LOL: Tier-1 түвшний 60 багийн emote гарна
- Masha Mnn
- Sep 25
- 2 min read
Riot Games-н зүгээс LoL багуудыг дэмжnх хүрээнд олон шинэ emote-ийг тоглоомд гаргажээ.

Tier-1 түвшинд тоглодог мэргэжлийн бүх багууд өөрсдийн гэсэн emote бүтээх боломжтой болсон бөгөөд энэ нь:
EMEA бүсийн LEC
Америкийн LTA
Өмнөд Солонгосын LCK
Хятадын LPL
APAC бүсийн LCP багуудад хамаарна.
Эдгээр emote-ууд дор хаяж хоёр долоо хоногийн дараа гарна. Учир нь League of Legends-ийн 25.19 хувилбар саяхан гарсан ч одоогоор Public Beta Environment (PBE)-д ороогүй байна.
Emote-ууд shop дээр 350 RP (£2.73) үнээр худалдаалагдах юм.Багууд өөрсдийн emote-оос олсон орлогын 30%-ийг авна.
Энэ нь фенүүдийн хувьд багуудаа тоглоом дотроос шууд дэмжих цөөн аргын нэг. Нийтдээ 60 багийн emote гарах бөгөөд дэлгэрэнгүй:
LEC багуудын emote
EMEA бүсийн бүх 12 баг шинэ emote гаргасан.
G2 Esports – Urf-ийг McDonald’s маягийн дүрэмт хувцастайгаар дүрсэлж, өрсөлдөгчдөө "LoL тоглох хэрэггүй, очоод бургер шар" гэж хэлж буй эможи маш алдартай болжээ.
Vitality – "chat хийхээ боль" гэсэн emote гаргасан.
Karmine Corp – ялагдлын дараах уйлж буй emote.
GIANTX – Шар хуудас өгч буй Pengu.
SK Gaming – "chill guy" meme дээр суурилсан emote.
LTA North багуудын emote
Эдгээр багуудын албан ёсны зураг нийтлэгдээгүй ч GIF болон SkinSpotlights-д гарсан.
Cloud9 ба Lyon – Beemo дээр суурилсан энгийн emote.
Shopify Rebellion ба Disguised – Yuumi-гийн meme дээр тулгуурласан emote.
Team Liquid – Өөрийн маскот Blue-г "thumbs-up" хийж буй emote болгон оруулсан.
100 Thieves – Өөрсдийн Akali emote-ыг оруулж чадаагүй байсан ч шинэ emote нэмсэн.
LTA South багуудын emote
Өмнөд Америкийн багууд илүү өвөрмөц санааг гаргажээ.
Isurus Gaming – Yasuo "surrender vote" хийж буй emote.
Leviathan – "Wood 5 rank" гэсэн эможи.
FURIA – Хөөрхөн хар муурын эможи, эрэлттэй байх магадлалтай.
LCK багуудын emote
Өмнөд Солонгосын 10 баг шинэ emote оруулсан.
T1 – Pingu Faker-ийн шил зүүж, алдартай "thumbs-up" хийж буй дүрс.
Gen.G – Өөрсдийн маскотоороо хийсэн малгай зүүсэн poro.
Hanwha Life Esports – Улбар өнгөтэй танк жолоодож, жүрж буудаж буй pro тоглогчийн emote.
LPL багуудын emote
Хятадын 16 баг маш олон сонирхолтой emote гаргасан.
Anyone’s Legend – Лого дээрээ суурилсан хөөрхөн панда.
Top Esports – Ядарсан Ezreal-ийн эможи, JackeyLove-оос сэдэвлэсэн.
LGD Gaming – Worlds 2015 дээр GodV Varus Q-гээ буруу харуулсан алдарт мөчийг сануулсан эможи.
LCP багуудын emote
APAC бүсийн 8 баг GIF хэлбэрээр нийтлэгдсэн.
PSG Talon – Star Guardian Kai’Sa emote.
CTBC Flying Oysters – Хүн дүрстэй нисдэг хясаа (өөрсдийн нэрнээс сэдэвлэсэн).
GAM Esports – Чемодан, паспорт барьсан уйлж буй poro нисэх буудал руу гүйж буй дүрс. (Олон улсын тэмцээнээс эрт хасагддаг гэсэн егөөтэй санаа. Учир нь GAM энэ жил Worlds-д ч гараагүй юм.)
Ингэснээр Riot Games фенүүдэд өөрсдийн хайртай багийг дэмжих шинэ аргыг нээж, тоглоом дотор багуудын өнгө төрхийг тод харуулах болжээ.











Comments