Esports Nations Cup: Улс орноо төлөөлөн өрсөлдөнө
- Ariunzayat Yunren
- 3 hours ago
- 2 min read
Esports World Cup Foundation (EWCF) нь улс орнуудын шигшээ багууд оролцох, олон улсын шинэ тэмцээн Esports Nations Cup (ENC)-ийг албан ёсоор зарлалаа. Тус тэмцээн нь дэлхийн хэмжээнд улс улсаараа өрсөлддөг хамгийн анхны, томоохон хэмжээний цахим спортын тэмцээн гэдгээрээ онцлог юм.
ENC-ийн анхны улирал 2026 оны арваннэгдүгээр сард Саудын Арабын Рияад хотод зохион байгуулагдах бөгөөд цаашид хоёр жил тутамд, өөр өөр хотод ээлжлэн явагдах төлөвтэй байна.
Тоглоомын нийтлэгчид оролцохоо илэрхийлж байна
EWCF нь ENC тэмцээний албан ёсны оролцогчоор Chess.com, MOONTON Games, SNK нар оролцохоо илэрхийлжээ. Мөн түүнчлэн нийтлэгчид (publisher) Electronic Arts, Krafton, Tencent, Ubisoft нартай хамтран Цахим Спортын Үндэстнүүдийн Аваргын тэмцээний үндсэн бүтэц, форматыг хөгжүүлэх юм. Тэмцээнд оролцох нийтлэгчид өөрсдийн тоглоомын төрөл бүрээр шалгаруулалтын дүрэм, тэмцээний формат гэх мэт бүх зүйлд хамтран оролцоно.

Image by Esports World Cup Foundation
Формат ба шалгаруулалт
Esports Nations Cup нь 16 тоглоомын төрлөөр, 4 долоо хоногийн турш баг болон ганцаарчилсан (solo) хэлбэрээр өрсөлдөнө. Тоглоом бүр дээр:
24–48 улсын шигшээ баг (багийн төрөл)
32–128 тоглогч (ганцаарчилсан төрөл) өрсөлдөнө.
“Үндэсний бахархлыг esports-д авчирна” гэж Esports Nations Cup үзэж байна.
“Тоглоомын нийтлэгчидтэй нягт хамтран ажилласнаар бид Esports Nations Cup-ийг жинхэнэ утгаараа тоглогч төвтэй болгож, тоглогчдод өөрсдийн карьерыг тодорхойлсон тоглоомуудаараа улс орноо төлөөлөх боломжийг олгож чадна,” хэмээн Esports World Cup Foundation-ийн Гүйцэтгэх захирал Ралф Райхерт онцоллоо.
“Одоогоор зарлагдаад буй долоон түнш маань бидэнтэй хамтран ажилласнаар дэлхий даяарх тоглогчдыг идэвхжүүлж, тоглогчдын хувьд шударга, хөгжөөн дэмжигчдийн хувьд бодит мэдрэмж төрүүлэхуйц Nations Cup-ийг бий болгож, үндэсний шигшээ багууд олон жилийн турш өрсөлдөх талбарыг бүтээнэ.” гэжээ
Esports World Cup-оос дараагийн алхам
Esports Nations Cup нь дэлхийн хамгийн том олон төрлийн тэмцээн болох Esports World Cup-ийн суурин дээр хөгжиж, клубын бус, улсын төлөөллийн шинэ түвшнийг цахим спортод бий болгох зорилготой.
Тэмцээний нарийвчилсан формат, тоглоомын бүрэн жагсаалт, шалгаруулалтын огноонуудыг ойрын долоо хоногуудад нэмэлтээр зарлах юм.
Esports World Cup vs. Esports Nations Cup
Esports World Cup (EWC) нь клуб, багууд байгууллагаа төлөөлөн олон төрлийн тоглоомоор жил бүр өрсөлддөг, дэлхийн шилдэг клубуудыг тодруулдаг цахим спортын хамгийн том хэмжээний олон төрөлт тэмцээн юм.
Esports Nations Cup (ENC) нь хоёр жил тутам зохион байгуулагддаг, үндэсний шигшээ баг болон тоглогчид улс орноо төлөөлөн багийн болон ганцаарчилсан төрлөөр өрсөлдөх, цахим спортын дэлхийн хэмжээний үндэсний аварга шалгаруулах тэмцээн юм.
Esports World Cup нь клубуудын хоорондох дэлхийн хэмжээний өрсөлдөөн бол Esports Nations Cup нь тоглогчид улс орноо төлөөлөн тоглодог үндэсний түвшний шинэ тэмцээн юм.
2024 оны тэмцээнд Монгол улсын багууд
Долоон долоо хоног үргэлжилж, нийт 70 сая ам.долларын шагналын сантай зохиогдож буй Esports World Cup 2025 тэмцээнд дэлхийн 2000 гаруй тоглогч, 200 гаруй цахим спортын клубууд 24 төрлөөр өрсөлдлөө.
Энэхүү олон улсын цахим спортын наадамд Монгол Улсаа төлөөлөн 4 төрлийн тэмцээнд манай багууд оролцов.
Mobile Legends: Bang Bang төрлийн MSC 2025 Wild Card шатанд оролцсон The MongolZ баг 18-19-р байрт, эмэгтэйчүүдийн тэмцээнд WAOW GG Esports баг 13–16-р байр эзэлжээ.
PUBG Mobile (PUBGM) төрлөөр Alpha Gaming баг PUBG Mobile World Cup 2025 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож 3-р байрт оров. Тэмцээний MVP-ээр Дөлгөөний Ууганбаяр “DOK” шалгарчээ.
Counter-Strike 2 (CS2) төрлөөр The MongolZ баг CS2 Esports World Cup-ийн аваргын цомыг өргөж, тэмцээний MVP-ээр Мөнхболдын Содбаяр “Techno4K” шалгарлаа.











Comments