top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Nomadic Masters Studio LAN тэмцээн

MESA (Mongolian Esports Association) Монгол улсын цахим спортын түүхэнд байгаагүй өндөр шагнал болох зуун мянган долларын шагналын сантай, CS2 төрлийн MESA Nomadic Masters 2024 тэмцээний эхний тоглолтууд Studio LAN хэлбэрээр явагдлаа.

 

Тэмцээний эхний шат болох Studio Lan тэмцээн 5-р сарын 28-30-ны хооронд Азийн бүсээс 1 баг, Европ бүсээс 4 баг, Монгол улсаас 3 багууд өрсөлдлөө.

5-р сарын 30-ны өдрийн тоглолт

Дээд хүснэгтийн тоглолт

Bleed Esports vs Atox Esports

Тоглолтын хамгийн үзүүштэй тоглогчдоор: Bleed Esports багаас “Nawwk”, Atox esports багаас “Annihilation” онцолж байлаа.

  • Atox esports баг өөрсдийн сонгосон Inferno map дээр 13:10 харьцаатай хожиж тоглолтыг хожлоор эхлүүллээ.

  • Харин дараа нь Bleed esports баг сонгосон Anubis map дээр 13:9 харьцаатай цувралыг тэнцүүллээ.

  • Шийдэх тоглолт буюу Ancient map дээр 13:6 харьцаагаар Bleed esports баг хожсоноор тооны харьцаа 2:1 болж, Atox esports баг хожигдол хүлээв.

Bleed Esports 2:1 Atox Esports

Bleed esports баг Тайзны тоглолтыг Дээд хүснэгтээс The MongolZ багтай хийж эхлүүлэх бол, Atox esports баг доод хүснэгт рүү уналаа.

 

Доод хүснэгтийн тоглолт №1

Lynn Vision vs Gaimin Gladiators

Энэ тоглолтод хоёр map хожигдсон баг нь тэмцээнээс хожигдоно.

  • Lynn Vision багийн сонгосон Nuke map дээр 13:6 харьцаагаар Gaimin Gladiators баг цувралыг ялалтаар эхлүүлэв.

  • Дараагийн тоглолт нь Gaimin Gladiators багийн сонгосон Inferno map дээр тоглолт маш ширүүн болж 12:5 харьцаагаар match point-ийн үед Lynn Vision багийн хувьд илт давуу байдал үүслээ. Lynn Vision баг 13:9 харьцаагаар цувралын 1:1 болголооо.

  • Шийдэх тоглолтыг Dust 2 map дээр хийв. Хэдийгээр каст, аналистууд Gaimin Gladiators багийг хожно гэж тааварлаж байсан ч Lynn Vision баг тоглолтыг эргүүлж Тайзан дээр тоглох эрхээ авсан бол, Gaimin Gladiators баг тэмцээнээс хасагдлаа.

 Lynn Vision 2:1 Gaimin Gladiators


Доод хүснэгтийн тоглолт №2

Chinggis Warriors vs OG Counter-Strike 

  • Эхний мар OG багийн сонгосон Dust2 map дээр 13:5 харьцаагаар OG баг цувралыг ялалтаар эхлүүллээ.

  • Дараагийн тоглолт дээр Chinggis Warriors баг өөрсдийн сонгосон Ancient map дээр тоглолтыг нэлээд давшингуй хийж, маш шуурхай, өрсөлдөгч багтаа сэхээ өгөхгүйгээр шууд дайрч эхэллээ. Ийнхүү маш хурдтай, давшиж тоглон Chinggis Warriors баг 13:5 харьцаатайгаар илүүрхэн хожив.

  •  Гуравдах шийдвэрлэх тоглолтыг Anubis map дээр хийж Chinggis Wariors баг 12:0 харьцаатай илт илүүрхэж, 13:4 харьцаагаар хожиж, Тайзан дээр тоглох эрхээ авсан бол OG баг тэмцээнээс хасагдлаа.

Chinggis Warriors 2:1 OG Counter-Strike 

Монгол хэл дээрх тайлбарыг Kei, Nin9, Lexor2K, Kyroxy, Bart4k, Redka, Bavuks

Англи хэл дээрх тайлбарыг Elfishguy, TeaTime, Skriv, NeoKai нар цахим спорт сонирхогч нарт хүргэлээ.



Studio LAN
Image by: MESA



5-р сарын 29-ны өдрийн тоглолт

ATOX Esports 2:1 OG Counter-Strike 

Bleed Esports 2:0 Chinggis Warriors 

The MongolZ 2:0 Aurora

 

5-р сарын 28-ны өдрийн тоглолт

The MongolZ 2:0 Gaimin Gladiators

Aurora 2:0 Lynn vision


Тэмцээний формат

Студид болох тоглолтууд BO3 журмаар явагдана.

Багууд нэг хожил авахад л аренад тоглох эрхтэй болно.

Үзэгчидтэй, аренад болох тоглолт нь BO5 журмаар явагдана.

Studio LAN тэмцээнээс 6 баг шалгарч 6-р сарын 1-2-нд Stpeppe Arena-д аваргын төлөө өрсөлдөнө.

 

Тайзны тоглолт

6-р сарын 1-нд өглөөний 10:30 минутаас эхлээд оройны 22:00 цаг хүртэл BO3 журмаар нийт 4 тоглолтууд явагдана.

10:30 цагаас ATOX Esports vs Lynn Vision

13:45 цагаас Chinggis Warriors vs Aurora

17:00 цагаас The MongolZ vs Bleed Esports 

20:15 цагаас Atox vsLVG хожсон нь Chinggis Warriors vs Aurora хожсонтой тоглоно.

 

Тайзны болон Play Off шатанд оролцох багууд:

  • The Mongolz

  • Atox Esports

  • Chinggis Warrios

  • Lynn Vision Gaming

  • Aurora Gaming

  • Bleed Esports

Komentarze


Recent Posts

bottom of page