top of page

Esport Nations cup-ын өргөдлүүдийн хугацааг зарлаж байна

Esports World Cup Foundation (EWCF) нь 2026 оны 11-р сард Саудын Арабын Рияд хотод анх удаа зохион байгуулагдах Esports Nations Cup 2026 (ENC) тэмцээний албан ёсны Үндэсний багийн түншүүдийг (National Team Partner) сонгон шалгаруулах өргөдөл хүлээн авах үйл явцыг өнөөдөр эхэллээ.

Esports Nations Cup нь цахим спортоор улс орноор төлөөлөн өрсөлдөх шинэ форматыг нэвтрүүлж байна. Энэ тэмцээн нь клубт суурилсан Esports World Cup-ын оронд эх орныхоо далбаан дор өрсөлдөж, харин хөгжөөн дэмжигчид үндэсний бахархлаар дамжуулан цахим спорттой илүү ойр холбогдох боломжийг бүрдүүлнэ.

 

Тухайн улсын багийн төлөөлөл нь дараах маягаар бүрдэнэ.

Улсын багийн түншүүд (National Team Partners)

Тухайн улсын багийн түншүүд нь тухайн улс, бүс нутгийнхаа ENC-д оролцох албан ёсны үндэсний төлөөлөгч байна. Тэд EWCF-тэй хамтран дараах үүргийг гүйцэтгэнэ:

  • ENC-д оролцох тухайн улсын баг тамирчидын төлөөллийг зохион байгуулах

  • Өрсөлдөх тус бүрээр өөрийн улсын багийн дасгалжуулагчдыг удирдан, дэмжих

  • ENC-ийн хүрээнд тоглоомын нийтлэлч (publisher) болон клубуудтай уялдаа холбоо хангах

  • Маркетинг, сошиал медиа, контент бүтээгчид, хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагуудтай хамтран улсынхаа хөгжөөн дэмжигчдийг идэвхжүүлэх

Сонгогдсон Үндэсний багийн түнш бүр Үндэсний багийн менежер-ийг нэр дэвшүүлж, уг хүнийг EWCF баталгаажуулна.


Үндэсний багийн менежерүүд (National Team Managers)

Үндэсний багийн менежер нь ENC болон EWCF-тэй харилцах гол холбоо барих цэг байна. Тэд:

  • Тоглоом тус бүрийн дасгалжуулагчдыг сонгох

  • Хэвлэн нийтлэгч, клуб, тоглогчидтой хамтран үндэсний бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

  • ENC-тэй холбоотой албан ёсны арга хэмжээнд газар дээр нь оролцож, улсаа төлөөлөх

Esport Nations cup-ын өргөдлүүдийн
Өргөдөл гаргах эрхтэй байгууллагууд

Дараах төрлийн байгууллага, хувь хүмүүс өргөдөл гаргах боломжтой:

  • Esports байгууллага, клуб

  • Агентлаг

  • ТББ (NGO)

  • Үндэсний esports холбоо, федераци

  • Контент бүтээгч

  • Үндэсний esports экосистемд гүн холбоотой туршлагатай мэргэжилтнүүд


Эхний батлагдсан Үндэсний багийн түншүүдийг 2026 оны 3-р сард зарлана.

Багийн бүрэлдэхүүн, тоглох эрхийн шалгуур нь ENC-ийн дүрэм болон хэвлэн нийтлэгчидтэй уялдсан журмаар зохицуулагдана. Ингэснээр бүх тоглоомд өрсөлдөөний шударга байдал, нэгдсэн стандарт хангагдана.

 

Үндэсний багийн бүрэлдэхүүн хэрхэн бүрдэх вэ?
  • Үндэсний багийн менежерүүд нь тоглоом тус бүрээр үндэсний дасгалжуулагчаа сонгох бөгөөд тэдгээр дасгалжуулагч нар нь тухайн улсын хамгийн шилдэг багийг бүрдүүлэх үүрэгтэй

  • Ямар тоглогч үндэсний багт орохыг дасгалжуулагч шийднэ

  • Гэхдээ EWCF болон хэвлэн нийтлэгчдээс гаргасан тоглогчийн эрхийн шалгуур-ыг заавал дагана (Энэ нь 2026 оны 1-р сарын сүүлээр зарлагдана)

  • Бүрэлдэхүүнийг эцэслэхээс өмнө Үндэсний багийн менежер болон EWCF дүрэмд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулна

 

ENC-т оролцох улсынхаа төлөөлөгч болсноор бий болох давуу талууд
  1. ENC 2026-д оролцох албан ёсны лиценз

  2. EWCF-ээс үзүүлэх үйл ажиллагааны болон бүтцийн дэмжлэг

  3. 20 сая ам.доллар бүхий ENC Хөгжлийн Сан-д хамрагдах эрх

  4. Тэмцээний үеэр үндэсний баг, багийн ажилтнуудын аялал, байрны санхүүжилт

  5. Үндэсний багийн менежер нь жил бүр 25,000 ам.доллар хүртэл цалин авна

Esport Nations cup-ын өргөдлүүдийн хугацаа 1-р сарын 31-нд дуусах бөгөөд энэхүү линкээр орж бүртгүүлнэ үү?


Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page