөө нам дарж багаа чирлээ. Харин тэмцээний фаворит Astralis-ын эсрэг шөвгийн наймд тоглохдоо дарамтад орж, онооны хүснэгтийн доод хэсэгт бичигдэж, 66 ADR, 0.79 цувралын рейтинг-тэй өндөрлөв.

 

ESL Pro League-д ч төстэй зүйл давтагдав. Үзэгчгүй плей-офф байсан ч The MongolZ хэсгээ 3–1-ээр дуусгаж (“Senzu” 1.31 рейтинг), улмаар Vitality багт хагас шигшээд дахин хожигдож (59 ADR, 0.76 рейтинг) тэмцээнийг орхилоо.

Ингэснээр The MongolZ дараалан дөрвөн өндөр зэрэглэлийн тэмцээний аваргын төлөөх шатанд шалгарч, оролцсон бүх тэмцээнд “битүү морь” хэмээн үнэлэгдэв. Тэд бүр Монголын цахим спортын Үндэсний Шигшээ багаар нэрлэгдсэн. Гэвч тэд оноолтоор  хүчирхэг Vitality-тай дахин таарч, плей-оффт багийн хувьд ч, ялангуяа “Senzu”өөртөө итгэх байдал дутмаг байсан нь бараг тоглолт бүрт ялагдалд хүргэж байв.

Энэ түүхийг өөрчлөх боломж BLAST Open Lisbon-д олдсон ч баг плей-оффт орж чадсангүй. Байдал дээрдхийн орон улам дордож, PGL Bucharest-д (гуравдугаар seed-ээр оролцсон ч) Falcons, 3DMAX, мөн  “jcobbb”-ээр удирдуулсан Betclic-д дараалан ялагдаж, хэсгийн шатнаас хасагдав.

Гэхдээ тэмцээнүүдийн шахуу хуваарь тэдэнд гутрах зав олгосонгүй. Хэдхэн долоо хоногийн дараа Австралийг зорьж, IEM Melbourne“Senzu” дахин өндөр зэрэглэлийн плей-офф-ын тоглолтоо хийв.

Үзэгчдтэй тоглолтод  Liquid-ийн эсрэг Ancient дээр 1.70 рейтинг үзүүлж, 2–1-ээр цувралыг авсан нь олны өмнө өөрийгөө жинхэнээр нь харуулсан мөч байлаа. Гэсэн ч Anubis, Inferno дээрх сул map-уудын тоглолт дээр өмнөх сул байдал арилаагүй бөгөөд Vitality-тай дараагийн хагас шигшээд тоглохдоо ялах итгэл хормын дотор нурж (13–30 харьцаатай, 0.51 рейтинг) тоглолтыг дуусав. Ингэснээр “Senzu” тав дахь өндөр зэрэглэлийн плей-офф-оо хийж, 18 map-ын дундаж нь 0.82 рейтинг болов.

Vitality-гүй байсан ч PGL Astana-д байдал сайжирсангүй, Aurora-д шөвгийн наймд ялагдав. “Senzu” арай дээрдэж 1.02 рейтинг авсан ч хэсгийн шатанд үзүүлсэн 1.24 амжилтаасаа хол дутуу байв.

Аваргын төлөөх хаалтын тоглолтод зургаан удаа өрсөлдөж, зургаан удаа шалгарч чадаагүй ч, The MongolZ шилдэг арвын тоонд аль хэдийн орж,  тэндээ тогтвортой үлдэж түүх бүтээж байсан ч Counter-Strike-ийнхан тэднээс илүү ихийг шаардаж байв.

 

Гэвч 18 настай “Senzu” бууж өгсөнгүй. IEM Dallas-д тэр Aurora-гаас шөвгийн наймд хариугаа авч, аренад 39 фраг, 86 ADR, 1.57 рейтинг үзүүлэв. Aurora хэдийгээр Vitality биш ч, бүх цувралыг бүрэн гартаа авч чадсан юм.Гэвч хагас шигшээд MOUZ-ын эсрэг тоглоход дараагийн хүндрэл гарч, EVP-гээ авч чадалгүй алдсан ч ахиц харагдав.

