top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

MESA Nomadic Masters 2024

MESA (Mongolian Esports Association) Монгол улсын цахим спортын түүхэнд байгаагүй өндөр шагнал болох зуун мянган долларын шагналын сантай, CS2 төрлийн MESA Nomadic Masters 2024 тэмцээнийг зарлалаа.


2022 оны 3-р сарын 26-нд аваргаа тодруулж байсан Nomadic Masters тэмцээн ийнхүү хоёр дах удаагаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болох нь.

Nomadic Masters 2024 тэмцээний онцлогууд:

·      Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч нь 1xBet юм.

·      Шагналын сан: хэн бүхнийг дуу алдуулах, одоогийн байдлаар Монгол улсад байгаа хамгийн өндөр

шагналын сан $100,000.

·      Тэмцээнд зөвхөн Азийн биш, Европын багууд өрсөлдөнө.

·      2022 онд болсон тэмцээнийг үзэгчид FREE үзэж байсан бол энэ удаа тасалбарын үнэ 30,000-100,000 төгрөг юм.

Тэмцээнд оролцох багууд

Азийн бүсээс 3 баг, Европ бүсээс 3 баг, Монгол улсаас 2 баг оролцоно.

Одоогийн байдлаар тодорхой болсон багууд:

1.    The MongolZ

2.    Lynn Vision

3.    OG

4.    Gaimin Gladiators

5.    Apex esports

6. Bleed

7. Chinggis Warriors (MESA Nomadic Masters Spring 2024 тэмцээний ялагч) юм.



Тэмцээний үе шат
  • MPS Spring Open Qualifier тоглолтууд 4-р сарын 27-нд болох бөгөөд эндээс таван баг үндсэн тэмцээнд шалгарна.

  • MPS Spring үндсэн тэмцээн нь 5-р сарын 1-3-ны хооронд, энд урилгаар The Huns Esports, нээлттэй шалгаруулалтын таван нийлээд хоёр хэсэгт хуваагдаж тойргоор тоглоно. Хэсэг тус бүрээс хоёр баг хагас шигшээд шалгарч, шууд хасагдах форматаар тоглож, түрүүлсэн баг нь Nomadic Masters Spring 2024 MPS тэмцээний эрхийг авна.

  • MPS Finals тэмцээн 5-р сарын 15-18-ны хооронд дөрвөн багийн дунд болох бөгөөд MPS Fall тэмцээний ялагч The MongolZ, MPS Winter тэмцээний ялагч ATOX Esports багууд дээр нэмээд MPS Spring  тэмцээний ялагч, 𝐖𝐢𝐥𝐝𝐜𝐚𝐫𝐝 шалгаруулалтаас багууд орж ирнэ. Тэмцээний формат нь Double-elimination, түрүүлсэн баг нь IESF-ийн Азийн аваргад оролцох эрх, MESA Nomadic Masters 2024 тэмцээний эрхийг авна. Хэрэв тухайн баг нь эрхээ авчихсан байвал тэр нь дараагийн багт шилжинэ.

  • MESA Nomadic Masters 2024 Улаанбаатар хотод 6-р сарын 1-2-нд болно.

Тасалбарын үнэ

Тэмцээний хоёр өдрийн тоглолт Steppe Arena-д үргэлжлэх бөгөөд

1.    Энгийн суудлууд нэг өдөр нь 30,000 төгрөг

2.    Цэнхэр өнгөөр тэмдэглэсэн А хэсгийн суудлууд нэг өдөр нь 50,000 төгрөг

3.    Ягаан өнгөөр тэмдэглэсэн Б хэсгийн суудлууд нэг өдөр нь 100,000 төгрөг

4.    А, Б хэсгийн тасалбар авсан үзэгчид тоглогчдын гарын үсгийг авах боломжтой

Тэмцээний тасалбарыг доорхи линкээр авна уу!



Цаг хугацаа 

Монголын цахим спортод 21 жилийн түүхийг бүтээсэн, бидний нэрлэж заншсанаар MESA олон улсын тэмцээнийг нутагтаа авч ирж байгаа нь тэдний туршлага, ноу хау, хамтын ажиллагаа, hard core үзэгчид, бизнесийн байгууллагуудын дэмжлэг, хамгийн гол нь энэ бүгдийг бүтээх сэтгэл, санаачлага юм. Хоёрхон жилийн өмнө шиг санагдавч энэ хугацаанд манай улсын баг тамирчид CS2, Dota 2, PUBGM. ML:BB төрлүүдээр дэлхийн дэвжээнд өрсөлдөж, аваргын титмийг, аварга гэдэг эрхэм нэрийг Монгол улсдаа авч ирж байна. Цахим спортын тэмцээнийг тогтмол зохиох нь эко системдээ ч дэд бүтэцдээ ч үргэлж сайн үр дагавар нөлөө үзүүлдэг. Энэ талаар би нэг бус удаа ярилцаж бас нийтлэл бичиж байсан.


2022 онд болсон Nomadic Masters тэмцээний тухай эргэн харахад

Үндсэн тэмцээний шөвгийн наймд (мэдээллийг MESA хуудаснаас авсан)

1.  Team NKT2.  Team IHC3.  BINM4. FyR Esports5. Nexga6.  D13 Esports7.  TBC Shine8.  The MongolZ багууд хоёр хэсэгт өрсөлдөн

A хэсгээс :1. Team IHC 2. The Shine B хэсгээс :3. Team NKT 4. D13 Esports  зэрэг багууд шалгарч байжээ.

Харин Мөсөн Өргөө - Steppe Arena-д 5000 үзэгчдийн өмнө ялагч тодруулан нэгдүгээр байрыг  TEAM NKT  эзэлж, BLAST Premier:Spring European Showdown 2022 KATOWICE-т Зүүн Өмнөд Азийн багуудыг төлөөлж өрсөлдөх эрх авч байжээ. MESA Nomadic Masters 2022 тэмцээний хоёрдугаар байрт TEAM IHC орж байв.



Esportsnews.mn-ий үүсгэн байгуулагч миний хувьд Америкийн цахим спорт, видео тоглоомтой холбоотой энэ хавийн арга хэмжээнүүдэд оролцож байсаны хувьд багийнхнаа бэлдээд, энэ нэр хүндтэй тэмцээний хэвлэлийн эрхээ хүлээгээд сууж байна даа.

Comments


Recent Posts

bottom of page