top of page

ESL Challenger League Season 49 тэмцээн эхэлж байна

ESL Challenger League Season 49: Asia тэмцээний playoff өнөөдрөөс эхэлж байгаа.

Аль багууд орж байгаа болон хэсгийн шатнаас ямар үзүүлэлттэй гарч ирснийг толилуулъя.

- Хэсгийн шатнаас Монголын The Huns Esports, Chinggis Warriors, Nomads багууд playoff-н дээд хүснэгтүү орж ирсэн байна.

- Өнөөдөр Chinggis Warriors баг Rare Atom багтай тоглох бол The Huns болон NomadS багууд хоорондоо тоглох юм.

- Хэсгийн шатанд үзүүлсэн дундаж үнэлгээгээр playoff-т уригдсан 9 баг тэргүүлж байна. Харин NomadS баг дундаж үзүүлэлтээр топ 10-т багтаагүй ч гаргасан ялалтын дүнгээрээ шууд playoff-н дээд хүснэгтэд орсон юм.

ESL Challenger League Season 49

Багуудын гаргасан үзүүлэлтээр

Lynn Vision баг Round-аа авсан, Opening kill, Multi kill, 4v5-с ялсан, Trade kill гэсэн ихэнх үзүүлэлтээр тэргүүлсэн байна.

Tyloo баг 5v4-с ялсан, Huns баг utility damage, Chinggis Warriors баг utility assist үзүүлэлтүүдээр тус тус тэргүүлжээ.

- Топ 10 тоглогчид Huns багаас Yesuntumur "nin9" Gantulga болон Anarbileg “cobra” Uuganbayar хоёр багтжээ. Бусад нь Tyloo, Lynn Vision, Rare Atom багуудын тоглогчдоос тэнцүүхэн бүрдсэн байна.

- CT талын топ 10 тоглогчид ойролцоо агуулгатай байгаа хэдий ч Chinggis Warriors багаас  Unudelger "controlez" Baasanjargalхүснэгтэд орж ирж байна.

- Т талаас Bold "ncl" Batsukh,  Munkhtogtokh "xerolte" Enkhbat хоёр Huns багаас орж ирж байгаа болон Anarbileg “cobra” Uuganbayar энэ хүснэгтийн 11-т жагсаж байгаа нь Huns багийн T тал хэр хүчтэй харуулж байна.

 

Эх сурвалж:  Энэхүү мэдээллийг 2025.4.29-нд CS Stats MN хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл  CS Stats MN  хуудсыг дагаарай)

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page