top of page

Aurora Gaming 8 настай тоглогч "ShaLun"-г эгнээндээ нэгтгэлээ

Updated: Sep 23


Aurora Gaming Counter-Strike 2 тоглогч, найман настай Adil "ShaLun" Sovetov-г академи багтаа элсүүлжээ.

"ShaLun"

Энэхүү гэрээ нь "ShaLun"-г дэлхийд мэргэжлийн байгууллагыг төлөөлж буй хамгийн залуу цахим спортын тоглогчдын нэг болгож байна.

Байгууллагын мэдээлснээр, "ShaLun" таван настайгаасаа аавынхаа удирдлага дор Counter-Strike тоглож эхэлсэн. Тус тоглоомыг тоглож эхэлснээс хойш түүний онцлох тоглолтуудыг ESL болон FACEIT-ийн олон нийтийн сүлжээнд цацаж байжээ.

Сурагчийн хувиар "ShaLun" Aurora Gaming-ийн нөөц бололцоонд хамрагдах бөгөөд бусад CS2 тоглогчдоос менторын дэмжлэг авахын зэрэгцээ медиа сургалт, сахилга бат зэрэг ур чадвараа хөгжүүлэх боломжтой болох юм.

Aurora Gaming-ийн CEO Adalyat Mamedov " “ShaLun" бол цахим спортод нас чухал биш гэдгийг харуулж буй хамгийн тод жишээ гэж би боддог. Бид түүнд баг, зөвлөх, зөв орчныг бүрдүүлж өгч байна. Үүний дараа хэн мэдлээ магадгүй тэр тун удахгүй Major-ын цом өргөж, дэлхийг шуугиулах тоглогч болж мэднэ” гэжээ.

Aurora Gaming бол сүүлийн жилүүдэд залуу авьяастнуудыг элсүүлсэн цорын ганц байгууллага биш юм. Хойд Америкийн Team 33 баг мөн 2020 онд найман настай Joseph "Gosu" Deen-ийг Fortnite бүрэлдэхүүндээ элсүүлж байсан.

Нас цахим спортод нөлөөлдөг үү?

Цахим спортын шинэ үеийнхэн аль хэдийн CS2-ийн ертөнцөд мөрөө гаргаж эхэлжээ. Metizport багийн 16 настай тоглогч Liam "MaiL09" Tügel FACEIT платформын түүхэнд хамгийн залуу аварга болох замдаа явж байна.

Нөгөө талаас, 30 гаруй насандаа CS2-ийн хамгийн дээд түвшинд тоглож буй тоглогчид ч бий. FaZe Clan-ийн ахлагч Finn "Karrigan" Andersen 35 настай бол FURIA-ийн ахлагч Gabriel "FalleN" Toledo 34 настай.

"ShaLun" CS2 тоглогчийн хувьд цаашид ямар амжилт гаргах нь хараахан тодорхойгүй ч Aurora Gaming-ийн жишгийг даган бусад байгууллагууд ч мөн ирээдүйд авьяаслаг хүүхдүүдийг элсүүлэх үү гэдэг нь сонирхол татаж байна.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page