top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын долоо хоног (2023.09.18-9.24)

Дэлхийн цахим спортын шилдгүүдийг шалгаруулдаг ESPORTS AWARDS гардуулах ёслолын оны шилдэг утасны тоглоомын тоглогч төрөлд Stalwart Esports багийн тоглогч, 2022 оны PUBG Mobile-ийн дэлхийн аваргын MVP Burenbayar "TOP" Altangerel нэр дэвшжээ.

DreamLeague Season 21 өнөөдөр эхэлнэ!, PUBG Nations Cup 2023 тэмцээнд Өмнөд Солонгос улс аваргын цомыг авлаа., The CS: GO dream team, CS:GO-Нбүх цаг үеийн түүхэн дэх шилдэг 5 баг, Малайз улсад болох M5 WILDCARD эрхийн төлөөх Mobile Legends: Bang Bang үндэсний аварга шалгаруулах "ESN National Championship 2023: MLBB" тэмцээний тухай мэдээлэл зэргийг цахим хуудсандаа бичжээ.

----

esposrtnewsmn Нүүр Номын хуудсандаа Цахим спортын төвүүдийг сурталчлах “Хамгийн гоё цахим спортын төв хаана байна вэ?” цувралаар Qube e-sport төв; DreamLeague Season 21 тэмцээний бүрэн мэдээ; Wings Up багийн шинэ бүрэлдэхүүн; Heroic баг TeSeS-ийг багаас чөлөөлж байгааг; CS2 гарах болсон цувралууд; Godsent, Monte багуудад тоглож байсан joel-ийн тоглолт наймаалцсан тухай мэдээллийг ESIC байгууллагын зүгээс дэлгэсэнийг; HLTV.org-ийн шинэчлэгдсэн чансаагаар Ази бүсийн 2 баг Top 30д бичигдэж эхэллээ. Үүнд: 26-р байрт The Mongolz, 29-р байрт Хятад улсын 5yclone багууд орсон тухай, ESL Pro Leaague тэмцээний C, D хэсгийн тоглолтуудын мэдээ зэрэг нийт 19 мэдээлэл оржээ.

Монголын цахим спорт

Дэлхийн цахим спортын шилдгүүдийг шалгаруулдаг ESPORTS AWARDS гардуулах ёслолын оны шилдэг утасны тоглоомын тоглогч төрөлд Stalwart Esports багийн тоглогч, 2022 оны PUBG Mobile-ийн дэлхийн аваргын MVP Burenbayar "TOP" Altangerel нэр дэвшжээ.

-----

PUBG MOBILE DEW LEAGUE SEASON2-д АЗИ тивийн шилдэг 27 баг аваргын төлөө өрсөлдөнө.

Малайз улсад болох M5 Дэлхийн аваргын урьдчилсан шат, M5 WILDCARD эрхийн төлөөх тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох багийг шалгаруулах "ESN National Championship 2023: MLBB" тэмцээний Play off шатанд. LILGUN, GEUD gaming, team BOSUUL, LAST CHANCE, EGO, SUPERIOR, AFNNMI, TEAM G2 нар шалгарчээ.

----

MESA-аас MVT One цуврал нь өнгөрсөн оны 11-р сараас эхлэн Fall, Unified Edition, Wildcard гэсэн гурван тэмцээнээс шилдэг 4 багийг тодруулсан.

MVT One: Fall - SHUGDEN BUSINESS

MVT One: Unified Edition - RENEWAL GAMING

MVT One: Wildcard - READY TO GO, TEAM KOBOLDS

MVT One: FINALS тэмцээн дээрхи 4 багийн хооронд явагдах байсан ч Renewal Gaming баг оролцох боломжгүй тул үлдсэн нэг слот-н төлөөх Last Chance Qualifier-т 10 баг өрсөлдөж. Blue Phoenix баг FINALS тэмцээнд оролцох эрхээ авчээ. 9.26-28-нд ₮17,000,000-н шагналын сантай аваргын төлөөх тэмцээн болно.

S. SPONSORSHIP and PARTNERSHIP

9-р сарын 15-нд Krafton PUBG Mobile болон Америкийн автомашины 'Dodge' брендийн хамтран ажжиллахаар болжээ. Тоглогчид 11-р сарын 6 хүртэл Dodge машинуудыг тоглоомондоо харах нь. 'Dodge Challenger SRT Hellcat', 'Dodge Charger SRT Hellcat', 'Dodge Hornet' төрлүүд багтсан.

