top of page

Chinggis Warriors баг Major-т шалгарлаа



ree

Өчигдөр буюу 04.17-ны өдөр сошиал ертөнц CS2-ийн шинэхэн түүхэн үйл явдлаар амьсгалсан онцгой өдөр байлаа. Учир нь ESN - eSports Network-ийн зохион байгуулсан "BLAST.tv Austin Major" тэмцээний эрхийн төлөөх “Asia MRQ” тэмцээнд “Chinggis Warriors” баг түрүүлж Major-т орох эрхийг авсан юм. Ийнхүү Монгол улсаас анх удаа CS2 тоглоомын Major тэмцээн буюу Дэлхийн аваргат оролцох хоёр дахь баг тодорч, өөрсдийн стикерийг гаргах боломж бүрдэж байна. 



ree


Энэ жилийн CS2-ийн эхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "BLAST.tv Austin Major" ирэх зургаадугаар сард АНУ-ын Austin хотод зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл тус тэмцээний эрхийн төлөөх бүс бүсийн сонгон шалгаруулалт энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Энэ жилийн хувьд “Valve” компани “Major” тэмцээний форматыг шинэчилж, өмнөх RMR (Regional Major Rankings) системийг MRQ (Major Regional Qualifiers) системээр сольсон. Ингэснээр Ази бүс нь дотроо Хятад, Монгол болон баруун Азийн улсууд, Австрали болон Зүүн Өмнөд Азийн улсууд гэх 3 дэд бүсэд хуваагдаж, 4 эрхийн төлөө өрсөлдөв.  







Хятадын сонгон шалгаруулалтыг  "5EPLay" хариуцан ажиллаж “Lynn Vision”, “Tyloo” багууд “Major”-ын эрхээ авсан юм. Харин Монгол болон баруун Азийн улсууд, Австрали болон Зүүн Өмнөд Азийн улсуудын сонгон шалгаруулалтыг "ESN - eSports Network" зохион байгуулан ажиллаж Erkast-аар удирдуулсан “FlyQuest”, “Chinggis Warriors” багууд эрхээ авлаа. 





"BLAST.tv Austin Major 2025" тэмцээнийг ESN – eSports Network албан ёсны эрхтэй шууд дамжуулах бөгөөд тэдний хувьд Asia MRQ-ийг зохион байгуулсан нь CS2-ийн анхны олон улсын тэмцээн байсан юм.  



ree

 
 
 

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page