top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Nomadic Masters Talents танилцуулж байна

Монгол улсын цахим спортын түүхэнд хамгийн өндөр шагналын сантай, Монгол, Ази, Европ багууд оролцсон Nomadic Masters Talents-үүдийг танилцуулж байна.

Энэ тэмцээнийг албан ёсоор монгол, англи хэл дээр шууд дамжуулан хүргэж, харин орос, испани хэл дээр бас шууд дамжууллаа.

Монгол хэл дээрх тайлбарлагчид

А.Бавууханд “Bavuka”. Цор ганц эмэгтэй host, тэмцээний өмнө болон тэмцээний үеэрх тоглогчидтэй хийж буй ярилцлагууд, танилцуулга бүхий рийлсүүдийг MESA-ийн сувгаас үзээрэй.

Б.Хатанболд “KEi”.  META gaming- ий үүсгэн байгуулагч, мэргэжлийн тайлбарлагч, түүний META суваг 47 K , YouTUbe 140 дагагчтай, тэрээр нийтдээ хорь гаруй удаа тэмцээн зохиож байсан, зөвхөн тэмцээний дамжуулалт төдийгүй, цахим спорттой холбоотой 1,600 гаруй видео контент хийсэн.

Э.Тэмүүлэн “Lexor2k” мэргэжлийн тайлбарлагч, нэлээд олон тэмцээнд тайлбар хийж байгаа. Түүний YuoTube суваг 125  мянга, Facebook хаяг нь 103 мянган дагагчтай.

Б.Баатархүү “bart4k” The Huns багийн тоглогч, 2020 оноос эхлэн Born In Mongolia, Mazaalai, Checkmate,  IHC  esports, The MongolZ багийн тоглогч; 2023 онд The MongolZ багийн бүрэлдэхүүнд байхдаа Парисийн Мажороос стикэрээ авч байсан.

Г.Есөнтөмөр “nin9”  Мэргэжлийн тоглогч. Born In Mongolia, Storm Rider, Mazaalai, AUGUST, Tiger, Team Renewal, Checkmate, IHC esports, Team NKT одоо The Huns багт тоглож байна. IHC esports багт тоглож байхдаа PGL Antwerp 2022 Major -оос стикерээ авч байсан.

Г.Ариунболд “Kuroxy” YouTube сувгаараа алдартай.

“Redka”




 

Англи хэл дээрх тайлбарлагчид

Jordan “ElfishGuy” Mays

Австрали улсын иргэн, 2015 оноос эхлэн тайлбарлагч, аналист. 2016.3.5-ны IEM X-World Championship тэмцээнээс эхлэн энэ оны 4.14-нд болсон IEM Chengdu тэмцээнд аналист хийсэн.

Mamoon “TeaTime“ Sabri

Пакистан улсын иргэн, 2017.11.11-нд болсон ESL Pro League D6 дээр тайлбараа эхлэсэн, энэ оны 5.23-нд болсон CCT S1тэмцээнд ийсэн.

Harvey “Skriv” Rodgers

Англи улсын ирсэн, CS:GO төрлийн мэргэжлийн тайлбарлагч. 2018.12.2-нд SuperNova Malta тэмцээн тайлбарлагчаас эхлэн, энэ оны 5.23-нд CCT S1 Global Finals тэмцээний тайлбарлагч хийж байсан.

Neo “ne0kai” Caine

Англи, Өмнөд Африкийн иргэншилтэй.Жиргээний хаяг дээр нь Монголд ирсэн тухай зурагнууд их байна лээ шүү. 2021.10.10-нд IEM Fall: Europe тэмцээнд тайлбарлагч хийж эхэлсэн бол, энэ оны 5.23-нд CCT S1 тэмцээнд тайлбарлагч хийсэн.


Nomadic Masters Talents
Credit: MESA

Comments


Recent Posts

bottom of page