-----

Данийн цахим спортын Астралис байгууллага Данийн Улаан загалмайн залуучуудын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллахаа зарлалаа.

Данийн Улаан загалмайн залуучуудын лого нь Astralis CS:GO багуудын ийн бүх өмсгөл дээр харагдана.

P. PLAYERS and TEAMS

Дэлхийн цахим спортын шилдгүүдийг шалгаруулдаг ESPORTS AWARDS гардуулах ёслолын оны шилдэг утасны тоглоомын тоглогч төрөлд Stalwart Esports багийн тоглогч, 2022 оны PUBG Mobile-ийн дэлхийн аваргын MVP Burenbayar "TOP" Altangerel нэр дэвшжээ.

O. ORGANIZATIONS

Дэлхийн Эспортын Холбоо (GEF) болон Катарын Эспортын холбоо 10 жилийн хугацаатай Стратегийн Суурь Гэрээ (SFA) байгуулах болсоноо зарлав. Катарт хурдацтай хөгжиж буй цахим спортын салбарын өсөлтийг дэмжиж, Катар улс Сингапур улсад байрлах ДЭХ-ны #worldconnected төсөлд хамрагдана. Энэ төсөлд Америк, Ази, Европ, Далайн орнууд болон Ойрхи Дорнод, Африк бүсийн орнууд хамрагддаг.

R. REGULATIONS

Niantic, The Pokemon Company-тай хамтран Pokémon GO тоглоомын хинди хэлний хувилбарыг гаргаж байгаагаа Хинди хэлний өдөр, 9 сарын 14-нд зарлажээ. Ингэснээр хинди хэл Pokémon GO-г нутагшуулсан Азидаа 6 дахь, дэлхийн хэмжээнд 15 дахь хэл болжээ.

-----

Вьетнамын Мэдээлэл, харилцаа холбооны яам саяхан гаргасан тогтоолын талаар 2023 оны 9-р сарын 15 хүртэл олон нийтийн санал хүсэлтийг нээлттэй авна. Уг тогтоолд тоглоомыг насны ангилалд оруулах, гадаадын хөгжүүлэгчид аж ахуйн нэгж байгуулах, 5 жилийн хугацаатай лиценз авах, 16-аас доош насны хүүхдүүдийн тоглох цагт хязгаарлалт тавих зэрэг орж байна. Вьетнамд гарсан тоглоомууд хүчирхийлэл, садар самуун харуулсан бол шууд хориглох юм байна.

T. TOURNAMENTS

Есдүгээр сарын 21-24-ний хооронд болох Tokyo Game Show 2023 үзэсгэлэнд нийт 646 компани оролцож байна. Японы тоглоомын компаниуд 389 буюу (60.2%); 257 нь гадаад компаниуд, үүнээс Хятадын 91 тоглоомын компани үзэсгэлэнд оролцохоор төлөвлөж байгаа нь нийт үзэсгэлэнд оролцогчдын 14.1% буюу гадаадад оролцогчдын 35.4 хувийг эзэлж байна. Үүнд Tencent, miHoYo, NetEase зэрэг оржээ.

-----

ESL One Kuala Lumpur 2023 тэмцээн 12-р сарын 11-17-ны хооронд болох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг 12 баг Dota 2 төрлөөр Малайзд өрсөлдөнө. Тэмцээн гурван өдөр үргэлжлэх хэсгийн шатаар эхлэх бөгөөд зургаан багтай хоёр хэсэг нэг тойргийн системээр оролцоно. Шилдэг зургаан баг 12-р сарын 15-17-ны хооронд плей-оффын тоглолт болно.

----

DreamLeague Season 21 тэмцээн өндөрлөж аваргууд тодорлоо!

Team Spirit баг тус тэмцээний бүхий л шатны туршид үнэхээр босоо байж Grand Final - н тоглолтонд Shopify Rebellion багийг 3:0 - н харьцаатай буулган авснаар аварга багаар шалгарлаа.

Team Spirit 300'000 USD

Shopify Rebellion 175'000 USD

BetBoom Team 120'000 USD шагнал авчээ.

-----

ESL Pro League S18 тэмцээний B хэсгээс ENCE, BIG, MOUZ, MONTE шалгарлаа.

