Nomadic Masters 2024: The MongolZ, Aurora gaming, Bleed esports багууд төгсгөлийн шатанд шалгарлаа
Nomadic Masters 2024 аренагийн эхний өдрийн тоглолтын үр дүнд Европын багууд болох Gaimin Gladiators, OG багууд тэмцээнээс хасагдаж, аналистууд, үзэгчдийн тааврыг нэлээд бужигнуулсан билээ. 6-р сарын 1-нд өглөөний 10:30 минутаас эхлээд оройны 22:00 цаг хүртэл BO3 журмаар нийт 4 тоглолтууд явагдав.
ATOX Esports vs Lynn Vision
Эхний тоглолт Lynn Vision багийн сонгосон Nuke map дээр өрнөж 13:7 харьцаагаар Lynn Vision баг цувралын эхний хожлоо авлаа.
Дараагийн тоглолт нь Atox esports багийн сонгосон Inferno map дээр өрсөлдөж 13:11 харьцаагаар Lynn Vision цувралын хоёр дах ялалтаа авсанаар тэмцээнийг цаашид үргэжлүүлэх бол Atox esports баг тэмцээнээ өндөрлүүллээ.
Lynn Vision 2:0 ATOX Esports
Credit: MESA Credit: MESA
Chinggis Warriors vs Aurora
Эхний тоглолт Chinggis Warrios багийн сонгосон Anubis map дээр 13:6 харьцаагаар хожиж, цувралыг ялалтаар эхлүүллээ.
Дараагийн тоглолтод Lynn Vision багийн сонгосон Mirage map дээр 13:6 харьцаагаар хожиж цувралын хожлын тоог тэнцүүллээ.
Шийдвэрлэх тоглолтыг Nuke маp дээр хийж Aurora gaming баг 13:9 харьцаагаар тоглолтын цувралыг ялалтаар дуусгав. Ингэснээс оноо 2:1 харьцаатай болж Aurora баг тоглолтыг үргэжлүүлэн, Chinggis Warriors баг тэмцээнээ өндөрлүүллээ.
Aurora 2:1 Chinggis Warriors
Credit: MESA
The MongolZ vs Bleed Esports
Анх удаа энэ тэмцээнд таарч тоглож байна.
Эхний тоглолтыг The MongolZ багийн сонгосон Mirage map дээр 13:4 харьцаагаар хожиж цувралыг ялалтаар эхлүүллээ.
Дараагийн тоглолтыг Bleed esports багийн сонгосон Anubis map дээр 13:9 харьцаагаар хожиж Аваргын төлөөх тоглолтод шалгарлаа.
The MongolZ 2:0 Bleed Esports
Credit: MESA
Lynn Vision vs Aurora тоглолт
Эхний өдөр дээд хүснэгтэд энэ 2 багууд тоглож, Aurora баг 2:0-оор хожсон билээ.
Тоглолт Aurora багийн сонгосон Ancient map дээр өрсөлдөж 13:10 харьцаатай хожлоо.
Дараагийн тоглолт нь Lynn Vision багийг сонгосон Anubis map дээр өрсөлдөж 13:9 харьцаагаар Aurora баг хожиж маргааш өдөр Bleed esports багтай өрсөлдөнө.
Aurora gaming 2:0 Lynn Vision
Тэмцээний формат
Студид болох тоглолтууд BO3 журмаар явагдана.
Багууд нэг хожил авахад л аренад тоглох эрхтэй болно.
Үзэгчидтэй, аренад болох 6-р сарын 1-ний тоглолт нь BO3 журмаар явагдана.
Харин 6-р сарын 2-ны тоглолт BO3, Play Off шатны тоглолтууд BO5 журмаар явагдана.







Comments