Vitality багийн IGL apEX-ийн ярилцлагын хэсгийг хүргэж байна
- Ariunzayat Yunren
- 5 days ago
- 2 min read
- Одоо та бүхэн Austin Major-ийн финалд тоглож байсан The MongolZ багтай дахин таарлаа. Falcons-тай тоглоосой гэж олон хүн хүлээж байсан байх.
- Мэдээж тийм. Falcons ч шинэ баг. Тиймээс шинэ бүрэлдэхүүнтэй эхэлж байгаа баг хэцүү байдаг. “kyousuke” бол галзуу тоглогч. Ирээдүйд гайхалтай тоглолт үзүүлэх нь тодорхой. Гэхдээ тэдэнд жаахан цаг хэрэгтэй байна. Ирээдүйд тэд хүчтэй өрсөлдөгч болох нь тодорхой.
The MongolZ... дахиад л The MongolZ. Би одоо хэлэх ч үг алга. Энэ оны эхний хагас жилд бид тэдэнтэй аль хэдийн дөрвөн удаа тоглосон. Тэд хүчтай харагдаж байгаа, өнөөдрийн тоглолтыг нь үзсэн. Falcons-оос нэг алхам түрүүнд явж байсан. Ямар болохыг харцгаая. Мэдээж бид сайн тоглоно, дахин ялна гэж итгэж байна.
- Өнгөрсөн завсарлага амралтын үеэр бүх багууд бага ч гэсэн өөрчлөлт хийсэн. Та бүхнийг ялж, Win Streak-г чинь зогсоох гэж л өөрчлөлт хийсэн мэт санагдаж байна. Шинэ улиралд таны бодлоор хамгийн том заналхийлэл болох багууд хэн бэ?
Би одоохондоо сайн хэлж чадахгүй байна. Цаашид илүү ажиглах шаардлагатай. Гэхдээ өөрчлөлт хийгээгүй хоёр баг болох The MongolZ, MOUZ хоёр аюултай. Бид өнгөрсөн улирал тэдэнтэй дандаа ойрхон тоглосон.
G2 баг “huNter" ахлагчтай болсноор зөв тоглогчдыг авсан гэж бодож байна — “MATYS”, “SunPayus” хоёр. Тэдэнд цаг хэрэгтэй. Харин хамтдаа сайн ажиллавал маш аюултай баг болно.
Falcons ч бас эргэлзээгүйгээр хүчтэй баг.
Хүмүүс биднийг ялах гэж бүхнийг өөрчилж байгаа нь үнэхээр сонирхолтой. Би ойрхон тоглолтууд болно гэж найдаж байна, гэхдээ бид л ялж үлдэнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Хүмүүс биднийг ялах гэж бүхнийг өөрчилж байгаа нь үнэхээр сонирхолтой. Би ойрхон тоглолтууд болно гэж найдаж байна, гэхдээ бид л ялж үлдэнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Vitality багийн IGL apEX-ийн ярилцлага
Эх сурвалж: Энэхүү мэдээллийг 2025.7.28-нд Spike fact хуудсанд бичсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл Spike fact хуудсыг дагаарай.
Comments