top of page

Үндэсний аваргын тэмцээн Дарханд болно

ESN – eSports Network-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mobile Legends: Ban Ban төрлийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээний 2025 оны Гранд Финал тоглолт Дархан хотын Darkhan United Arena-д зохион байгуулагдах гэж байна.

Үндэсний аваргын тэмцээн буюу BUFF National Championship: MLBB 2025-ыг анх удаа орон нутагт зохиож байгаа нь Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ орчмын бүх цахим спорт сонирхогч хүүхэд, залуус нэгэн дор цуглаж, гал гарсан ширүүн өрсөлдөөн, аренагийн халуун уур амьсгалд хамтдаа нэг өдрийг өнгөрүүлэх боломжтой болох юм.

Энэ удаагийн тэмцээнээр дамжуулан Индонез улсад болох M7 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Wild Card шатанд Монгол Улсыг төлөөлөх баг, тамирчид тодорно.

  • Тэмцээний Сонгон шалгаруулалт 9-р сарын 24-ний өдөр эхэлнэ.

  • Бүртгүүлсэн бүх багуудад мэргэжлийн түвшинд өрсөлдөж, улмаар олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөх боломж нээлттэй байна.

  • Үндэсний аваргын тэмцээн
    Үндэсний аваргын тэмцээн

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page