top of page

FURIA анхны цомоо хүртэв

Серби улсын Белград хотын Belgrade Arena-д 9-р сарын 12–21-ний өдрүүдэд болсон FISSURE Playground 2 тэмцээн өндөрлөлөө. Бразилийн FURIA баг Монголын The MongolZ багийг шийдвэрлэх таван map цувралд 3-2 харьцаатай хожиж, багийнхаа түүхэнд томоохон тэмцээнд Furia анхны  цомоо хүртэв.

FURIA-гийн түүхэн ялалт

2019 онд Лондонд болсон ECS Season 7 тэмцээнээс хойш S-tier түвшиний тэмцээнд олигтой амжилт үзүүлж чадаагүй Furia энэ удаа 38 дахь оролдлогынхоо дараа хүссэн цомоо өргөж чадлаа.

2017 оноос хойш энэ багт тоглож байгаа Yuri “yuurih” Santos KSCERATO бид хоёр олон жил хүлээсэн. Энэ мөч үнэхээр үгээр хэлшгүй баяр авчирлаа” хэмээн сэтгэл догдлон ярьжээ.


Багийн ахлагч, 34 настай Gabriel “FalleN” Toledo хэлэхдээ 

“22 жилийн турш энэ тоглоомыг тоглож байгаадаа баяртай байна. Карьерынхаа энэ үед шилдэг багтай нэгдэх боломж олдож байгаа нь үнэхээр сайхан. Амьдрал амаргүй. Чамд цохилт өгдөг ч чи үргэлж тэмцэх хэрэгтэй болдог. Мэргэжлийн тамирчны замаар амьдрахын тулд маш олон золиос гаргадаг. Гэхдээ энэ бол гайхалтай амьдрал. Энэ тоглоомыг (CS2) амьдралаа болгож, мөнгө олж, дэлхийгээр аялж яваа нь сайхан ч, нөгөө талд нь маш олон золиос байдаг. Жишээлбэл, “KSCERATO” тэмцээний үеэр, хоёрхон хоногийн өмнө өвөөгөө алдсан, “YEKINDAR” хамгийн сайн найзынхаа хуримд оролцож чадаагүй, би өөрөө байнга аялж, гэр бүлээсээ үргэлж хол байдаг. Та бүхэн биднийг зөвхөн тоглож байгаагаар л хардаг, гэтэл бидний ар талд маш их зүйл өрнөдөг. Энэ амаргүй амьдралаар амьдарч, хичээж буй бүх тоглогчдод баяр хүргэе.”

Furia багийн хувьд багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж, Казакстан улсын “molodoy”, Латви улсын “YEKINDAR” нарыг багтаа аваад аваад ердөө тавхан сар болж байна.

 

FURIA анхны цомоо хүртэв
Molodoy – MVP

20 настай Казахстан улсын иргэн, снайпер Данил “molodoy” Голубенко нь FURIA багт ороод ердөө тавхан сарын дараа HLTV x 1XBET MVP шагналыг хүртлээ. Тэрээр финалын тоглолт болон плейоффт шилдэг үзүүлэлттэй тоглож, 1.22 рейтингээр багийнхаа ялалтын гол түлхүүр болж чадсан юм.  Өмнө нь энэ оны 8-р сард болсон IEM Cologne тэмцээнээс EVP (Exceptionally Valuable Player) цолыг авч байжээ.

MVP өрсөлдөөн тун ширүүн өрнөж, “molodoy”-оос гадна “KSCERATO”, манай улсын тамирчин М.Азбаяр “Senzu”, Б.Аюуш “mzinho” нар ердөө 0.02-ын зөрүүтэй байгаа нь тэмцээний онцлох мөч байлаа.

 

FURIA анхны цомоо хүртэв

Финалын өрнөл

Тоглолтын онцлох мөчүүд

  • Mirage: The MongolZ хүчтэй эхэлж 8-3 харьцаагаар тэргүүлсэн ч FURIA нэмэлт цагт 13-10-оор ялсан. Б.Өсөхбаяр “910” дараалан хоёр quad-kill хийсэн боловч “molodoy” болон “YEKINDAR” нарын тоглолт нэмэлт цаг дээр багтаа ялалтыг авчирлаа.