Зарим  хүмүүс эргэлзэж байсан ч улирлын сүүлчийн тэмцээнд “Senzu” энэ яриаг эцэслэхээр шийдэв. Юу өөрчлөгдсөн бэ? Бүх зүйл сайхан таарч эхэлсэн,” гэж тэр хэлсэн.

BLAST.tv Austin Major-ыг FURIA-д ойрхон ялагдлаар эхлүүлсэн ч, дараагийн BO1-үүдэд Liquid, Lynn Vision-ыг хожиход “Senzu” формдоо оржээ.

FaZe-ийн эсрэг, өөрийн хоёр шүтээний нэг “s1mple” -тэй  тулж 2–0-ээр ялагдаж плей-оффт эрт шалгарч чадсангүй. Гэсэн ч “Senzu” 85 ADR-тай оноог тэргүүлж, багийн бусад тоглогчид 0.90-өөс доош рейтингтэй дууссан нь анхаарал татав.

 

Ингээд тооны харьцаа 2–2 болж, плей-оффт орохын тулд stand-in-тай G2-г заавал хожих шаардлагатай болов. Ancient төлөвлөсний дагуу явж13–6-аар амархан авлаа. Харин Dust2 дээр жинхэнэ хэцүүтэйгээ туллаа.

 

Senzu 2025 оны HLTV-ийн шилдэг 20

Тоглолт нааш цааш савлах үед нэг тоглогч бусдаасаа тод ялгарлаа. 12–12 болоход “Senzu” 36 фраг хийсэн байв — энэ нь CS2 Major-ын түүхэнд  хамгийн олон (Big Event дээр хоёрт бичигдэх) үзүүлэлт. Overtime-д тэр дахин 20 kill нэмж, тоглолт 28–25-аар дууслаа. 53 раунд — CS2 Major-ын хамгийн урт map, харин “Senzu” 1.64 рейтинг, 15 multi-kill-тэй төгсгөсөн нь агуу амжилт байв.

Өмнөх тоглолтуудын загварыг харвал энд дуусч, аренад s1mple-тэй дахин тулж, дахин хожигдож, тэмцээнээ өндөрлүүлэх байв. Гэвч энэ удаа тийм зүйл болсонгүй.

Эхний map дээр “910” манлайлж 13–9-өөр ялсан бол, дараагийн Anubis дээр “Senzu” гал асааж, 1.40 рейтинг, +4.96% Swing-ээр FaZe-г нам дарж орхив. s1mple 0.68 рейтинг-тэй дуусч, CS:GO-ын GOAT өөрөөсөө 10 насаар дүү тоглогчид ялагдлаа. 

Хагас шигшээд paiN хүлээж байв. Гэвч The MongolZ хэн хэн бэ гэдгээ г харуулж, “910” дахин “сонгодог”  үзүүлэв; “Senzu” үүнийг дэмжин, хоёр дараалсан 13–5-аар итгэл төгс яллаа.

Улаанбаатарт тэр шөнө фенүүд Сүхбаатарын талбайд цуглаж, тоглолтуудыг шууд дамжуулалтаар үзэв. Shanghai Major-ын плей-оффт 0.54 рейтинг авсан “Senzu” одоо аренад дөрвөн map-ын дараа 1.32 рейтинг-тэй байв. Тэр тайзан дээр жинхэнэ мэргэжлийн тоглогч болон төлөвшиж, Counter-Strike-ийн хамгийн том шагнал ердөө нэг тоглолтын зайд иржээ

 

Мэдээж финалд дайсан нь хүлээж байв. Vitality дараалан зургаан тэмцээнд түрүүлсэн, 2025 онд плей-оффт гурван удаа “Senzu”-г хүнд цохилтоор ялж байсан. Ялах магадлал тэдний эсрэг байлаа.

