top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Nomadic Masters 2024 тэмцээний аварга баг: The Mongolz

Монгол улсын цахим спортын CS2 төрлийн нэгэн гайхамшигт түүхийг бүтээсэн Nomadic Masters 2024 тэмцээний аваргаар THE MONGOLZ тодорлоо.

 

Монгол улсын 3 баг, Ази бүсийн 1 баг, Европ бүсийн 4 баг оролцсон тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод таван өдөр

  • MESA Studio LAN

  • Arena LAN гэсэн үндсэн шаттай зохиогдов.

6-р сарын 2-ны өдрийн тэмцээн
The MongolZ vs Bleed esports

Bleed esports баг Jkaem, Nawwk нарыг багтаа аваад ердөө хэдхэн хонож байна. Эдгээр тоглогчид багийн үндсэн гурван тоглогчидтой маш хурдан гар нийлж, тоглолтын арга барилд дасан зохицох чадвартай тамирчид юм. Ази бүсэд тоглодог  энэхүү багийн бүрэлдэхүүн зургаан улсын тамирчдаас бүрддэг. Энэ тэмцээний туршид дээд хүснэгтэд Chinggis Wariors багийг 2:0 хожиж, Atox esports багийг 2:0 хожиж, харин The MongolZ багт 2:0 хожигдон доод хүснэгтэд унаж  Aurora gaming багийг 2:1-ээр хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан.

 

The MongolZ баг PGL Major Copenhagen 2024 тэмцээнд багийн стикерээ гаргаж байсан. Hltv.org-ийн жагсаалтаад дэлхийг шилдэг 12 багийн бүрэлдэхүүнд багтдаг. Азийн шилдэг баг.

12-р сард болох Шанхай Мажорт Азийн бүсэд 3 слот авчрах болсон гавъяа бол The MongolZ багийнх юм. Эсрэг багийн төсөөлөөгүй үйлдлийг хийдэг, маш тайван нягт тоглодог. Энэ тэмцээнд Gaimin Gladiators, Aurora gaming, Bleed esports багийг тус бүр 2:0-оор хожсон.


Bleed esports багийн сонгосон Anubis map

Bleed esports 13:10 The Mongolz


The MongolZ багийн сонгосон Mirage map

The Mongolz 13:10 Bleed esports


Bleed esports багийн сонгосон Ancient map

The Mongolz 13:11 Bleed esports


The MongolZ багийн сонгосон Inferno map

The Mongolz 13:10 Bleed esports


Aurora vs Bleed esports

  • Эхний тоглолт Aurora багийн сонгосон Mirage map дээр 13:9 харьцаатайгаар Aurora баг хожлоо. Aurora баг илт илүүрхэж, тоглолтын санаачлагыг гартаа авч, өрсөлдөөнт тоглолтыг үзүүлэв.

  • Дараагийн тоглолт Bleed esports багийн сонгосон Ancient map дээр болж 13:9 харьцаатай цувралыг тэнцүүллээ. Энэ тоглолтын үед Bleed-ийн тоглолт жигдэрч, хувийн буудалт илүү сайжирч, тоглолтын чанар илт дээшилсэн байв.

  • Шийдвэр тоглолтыг Anubis map дээр хийж, тооны харьцаа маш ойрхон зөрүүтэйгээр тоглолт өрнөсөн юм. Энэ map дээр Bleed esports 26 удаа тоглож, 66%-ийн амжилттай; Aurora 12 удаа тоглож, 58%-ийн амжилттай; энэ хоёр багийг The MongolZ баг тус бүр 2:0 харьцаагаар хожиж байсан. Ийнхүү тоглолт 13:8 харьцаагаар Bleed esports баг хожиж аваргын төлөө The MongolZ багтай өрсөлдөхөөр боллоо.

Bleed esports өөрийн гэсэн медиа багтай ирсэн; Bleed esports Jekam 9 удаа стикерээ гаргаж байсан; Bleed esports тоглогчид нь G2 Faze Dignitas багуудад тоглож байсан маш туршлагатай тамирчидтай. Энэ тэмцээнд орохын өмнө багтаа сэлгээ хийсэн.

Bleed esports 2:1 Aurora


Тэмцээний байр болон шагнал
  • 1-р байр $50,000 The MongolZ

  • 2-р байр $25,000 Bleed esports

  • 3-р байр $15,000 Aurora gaming баг

  • 4-р байр $10,000 Lynn Esports баг


Холбогдолтой нийтлэлүүд:


Эхний дөрвөн байрт орсон багуудын бүрэлдэхүүн

The MongolZ

  • Б.Гарьдмагнай “bLitz” 

  • М.Содбаяр “Techno4K” 

  • Б.Өсөхбаяр “910” 

  • Б.Аюуш “mzinho” 

  • М.Азбаяр “Senzu” 

  • Б.Эрдэнэдалай “maaRaa”(дасгалжуулагч)

 

Bleed Esports                 

  • Hampus “hampus” Poser (Sweden)                  

  • Josef “faveN” Baumann (Germany)                    

  • Cai “CYPHER” Watson (United Kingdom)                       

  • Joakim “jkaem” Myrbostad (Norway)                                  

  • Tim “nawwk” Jonasson (Sweden)      

  • Aleksandar “kassad” Trifunović (Serbia, Coach)    

 

Aurora gaming CS2    

  • Viktor “Lack1” Boldyrev                           

  • Evgeniy “Norwi” Ermolin       

  • Aleksandr “KENSI”    Gurkin                  

  • Denis “deko” Zhukov                

  • Evgeniy “r3salt” Frolov                              

  • Stepan “brain” Sivornov (Coach)     

 

Lynn Vision CS2

  • Niu “westmelon” Zhe                                

  • Zhang “z4kr” Sike                         

  • Ye “Starry” Lizhi                            

  • Tang “EmiliaQAQ” Junjie                         

  • Song “flying” Peiqi    

  • Dai “Gum” Yifei (Coach)        

 

Нийт оролцсон багууд
  1. The MongolZ

  2. Lynn Vision

  3. OG

  4. Gaimin Gladiators

  5. Aurora gaming

  6. Bleed esports

  7. Chinggis Warriors (MESA Pro Series Spring  тэмцээний ялагч) 

  8. Atox esports (MESA Pro Series Finals  тэмцээний ялагч) багууд өрсөлдөв.



Тэмцээнийг зохион байгуулагч: MESA

Ерөнхий ивээн тэтгэгч: 1XBET

Хамтрагч: SKYmedia, Red Bull

Дэмжигч: RELX Mongolia Exclusive Distributor, Zahii - Онлайн 24/7 дэлгүүр, UBCab - Онлайн такси үйлчилгээ



 

 

Commenti


Recent Posts

bottom of page