IEM Cologne 2025 тэмцээний шөвгийн багууд тодорлоо
- Ariunzayat Yunren
- Jul 30
- 1 min read
Updated: Jul 31
Шилдэг 24 баг өрсөлдөж буй IEM Cologne 2025 тэмцээний хэсгийн шат дуусч, шөвөгт өрсөлдөх багууд тодорлоо.
Intel Extreme Masters (IEM) Cologne тэмцээний группын шат өндөрлөж, сүүлийн багууд шөвгийн шатандаа шалгарлаа.
A хэсэгт Austin Major-ийн аварга Team Vitality баг Astralis, G2 Esports болон The MongolZ багийг 2-0 харьцаатай ялсанаар, хагас шигшээд нэгээр шалгарсан. Тэдний 37 дараалсан ялалт энд ч бас үргэлжилж байна. The MongolZ баг ялагдсан ч гэсэн Lanxess Arena-д өрсөлдөх эрхээ авсан.
Доод хүснэгтээс, FURIA баг G2-гийн эсрэг тоглож, шөвгийн сүүлчийн эрх, Lanxess Arena-д өрсөлдөх эрхээ авлаа. Тэд ийнхүү 8 жилийн дараа IEM-ийн шигшээ шатанд дахин шалгарчээ.
B хэсэгт Team Spirit баг HEROIC, Aurora Gaming болон MOUZ багуудыг хожиж, мэдээж Danil ‘donk’ Kryshkovets тэмцээний MVP боллоо. Team Spirit хагас шигшээд шалгарсан хоёр дахь баг болж харин MOUZ шөвгийн зургаад өрсөлдөнө.
FaZe Clan доод хүснэгтий тоглолтуудад ялж, NAVI-тай эцсийн эрхийн төлөө тоглосон боловч ялагдаж харин NAVI шөвгийн шатанд шалгарлаа.
Шигшээ шатанд үлдсэн зургаан баг 1 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөнө. 2025 оны наймдугаар сарын 1-3-нд болох Шигшээ шатны
багуудын оноолт:
· MOUZ vs FURIA
· The MongolZ vs NAVI
· Team Vitality vs MOUZ/FURIA
· Team Spirit vs The MongolZ/NAVI

















Comments