Тиймээс Mirage эхлэхэд цөөн хүн дараагийн үйл явдлыг юу болохыг таамаглаж байв. “Senzu” тэргүүтэй The MongolZ “битүү морь” гэдэг нэрнээсээ салж, тэмцээнийг эхнээсээ довтолж эхлэв. Монголчуудыг нам хожих байлгүй гэсэн хүлээлт тэдний хувьд маш том дарамт байв.

 

“Senzu” эхний map-ыг 1.55 рейтинг-тэй дуусгасан ч, баг бүхэлдээ оролцсон тоглолтын үр дүнд 13–5-ын итгэл төгс ялалт байгууллаа. Танхим тэр чигтээ дэлбэрэх шахаж байв.

Арен нурах нь үү дээ гэж айсан шүү,” хэмээн “bLitz” The Tonight Show нэвтрүүлэгт инээмсэглэн дурсжээ.

Тэр мөчид The MongolZ-ийг дэмжигчид, “apEX”-д дургүй фенүүд нь Major-ын цом хэнд очих тухай, боломжгүй нөхцөлд байдалд ч зориглон төсөөлж байв. Харин Монголд улс даяар watch party-ууд олширч, ямар ч хүлээлтгүйгээр, гэхдээ бүгдэд нь итгэл найдвар тавин тоглолтыг шимтэн үзэж байлаа.

1–0-оор тэргүүлсний дараа үзэгчдийн дарамтын жин эсрэг тал руу шилжив. Тайзан дээр “том цом” нүдэнд харагдаж эхэлсэн гэж “mzinho” дурсдаг.

Dust2 эхлэхэд хэн ч анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадахгүй байв. Эхний map-ын цочрол Vitality-г “сэрээж”, оноо хурдан 1–7 болов. “Senzu”-гийн 1v3 л ялагдлыг түр зогсоосон. Энэ бол 2025 онд ноёрхсон, The MongolZ-ийг удаа дараа төвөггүй буулган авдаг жинхэнэ Vitality байлаа. Inferno ч мөн адил өрнөж, 9–3-ын талыг 13–6, 2–1 болгож, Major-ын цом Vitality-д очлоо. Үлгэр төгсөв.

Ихэнх тоглогч хэзээ ч ойртож чадахгүй Major-ын оргилд хэмжээнд “Senzu” ойртсон тул Austin Major-ын финал нь 2025 оны түүний хамгийн сайхан, хамгийн хэцүү дурсамж хоёул байв. Тэр 1.30 рейтинг-тэй тэмцээнийг өндөрлүүлж, EVP-д бүрэн хүрэхүйц тоглосон ч, esports нь хамгийн сайхан түүхтэйг биш, хамгийн сайн багийг шагнадаг гэдгийг хатуу санууллаа.

Зуны завсарлагааны дараа The MongolZ яг үүнийг засах зорилт тавьсан ч Natus Vincere-ийн шинэ бүрэлдэхүүн IEM Cologne-д шөвгийн наймд тэднийг зогсоов. “Senzu” Falcons-ын эсрэг хэсгийн шатанд сайн тоглосон ч, Vitality, дараа нь NAVI түүнийг Austin-д үзүүлсэн түвшинд хүрэх боломж олгосонгүй.

 

Дараагийн зогсоол BLAST Bounty байлаа. Энд The MongolZ Aurora-г буулган авч, улмаар Vitality-г хагас шигшээд эцэслэн яллаа. Студи тэмцээн байсан ч “Senzu”-гийн 1.46 рейтинг, 104 ADR, 41 фраг нь энэ оны эхний долоон сард The MongolZ-ийн “хар дарсан зүүд” Vitality-ийн эсрэг “амттай ялалт” байв.

Гэхдээ финалд Spirit хүлээж байлаа. “ZywOo” өмнө нь The MongolZ-д олонтаа сануулж байсанчлан, зарим өдөр чиний өдөр биш байдаг. Гэтэл энэ өдөр “donk” 65 фраг-аар 3–0 харьцаагаар финалд ноёрхов. “Senzu” багтаа top-frag хийсэн ч баг бүхэлдээ 1.00-оос доош рейтингтэй дуусав. Ойрхон байсан ч санасандаа хүрсэнгүй.

