ESL One Birmingham 2026 гуравдугаар сард болно
- Masha Mnn
- Sep 21
- 2 min read
ESL One Birmingham 2026 тэмцээний тасалбарыг есдүгээр сарын 23-наас эхлэн худалдаанд гаргана.

ESL нь Dota 2-ийн томоохон LAN цуврал тэмцээн болох ESL One-г Их Британийн Бирмингэм хотод дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж буйгаа зарлаж, тэмцээний тов, формат, шагналын сан болон тасалбарын талаарх гол мэдээллийг нийтэллээ.
Эхний ESL One Birmingham 2018 оны тавдугаар сард болж байсан. Тухайн үед ESL-ийн түүхэнд тасалбар хамгийн хурдан борлуулагдсан Dota 2 тэмцээн болж байв. Үүний дараа 2019 онд ESL дахин Бирмингэмд тайзнаа гарсан нь тухайн үеийн хамгийн их үзэлттэй Dota 2 тэмцээн болсон. Харин энэ рекордыг 2024 оны гурав дахь ESL One Birmingham эвдэж чадсан юм.
Бирмингэм хот ямагт уур амьсгал, урам зориг дүүрэн байдгаараа алдартай тул ESL дахин “Brum” үзэгчдийн эрч хүчийг мэдрэхээр 2026 оны тэмцээнийг бэлтгэн зохион байгуулахаар болжээ.
ESL One Birmingham 2026-ийн дэлгэрэнгүй мэдээлэл
ESL-ийн уламжлалт Dota 2 LAN тэмцээнүүдийн нэгэн адил ESL One Birmingham 2026 нь 1 сая ам.долларын шагналын сантай. Энэ удаагийн тэмцээн өмнөх хувилбаруудаас ялгаатай нь 16 баг өрсөлдөхөөр болсон.
Тэмцээн гуравдугаар сарын 22-28 хүртэл үргэлжилж, сүүлийн гурван өдөр нь bp pulse LIVE цэнгэлдэхэд үзэгчдэд нээлттэй болох юм. Шилдэг багууд шагналын сангийн хувь эзэмшихээс гадна EPT оноо цуглуулна. Энэ оноо нь бусад ESL Dota 2 тэмцээнүүдэд шууд урилга авах, цаашлаад тухайн жилийн Esports World Cup-д оролцох боломжийг олгох чухал үзүүлэлт юм.
Форматын хувьд:
Бүлгийн шат: 16 багийг 8-ын 2 хэсэгт хуваан, BO2 (best-of-two) тоглоно.
Дүнгийн дагуу дээд, доод шатаар цааш ахина, хамгийн бага оноотой багууд эхний шатанд хасагдана.
Шигшээ шат: BO3 форматаар тоглоно.
Финал: уламжлал ёсоор BO5 байх юм.
Тасалбарын мэдээлэл
Есдүгээр сарын 23-нд 22:00 (SGT)-ээс эхлэн тасалбар худалдаанд гарна.
3 өдрийн Floor Seating – 159 евро
Талбайн доторх суудал
Гарын үсэг
Тоглогчдод хамгийн ойр суух боломж
Giveaway уралдаанд давуу эрхтэй оролцох
Нэвтрүүлэгчидтэй шууд харилцах боломж
3 өдрийн Tiered Seating – 89 евро
Гарын үсэг
99 еврогоор нэмэлт Upgrade худалдан авах боломжтой бөгөөд дараах давуу эрхтэй болно:
Гарын үсгийн сессэд нэн тэргүүнд нэвтрэх
185 еврогийн үнэтэй Goodie Bag
Онцгой бейж болон эрт авах эрх
Танхимд 30 минутын өмнө нэвтрэх
Түргэн шалгалт, бүртгэл
Мөн ESL One Birmingham тасалбар худалдан авсан бүх хүн DreamHack тоглоомын фестивальд үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой. DreamHack арга хэмжээнд eSports тэмцээнүүд, косплей, үзэсгэлэн, мерч худалдаа болон бусад олон төрлийн хөтөлбөр багтах юм.











Comments