top of page

IEM Melbourne 2025 тоон мэдээ

IEM Melbourne 2025 маш сонирхолтой гранд финалаар өндөрлөж Vitality баг уг тэмцээны аварга мөн Intel Grand Slam-н эзэд боллоо.

IEM Melbourne 2025

Уг тэмцээний талаар тоон мэдээ хүргэе.

- Inferno, Nuke, Ancient, Mirage гэсэн map-ууд 10-аас дээш удаа тоглогдсон бол Train map дээр багууд хамгийн бага тогложээ.

- Inferno, Ancient map-ууд хамгийн олон удаа Decider map-аар сонгогдсон бол Anubis, Dust хоёрыг багууд зөвхөн сонгож тоглосон байна.

- The MongolZ багийн pistol round авах хувь 62.5% буюу сайн байгаа ч удаах round-аа ялалт болгож хувиргасан үзүүлэлт нь 66.7% хувь буюу дунджаар доогуур гарсан байна. Эсрэгээрээ pistol round-аа алдсан тохиолдолд хоёр дахь round-аа өөрсдийн болгож хувиргасан үзүүлэлт нь 33.3% буюу энэ үзүүлэлтээрээ тэргүүлэгчдийн нэг байна.

- Нийт тэмцээний туршид The MongolZ дунджаас нэлээн доогуур гарч байгаач сүүлд Vitality-тэй хийсэн тоглолтыг тооцохгүйгээр харвал хамаагүй дээр үзүүлэлттэй тоглосон нь харагдана. Үүнээс онцлох зүйл нь The MongolZ багийн utility damage болон flash assistance үзүүлэлт сайн өндөр гарсан байна.

- “910” хамгийн их AWP kill болон нэг round-д дундаж AWP kill-ээр топ 5-д орсон байна.

- “Mzinho”, “Senzu” хоёр headshot нэг round дах дундаж headshot болон дундаж headshot онолтууд дээр тус тус топ 5-д багтсан байна.

- “Mzinho” 1 ace, 1 quad, 12 triple, 30 double kill-тэйгээр топ 10 multi fragger-уудад багтжээ.

 The MongolZ багийн бүрэлдэхүүн:

  • Б.Гарьдмагнай “bLitz” 

  • М.Содбаяр “Techno4K” 

  • Б.Өсөхбаяр “910” 

  • Б.Аюуш “mzinho” 

  • М.Азбаяр “Senzu” 

  • Б.Эрдэнэдалай “maaRaa” (дасгалжуулагч)


Эх сурвалж:  Энэхүү мэдээллийг 2025.4.28-нд CS Stats MN хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл  CS Stats MN  хуудсыг дагаарай)

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page