Харин Esports World Cup-д Саудын Арабыг зориход байдал бүрэн өөрчлөгдөх нь тэр. Эхлээд GamerLegion, дараа нь 3DMAX шөвгийн наймд буулгалаа.

Хагас шигшээд дахин Vitality таарсан ч, Bounty-гийн ялалтын дурсамж шинэхэн байсан тул The MongolZ тулалдаанаас ухарсангүй. 2025 оны эхний хагасын шилдэг баг дахиад ялагдав. Энэ удаа “Senzu” тогтвортой байж, харин тоглолтыг Techno бүхэлд нь атгалаа. Austin-ы өшөө нэг биш, хоёр удаа авлаа.

Жилийн гурав дахь өндөр зэрэглэлийн финал-д аз The MongolZ-ийн талд байв. Өрсөлдөгч нь Aurora — 2025 онд гурван удаа аль хэдийн хожсон баг. Энэ бол боломж, тэд үүнийг ашиглалаа.

Mirage дээр “woxic” -ийн clutch-ууд тоглолтыг overtime-д оруулсан ч, Techno өмнөх шигээ найдвартай тоглож, 16–14-өөр яллаа. Dust2 дээр “bLitz” ноёрхов. Харин Nuke дээр оргил ирэв — “Senzu” 137.9 ADR, 25 фраг, 2.71 рейтинг-тэй галзуу тоглолт үзүүллээ.

Доод хэсэгт үлддэг байсан тоглогч, энэ удаа The MongolZанхны өндөр зэрэглэлийн цомыг авчирсан хүн нь болов. Гайхалтай төгсгөл. Монголд аль хэдийн танил болсон watch party-ууд дахиад л бужигналаа.

Гэхдээ баяр хөөр зөвхөн Монголд үргэлжилсэнгүй.

Монголын фенүүд бидэнд асар их хүч өгсөн. Гэхдээ зөвхөн Монголчууд биш,” гэж “Senzu” тайлбарлав. Өөр улс орны Counter-Strike-ийн фенүүд ч биднийг дэмжсэн. EWC 2025-д түрүүлсэндээ баяртай байна. Энэ бол маш чухал цом. Бид хамтдаа хүсвэл юунд ч хүрч чадна гэдгээ харуулсандаа би баяртай.”

 

2025 онд олон тоглогч өндөр зэрэглэлийн тэмцээний шагналуудыг цуглуулж байсан энэ нөхцөлд, сүүлийн map-ын 2.71 рейтинг нь “Senzu”-д энэ жилийн хоёр дахь EVP-г баталгаажуулсан - маш чухал түлхэц болов. Хамгийн гол нь удаан хугацаанд The MongolZ-оос тойрч байсан жинхэнэ S-tier цомоо эцэст нь авлаа. 9-р сарын 15-нд тэд Valve-ийн дэлхийн чансааны №1 боллоо — Austin-оос Рияд хүртэлх багийн ур чадварын бодит үнэлгээ. Даалгавараа ямартаа ч биелүүлэв.

Амрах зав байсангүй. FISSURE Playground 2 Белградад эхэлж, EWC-ийн амжилтыг баталгаажуулах дараагийн сорилт ирэв. Хэсгийн шат энгийн өнгөрч, аренад G21.34 рейтингтэй шөвгийн наймд хасав. Дараа нь LiquidAncient дээр хуучин найзууд “Senzu”, “mzinho” хичээл зааж, сүүлийн таван тэмцээний дөрөв дэх финал руу дэвшлээ.

Гэхдээ тэдний түүхэнд эргэлт гарав. YEKINDAR” -ийн CT тактик, “molodoy” Golubenko-ийн хүчээр FURIA тэдний өмнө шинэ сорилт тавилаа. Эхний map-ыг overtime-д алдсан ч, Inferno дээр “Senzu” 1.72 рейтинг-тэй тоглож, цувралыг 1–1 болголоо.

