top of page

MESA Nomadic Masters Spring 2025 тэмцээний мэдээлэл

MESA Nomadic Masters Spring 2025 тэмцээн өндөрлөлөө. Сэтгэл догдлуулсан, дурсамжтай, сургамжтай, сэтгэлд хоногшсон өдрүүд дууслаа.

Зохион байгуулсан MESA - Mongolian Esports Association-н хамт олонд баяр хүргэе.

Хувийн зүгээс эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулж Counter Strike гэх тоглоомыг илүү олон хүнд эергээр түгээж, хүртээмжтэй болгож байгаад нь баярлаж байгаагаа илэрхийлье.

Chinggis Warriors, Eruption, The Huns Esports багууддаа гайхалтай тоглолт үзүүлсэнд нь баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

Хоёр үеийн The MongolZ-н тоглолт үнэхээр гайхалтай show match байсныг заавал дурдах хэрэгтэй.

MESA Nomadic Masters Spring 2025
Image: MESA

Тэгээд багууд хэрхэн оролцсон болоод Монгол баг тамирчдын талаар тоон мэдээлэл хүргэе.

  • Нийт тэмцээний туршид Heroic баг үнэмлэхгүй аварга байж цомын эзэд боллоо.

    Group шатанд pistol round-г 100% ялж байсан BIG баг Heroic-н эсрэг 8 round алдсан байна.

  • Dust2, Ancient map-ууд хамгийн их тоглогдсон бол Anubis, Train map-ууд хамгийн бага тоглогдлоо. Зэрэгцээ болсон Blast Rivals 2025 Season1 тэмцээн дээр мөн ойролцоо үзүүлэлт гарсан нь Anubis хуучирч, Train дээр багууд төдийлөн тоглох дургүй байгааг харуулж байгаа байх.

  • Топ 10 тоглогчид дотор дөрвөн Heroic-ийн тамирчид байгаа нь хэр хүчтэй байсныг нь баталж байна. Харин “sk0R” энэ жагсаалтын 9-д багтсан бөгөөд тоглолтыг нь үзэж байхдаа ямар галзуу буудалттай гэдгийг эргэн санаж байлаа.

  • Зөвхөн pistol round-уудын чансааг харахад The Huns Esports багаас “cobra” 2-т, “nin9” 10-т болон; Eruption багаас “MagnumZ” 6-д жагссан байна.

  • Round-д дунджаар үзүүлсэн damage-р “sk0R” 3-т бичигдсэн байна.

  • Round-д дунджаар kill хийсэн үзүүлэлтээр “sk0R” 4-т орсон.

  • Multi kill хийсэн round-уудын эзлэх хувиар мөн “sk0R” 5-д орсон байна.

  • 6 Clutch round авсан үзүүлэлтээр “MagnumZ” энэ жагсаалтын 2-т бичигдсэн.

  • “Cobra” зөвхөн толгойруу онилдог гэдгээ round-д дунджаар үзүүлсэн headshot-н 4-т болон headshot онолтын хувиар 1-т бичигдсэнээр харууллаа.

  • “MagnumZ” нийт AWP kill болон дундаж AWP kill-р эхний 5-т орсон нь мөн түүний AWP skill-г баталлаа.

  • Харин “controlez” нийт opening kill болон round-д дундаж opening kill хийсэн үзүүлэлтээр эхний 5-д орсон байна.

 MESA Nomadic Masters Spring 2025 тэмцээнд Chinggis Warriors баг хасагдах шатанд шалгарсан билээ. Тэгвэл “cool4st”-ийн хэсгийн шатны тоглолтуудад үзүүлсэн үзүүлэлтийг толилуулъя.

Нийт тоглолтын туршид дундаж үнэлгээгээр 1.20 оноо авсан байна. Fire power, opening kill үзүүлэлтүүд нь сайн байгаа нь харагдаж байна.

“cool4st” тоглолтондоо opening kill хийсний дараа баг нь хожсон тохиолдол 21 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт юм.

SAW багийн эсрэг ancient map дээр тоглохдоо хамгийн сайн үзүүлэлт буюу 1.68 үнэлгээ авсан.