  • Inferno: “Molodoy” багаа тэргүүлэн 8-4 харьцаагаар тэргүүлж байсан ч М.Азбаяр “Senzu” тоглолтын явцад pistol ace хийж, 137 ADR үзүүлэлтээр тоглолтыг өөрчилж, The MongolZ баг 13-9-өөр ялалт байгуулсан.

  • Nuke: FURIA эхний хагаст 12-3 харьцаагаар тэргүүлсэн ч Монголын баг гайхалтай эргэн ирэлт хийж тоглолтыг нэмэлт цагт аваачсан. Гэвч нэмэлт цагт FURIA 4-0 харьцаатайгаар яллаа.

  • Overpass: The MongolZ шинэ эрч хүчтэй орж 8-4 харьцаагаар тэргүүлсэн. М.Содбаяр “Techno” гайхалтай тоглолт үзүүлж, “mzinho” энд clutch хийснээр The MongolZ баг 13-11-ээр ялалтыг авчирлаа.

  • Dust2: “mzinho” энэхүү pistol раунданд гурван frag хийж The MongolZ баг тэргүүлүүлсэн ч FURIA хурдан сэргэж 7-5 тэргүүлээд хамгаалалтын талдаа алдаа гаргалгүй тоглосоор 13-7 харьцаатай ялалтаа баталгаажуулав.

 

Map

Сонгосон баг

Үр дүн

Гол тоглогчид

Mirage

The MongolZ

FURIA 13-10 (OT)

910-ийн quad-kill, molodoy + YEKINDAR нэмэлт цагт шийдсэн

Inferno

FURIA

The MongolZ 13-9

Senzu pistol ace, 137 ADR, 1v2 clutch

Nuke

FURIA

FURIA 13-12 (OT)

FalleN clutch, MongolZ хүчтэй эргэн ирэлт хийсэн

Overpass

The MongolZ

The MongolZ 13-11

Techno-ийн олон frag, mzinho clutch

Dust2

Decider

FURIA 13-7

mzinho pistol triple, FURIA flawless CT side

Шагналын сангийн хуваарилалт

Байр

Баг

Шагналын мөнгө

1-р байр

FURIA

$200,000

2-р байр

The MongolZ

$100,000

3–4-р байр

Team Liquid

$40,000

3–4-р байр

Team Falcons

$40,000

5–8-р байр

G2 Esports

$17,500

5–8-р байр

Astralis

$17,500

5–8-р байр

$17,500

5–8-р байр

FaZe Clan

$17,500

 

The MongolZ-ийн тоглолтууд

Монголын The MongolZ баг Белградын тэмцээнд гайхалтай тоглолт үзүүлж, финалд хүртэлх замналдаа дэлхийн шилдэг багуудыг ээлж дараалан буулгаж авсан.

  • Swiss Stage: 3DMAX багт ялагдсан ч, Lynn vision, Tyloo, Faze clan багуудыг хожиж плейоффт гарав.

  • Плейоффын эхний шатанд: Blast Open Fall 2025 тэмцээний аваргын цомыг аваад удаагүй байсан G2 Esports багийг 2-1 харьцаатай буулган авлаа.

  • Хагас финал: Team Liquid багийг 2-1 харьцаатай хожин аваргын төлөө өрсөлдөхөөр болов.

  • Аваргын төлөөх тоглолт: FURIA-тай таван map тоглож 2-3 харьцаагаар хожигдлоо. Энэ нь The MongolZ багийн хувьд он гарсаар дөрөв дэх тэмцээндээ аваргын төлөө өрсөлдсөн тоглолт болов.


FURIA багийн бүрэлдэхүүн:

·       Gabriel “FalleN” Toledo – AWPer, багийн ахлагч (Бразил)

·       Yuri “yuurih” Santos – Rifler (Бразил)

·       Kaike “KSCERATO” Cerato – Rifler (Бразил)

·       Mareks “YEKINDAR” Gaļinskis – Entry Rifler (Латви)

·       Danil “molodoy” Golubenko – AWPer (Казахстан)

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page