Гэсэн ч дараагийн гурван map дээр “Senzu” өмнөх шигээ чадварлаг тоглолтыг үзүүлж чадсангүй. Тоглолт тав дахь map хүртэл сунжирсан ч, Dust2-ын шийдвэрлэх map дээр The MongolZ-д хоёр дахь цомоо хүртэх  хүч дутав. “Senzu” тэмцээний ace-ийн дээд амжилтыг эвдэж, гайхамшигт EVP хүртсэн ч, 2025 онд дахин цом өргөж чадсангүй.

Есдүгээр сарын сүүлээр The MongolZ HLTV-ийн дэлхийн чансааны оргилд хүрсэн ч, эргэн харвал FISSURE Playground 2-ын финал бол FURIA баг Vitality-г сөрөх чадах The MongolZ-ын титмийг булаан авсан мөч байв.

Ядарч туйлдсан The MongolZ аравдугаар сард Мальтад болсон ESL Pro League-т оролцохоор зорьсон ч, багийн “оч” аль хэдийн бөхсөн байлаа. Эхний өдөр HOTU-д, дараагийн өдөр Inner Circle-д дараалан ялагдав.

Тэд 2–2 болгож сэргэж чадсан ч, “B1ad3”-ээр удирдуулсан Natus Vincere тэдний сул талыг яг олж харлаа. “Senzu” 2025 онд Nuke дээр сайн тоглолтууд (жишээ нь EWCAurora-гийн эсрэг) үзүүлж байсан ч, Мельбурнд Vitality-ийн эсрэг 0.51 рейтингтэй тоглосон муу өдрүүд ч байв. Энд байдал бүр дордож, 0.31 рейтинг, 3–15 K-D үзүүлэлттэйгээр, найман удаа аваргын төлөө өрсөлдөж байсан The MongolZ 9–11-р байраар тэмцээнээ өндөрлүүллээ. 

Berlin-д болсон Thunderpick World Championship-д түрүүлснээс яг нэг жилийн дараа, Pro League-ийн бүтэлгүйтлийг ардаа үлдээхийг зорьсон The MongolZ Мальтаг зорив. Гэвч хуучны дурсамж сэргээх ялалт болсонгүй. Natus Vincere дахин “муу дүр”-ийн үүргийг гүйцэтгэж, хагас шигшээд 2–1-ээр яллаа. “Senzu” сайн формоо хадгалж, жилийн дөрөв дэх EVP-гээ авсан ч, The MongolZ-ийн гал илт унтарсан нь харагдаж байв.

Хэдхэн хоногийн дараа Counter-Strike-ийн ертөнцийг цочирдуулсан мэдээ тархлаа. The MongolZ баг “тоглогчид болон удирдлагын хооронд нягт ярилцсаны эцэст” “Senzu”сэлгээнд суулгаснаа зарлав.

Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна,” хэмээн “Senzu” X дээр бичжээ.Энэ гэнэтийн шийдвэр байгаагүй. Би яг л гэрээсээ явж байгаа мэт санагдаж байна. Бид хамтдаа маш олон дурсамж бүтээсэн. Миний хайртай хүмүүст хамгийн сайн сайхныг хүсье. Биднийг дэмждэг хүмүүстээ уучлалт хүсье, ийм муу мэдээ хүргэж байгаад уучлаарай. Та нар энэ гайхалтай боломжийг надад олгоогүй бол өнөөдрийн би байхгүй. Бүх зүйлд баярлалаа, уучлаарай.”

Жижиг үсгээр бичсэн энэ мэдэгдэл нь түүнийг яагаад сэлгээнд суулгасан тухай олон таамгийг шууд дэгдээлээ. Kyrie Irving-ийн шинэ profile зураг ч байдалд нэмэр болсонгүй. Тэгвэл жинхэнэ шалтгаан нь юу байв?

“Үнэхээр их ядарсан байсан,” гэж “Senzu” HLTV-д хэлж, Монголын тайлбарлагч Б.Хатанболд “KEi” энэ мэдээллийг батлав.