Маргааш 5 сарын 3-ны өдөр Chinggis Warriors баг Heroic-н эсрэг АСА Арена-н тайзан дээр тоглох билээ. Тэгвэл уг 2 багийн head 2 head тоон мэдээлэл хүргэе.

  • Энэ 2 баг хоёулаа Austin Major тэмцээнд орох эрхээ авсан болохоор Chinggis Warriors багийн хувьд маш сайхан бэлтгэл хийх боломж үүсгэж байгаа юм.

  • Энэ 2 баг Nomadic Masters тэмцээний эхний өдөр таарч тоглосон бөгөөд Nuke 13:8, Dust2 13:5 харьцаатай Heroic баг ялалт байгуулсан билээ.

  • Энэ тоглолтын map pick дээр сонирхолтой зүйл болсон нь Chinggis Warriors баг ихэнхдээ Dust2 map-ыг бан хийдэг боловч энэ тоглолтод Heroic багын сайн map болох Mirage-г бан хийсэн юм. Үүнийх нь эсрэг Heroic баг шууд Dust2 сонгож түүн дээрээ ялалт байгуулсан нь бүх зүйл Chinggis Warriors-н хүссэнээр болсонгүй.

  • Гэхдээ би хувийн зүгээс Chinggis Warriors багийг map pick хийхдээ зоригтой алхам хийж байгаад маш их баяртай хандаж байгаа. Харин маргааш болох тэмцээн дээр ямар map-ууд гарч ирэх бол?

  • Ерөнхий үзүүлэлт буудалтын хувьд хоёр баг хоорондоо ойролцоо байна. Харин ялгаатай зүйл нь Heroic-ийн нийт буудсан сум болон түүний онолт нь Chinggis Warriors багаас өндөр байгаа явдал юм. Энэ нь smoke-р хэн их шүршиж байгаатай холбоотой байж болно.

  • Utility хэрэглээний хувьд molotov damage-с бусдаар Heroic баг илүү байна.

  • Heroic баг Chinggis Warriors багаас AK47, AWP бууны үзүүлэлт сайн байгаа бол Chinggis Warriors багаас M4A1 үзүүлэлттэй байна. Энэ нь Chinggis Warriors баг CT талаасаа сайн тоглож байгааг харуулж байна.

  • Гар бууны хувьд мөн Heroic баг ерөнхийдөө илүү байгаа ч Монгол deagle-н хүчтэйг мөн Chinggis Warriors багаас харж болохоор байна.

  • 1 kill мөн 100 damage хийхэд зарцуулсан дундаж мөнгийг нь харахад Heroic илүү бага зардал зарцуулдаг гэж гарсан байна. Энэ нь Heroic багийн save их хийж байгаатай холбоотой байж болно. Мөн T талаас сайн тоглож байгаа нь мөн нөлөөлсөн байхаа.

  • Multi kill үзүүлэлтээр Chinggis Warriors баг Heroic багаас хамаагүй өндөр байна. Харин Clutch round-н хувьд 2 баг хоёулаа нэг их өндөр үзүүлэлт гаргаагүй байна.

За MESA Nomadic Masters Spring 2025 тэмцээний group тоглолтууд дуусаж шилдэг 4 баг нь playoff-н эрхээ авлаа. Үүнд манай улсын Chinggis Warriors баг орсон байгаа. Chinggis Warriors баг хамт олонд амжилт хүсье.

  • Group шатанд багийн дундаж үзүүлэлтээр Heroic баг бусдаасаа бараг ихэнх үзүүлэлтээр тэргүүлсэн байна.

  • Chinggis Warriors багын хувьд opening kill, multi kill, trade, 5v4 дээр ялалт байгуулсан зэрэг үзүүлэлтүүд нь сайн гарсан байна.

  • Гар бууны round дээр BIG баг 100% ялалт байгуулсан үзүүлэлттэй байгаа ба түүний удаах round-г 90% амжилттай өөрсдийн болгосон нь үнэхээр онцлохуйц үнэлгээ байлаа.

