PMGO 2026 Season 1 тэмцээнд Aurora Gaming оролцож байна
- Ariunzayat Yunren
- Jun 4
- 1 min read

Энэ удаагийн PMGO (PUBG Mobile Global Open) тэмцээн нь PUBG MOBILE-ийн 2026 оны олон улсын улирлын эхний томоохон тэмцээн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан багууд Индонез улсын Жакарта хотод өрсөлдөж байна. Нийт 500,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 32 баг оролцож байгаа бөгөөд Group Stage-ээс шалгарсан багууд Grand Finals болон Survival Stage-д өрсөлдөх эрх авах юм.
Тэмцээний формат
Group Stage шатанд оролцогч 32 багийг 16 багтай хоёр хэсэгт хуваасан.
Хэсэг бүрээс 1–6-р байрт орсон багууд Grand Finals шат руу шалгарна.
Хэсэг бүрийн 7–14-р байрт орсон багууд Survival Stage шат руу шалгарна.
Харин хэсэг бүрийн 15–16-р байрт орсон багууд тэмцээнээ өндөрлүүлнэ.
Survival Stage-ээс шалгарсан шилдэг дөрвөн баг Grand Finals-д нэгдэж, аваргын төлөө өрсөлдөнө.
Grand Finals шатанд нийт 16 баг оролцох бөгөөд хоёр өдрийн турш өдөр бүр зургаан тоглолт явагдана.
SMASH Rule гэж юу вэ?
PMGO 2026 Season 1-ийн аваргыг тодруулахад PUBG MOBILE Esports-ийн онцгой SMASH Rule ашиглагдана.
Финалын эхний өдрийн дараа хүснэгтийг тэргүүлсэн багийн оноон дээр 10 оноо нэмснээр "Match Point" босго тогтооно. Хоёр дахь өдөр уг босгыг давсан баг дараагийн тоглолтдоо Chicken Dinner авбал шууд аварга болно.
Хэрэв ямар ч баг энэ нөхцөлийг биелүүлж чадахгүй бол Grand Finals-ийн төгсгөлд хамгийн өндөр оноотой баг аваргаар тодорно.
Эдгээр багуудаас зөвхөн шилдгүүд нь Grand Finals-ийн шууд эрх авах бол үлдсэн багууд Survival Stage-д хувь заяагаа үргэлжлүүлэх шаардлагатай болно.
Тэмцээний хуваарь
Group Stage
6-р сарын 2–3
Survival Stage
6-р сарын 4
Grand Finals
6-р сарын 6–7
Монгол улсаас (саяхан Alpha Gaming багаас нэгдсэн) Aurora Gaming баг А хэсэгт тоглож байна.
· У. Дөлгөөн 'DOK'
· Б. Мөнхболд 'EAST'
· А. Анхбилэг 'REFUS'
· Б. Алтангэрэл 'TOP'
· З. Баярцэнгэл 'Zyol'








Comments