Англи хэл дээрх бүрэн нийтлэлийг hltv.org линкээр орж уншина уу.

Гэрээсээ хол,  ойр ойрхон, дараалан болсон тэмцээнүүдийн дарамт нөлөөлсөнд хэн ч түүнийг буруутгах аргагүй байв. “Senzu”-гүйгээр The MongolZ stand-in-аар Баасанжаргалын Өнөдэлгэр “controlez”-ыг авч, IEM Chengdu болон StarLadder Budapest Major-ын плей-оффт шалгарсан ч, шилдэг rifler-тайгаа байсан үеийн амжилтад хүрч чадсангүй.

Энэ нийтлэл бичиж байх явцад буй мөчид “Senzu”-гийн багтаа буцаж ирэх нь тодорхойгүй байна. Тэр ярилцлагадаа ч тодорхой зүйл хэлсэнгүй. Гэсэн ч “энэ бол Монголын Counter-Strike-д эхлэл” гэж ярьж байгаагаас нь харахад, бид түүнийг удахгүй дахин харах байх.

Эцсийн эцэст The MongolZ-ийн уриа маш тодорхой: “Хүн алдаж болох ч, хэзээ ч ялагдаж болохгүй.” 19 настай Мөнхболдын Азбаяр “Senzu” аль хэдийн шилдэг 20 тоглогчдын нэг болсон. Ялалтын зам цаашид ч хүлээж байна.


Senzu 2025 оны HLTV-ийн шилдэг 20
“Senzu”-гийн дөрвөн удаагийн EVP шагнал түүнийг Шилдэг 20-д оруулсан. Үүний гурв нь өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд, нэг нь Austin Major-ын 1.30 рейтинг н, аваргын төлөөх тоглолтыг үеэр багийнхаа шилдэг тоглогчоор тодорсонтой холбоотой. Гэхдээ Будапешт Major-т ороогүй.

Нэмэлтээр авсан тав VP шагнал нь (10-р сард сэлгээнд суусан ч) түүний тогтвортой, өндөр амжилттай улирал байсныг нотоллоо. Үүнийг топ 10 багуудын эсрэг 1.10 рейтинг (12-р), round тутамд 0.73 kill (12-р), мөн 1.45-аас дээш рейтингтэй map-ын 21.8% (14-р) харуулна.

Эдгээр шагналууд плей-оффын үеийн амжилт, Dallas–FPG2 тэмцээний  хоорондын плей-оффт 1.16 рейтинг үзүүлсэн нь түүнийг том тоглолтуудад 1.07 рейтинг (20-р), аренад 1.05 (20-р), мөн 14 финалын map1.14 рейтинг (9-р) хүргэжээ.

Гэсэн ч сул талууд байсан. Тэр элит түвшний тэмцээнээс ганцхан EVP авч, топ 5 багуудын эсрэг 1.03 рейтингтэй байв. Мөн Top 20 тоглогчдын дунд түүний плей-оффын дунджаас доогуур үзүүлэлт head-to-head харьцуулалтад илүү хүчтэй нөлөөлсөн. Тиймээс тэр 13-р байрнаас дээш ахиж чадсангүй.

Senzu 2025 оны HLTV-ийн шилдэг 20 -т орсон нь Монголын цахим спортын түүхэнд том амжилт боллоо.

2026 оны таамаг-таа “Senzu” ирэх жил The MongolZ-д түүнийг орлох Anarbileg Ууганбаярын Анарбилэг “cobrazera”-ыг нэрлэв. The Huns багийн 61% headshot-тай rifler Cobra нь түүнийг сонгосон тоглогчоосоо ч нас ихтэй.

“Түүнд Top 20-д багтах боломж, хөдөлмөрийн сахилга бат хоёул бий,” гэж “Senzu” хэлсэн нь тал нутгаас төрсөн дараагийн авьяаст rifler-т өгсөн өндөр үнэлгээ байлаа.



Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page