  • Group шатны 3 өдрийн тоглолтын хамгийн шилдэг тоглогчоор BIG багийн “tabseN” 1.36 гэсэн дундаж оноотойгоор шалгарлаа.

  • Chinggis Warriors багийн “cool4st” топ 10 тоглогчдын жагсаалтын 8-д бичигдсэн байна.

  • Chinggis Warriors багийн opening kill сайн байгаа нь opening kill чансааны жагсаалтын топ 10-т “cool4st”, “controlez” 2 багтсан нь харуулж байна.

  • BIG-н гар бууны round хүчтэйг нотлох зүйл нь тэдний 3 тоглогч гар бууны топ 10 тоглогчдод багтжээ.

 MESA Nomadics Masters Spring 2025 тэмцээний 2 дахь өдөр тун сонирхолтой болж өндөрлөлөө.

  • Heroic, Big багууд playoff орох эрхээ авсан бол SAW, The Huns багууд үүгээр тэмцээнийг өндөрлүүллээ.

  • Chinggis Warriors, Eruption багууд өчигдөр дутагдаад байсан firepower-оо энэ өдөр авч ялалтыг байгууллаа.

  • JijieHao өчигдөр үзүүлсэн гайхалтай тоглолтоо үзүүлж чадсангүй.

  • Харин SAW баг ер нь тааруу байгаагаа баталж 2 өдөр дараалан багуудын чансааны сүүлийг мушгилаа.

  • BIG үнхээр гайхалтай тоглолт үзүүлсэн бол эсрэгээрээ B8 өчигдөрийн үзүүлэлтийн хаанаа ч хүрсэнгүй.

  • Өчигдөр 1.45 үнэлгээ авч толгой цохисон “m1N1” өнөөдөр ердөө 0.91 дундаж үнэлгээ гаргалаа.

  • BIG багийн “Tabsen” 1.67 гэсэн гайхалтай үзүүлэлт гаргаж өнөөдрийн шилдэг тоглогч боллоо.

  • Өчигдөр Heroic багийн 5 гишүүн хамтдаа топ 10 тоглогчид байсан бол өнөөдөр BIG-н 4 гишүүн хамтдаа багтаж үзүүллээ. Харин 5 дахь тоглогч нь нээх холгүй 12-р байранд жагсжээ.

  • The Huns Esports багийн “nin9” шигдэг тоглолчидийн жагсаалтын 5д бичигдэж байгаа ч баг нь хожигдлоо.

  • Харин “cool4st” өнөөдөр Chinggis Warriors багаас гялалзаж чадлаа. “Roux” түүнээс дутуйгүй тоглож жагсаалтын 11-т бичигдсэн байна.

Mesa Nomadic Masters Spring 2025 тэмцээний эхний өдөр өндөрлөж маш олон сонирхолтой тоглолтууд гарлаа. Эхний өдрийн байдлаар статистик мэдээллүүдийг хүргэе.

  • Азийн багуудаас JijieHao баг SAW багийг буулгаж авсан бол. Манай улсын 3 баг ойрхон тоглолтуудыг үзүүлсэн ч ялагдлаа.

  • Манай багуудын utility хэрэглээ сайн байгаа ч fire power-р ялалт байгуулсан багуудтай харьцуулахад сайнгүй харагдаж байна.

  • Топ 10 тоглогчид The Huns багаас “yAmi” болон Eruption багаас “sk0R” нар багтсан байна.

  • Хамгийн сайн дундаж үзүүлэлт үзүүлсэн тоглогчоор JijieHao багийн “m1N1” тодорсон байна.

  • Herioc багийн 5 тоглогч тавуулаа багтсан байгаа нь буудалт нь хүчтэй байгааг харуулж байна.

  • Opening duel-ээ авсан топ 10 тоглогчдод Chinggis Warriors багаас “controlez”, “Efire” мөн The Huns багаас “yAmi” нар багтжээ.

 

Эх сурвалж:  Энэхүү мэдээллийг 2025.5.1-5-нд CS Stats MN хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл  CS Stats MN  хуудсыг дагаарай)

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page