S. STATISTICS

Data.ai сайтын мэдээлснээр 2023 оны 8-р сард Хятадын шилдэг 30 гар утасны тоглоомын экспортын орлого 700 сая ам.доллар болсон нь 5.7%-иар өсчээ. Honkai: Star Rail тоглоом PUBG Mobile-ийг гүйцэж, энэ сарын хувьд 1-р байрыг эзэллээ.

-----

Sensor Tower-аас гаргасан мэдээнд Солонгосын Shift Up фирмийн хөгжүүлж, Tencent's Level Infinite-аас гаргасан Goddess үf Victory: Nikke тоглоом 2022 оны арваннэгдүгээр сард худалдаанд гарснаас хойш iOS болон Google Play дээрхи орлого 500 сая доллараас давсан байна.

-----

Энэтхэг улс 2023 онд дэлхийн хамгийн олон хүн амтай улсын хувьд, Ази тивд хамгийн хурдацтай хөгжиж буй видео тоглоомын зах зээл гэдгээ баталлаа. Энэтхэгийн нийт тоглогчдын тоо 2017-2027 оны хооронд 10 жилийн хугацаанд 343%-иар өсөж, 2027 онд 641.2 саяд хүрэх төлөвтэй байна. Видео тоглоомын орлого 2023 онд өмнөх оны мөн үеэс 21%-иар нэмэгдэж 868 сая долларт хүрчээ.

Цахим спортын тэмцээний хуваариуд:

2023 оны 9-р сар

9-р сарын 11-ээс. ESN Mobile Legends: Bang Bang Үндэсний аварга шалгаруулах "National Championship 2023" MLBB төрлийн тэмцээн

9-р сарын 23-аас 10-р сарын 8. Азийн наадам

9-р сарын 26-аас 9-р сарын 28. MESA Valorant Finals

2023 оны 10-р сар

MESA

10-р сарын 5-аас 10-р сарын 7. Dota 2 The Final

10-р сарын 11-оос 10-р сарын 13. MLBB

10-р сарын 16-оос 10-р сарын 20. CS 2 Pro series

The International

· 10-р сарын 12-оос 10-р сарын 15. Хэсгийн шат

· 10-р сарын 20-оос 10-р сарын 22. Плей-офф

· 10-р сарын 27-оос 10-р сарын 29. Финалын тоглолт

10-р сарын 4-өөс 10-р сарын 8. BLAST Premier: Fall American Showdown 2023

10-р сарын 10-аас 11-р сарын 12. LOL Worlds Championship

ESL Challenger Jönköping 2023:

· 10-р сарын 11-ээс 10-р сарын 12. Азийн нээлттэй шалгаруулалт

· 10-р сарын 28-аас 10-р сарын 15. Азийн хаалттай шалгаруулалт

ESL Challenger League S46. Хэсгийн шат:

· 10-р сарын 5-аас 10-р сарын 6. Week 3

· 10-р сарын 10-аас 10-р сарын 13. Week 4

· 10-р сарын 17-оос 10-р сарын 18. Week 5

· 10-р сарын 24-өөс 10-р сарын 25. Week 6

· 10-р сарын 31-ээс 11-р сарын 1. Week 7

2023 оны 11-р сар

ESL Challenger Atlanta 2023

· 11-р сарын 15-аас 11-р сарын 16. Азийн нээлттэй шалгаруулалт

· 11-р сарын 17-оос 11-р сарын 18. Азийн хаалттай шалгаруулалт

ESL Challenger League S46. Хэсгийн шат:

· 11-р сарын 7-оос 11-р сарын 8. Week 8

· 11-р сарын 15-аас 11-р сарын 16. Week 9

· 11-р сарын 21-ээс 11-р сарын 22. Final week:

11-р сарын 8-аас 11-р сарын 12. CSGO Asia Championships 2023

PUBG Mobile Global Championship 2023

2023 оны 12 сар

12-р сарын 5-аас 12-р сарын 10. Playoffs шат

11-р сарын 8-аас 11-р сарын 12. CSGO Asia Championships 2023

Global Esports Game 2023 in December

Эх сурвалж: esportsnews.mn esportsadvocate.net mark cai esportsinsider.com mesa.mn nikopartners.com pcgamer.com

Comments


Recent Posts

bottom of page