top of page
  • Writer's pictureesportsenewsmn

CS:GO-Н БҮХ ЦАГ ҮЕИЙН ТҮҮХЭН ДЭХЬ ШИЛДЭГ 5 БАГ

Counter-Strike 2 бараг албан ёсоор хаяанд ирлээ, өөрөөр хэлбэл CS:GO удахгүй бидний ард үлдэх нь.

Бүх цаг үед гарсан хамгийн шилдэг тоглоомуудын нэг, esport салбар тэсрэлт хийн эрчээ авч хязгаар тэлэх хөгжилд CS:GO тоглоом нь тулганы чулуу байсаар иржээ.

Магадгүй бүх esport тоглоомын хамгийн сэтгэл татам зүйлсийн нэг нь түүхэн хөгжлийн эрин үеийг тодорхойлох гайхалтай багууд билээ. Ноёрхсон багууд тоглоомыг тоглох хэв маягийг шинээр тодорхойлдог, эргэн тойрны хүмүүсээ сайжрахыг шаарддаг. Харин эдгээр багууд аль алийг хийсэн багууд юм.

Ninjas In Pyjamas (2012-2014)

Онцлох амжилтууд:

· 87-0 Лан тоглолтын дараалсан ялалтын цуврал

· CS:GO-н эхний 5 Мажорт бүгдэд нь финалдаж, 1 удаа аварга

· GeT_RiGhT HLTV-н 2013 болон 2014 оны #1 тоглогч

Ninjas in Pyjamas багаас ярьж эхлэхээс илүү дээр эхлэл гэж хаана байх билээ? Энэхүү жагсаалтад багтаж буй 2 Швед багийн эхнийх нь, CS:GO-н эхэн үед тэд домогт цагийг эзэлсэн баг байсан юм.

GeT_RiGhT, f0rest, Xizt, friberg гэх 4 тоглогчдоор багийн суурийг хадгалж эхний 5 “Мажор”-н финалд шалгарахын сацуу ESL One:Cologne 2015-д аварга авсан.

Мэдээж тэднийг эргэн дурсах том амжилтууд ганц үүгээр ч зогсохгүй. G2 баг NAVI-н “Lan map”-н 19 дараалсан ялалтын буухиаг энэ оны эхээр “Lan map”-н 21 дараалсан ялалтаар эвдсэн. Энэ үйл явдлыг бүгд шагшин магтаж гайхалтай амжилт гэж үзэж байсан ч Ninjas in Pyjamas-н дэргэд бол нэлээн чамлахаар амжилт ажээ.

CS:GO анх цацагдаад “Lan map”-н дараалсан 87 ялалт, тэдний энэ рекорд удахгүй нээлтээ хийх шинэ хувилбар дээр ч хэзээ ч давтагдахгүй амжилт болов уу? 2012 оноос 2013 хүртэлх ялалтын буухиа, тэдний оролцсон “Лангийн тэмцээн” бүр л ялалт, аварга авч төгсдөг байсан цувралыг StarSeries Season V finals тэмцээн дээр adreN болон Dosia тэргүүтэй Virtus.Pro багийнхан таслан зогсоов.

Эгэлгүй ноёрхол, тэдний амжилтын хэлхээ нь аль ч esport-н түүхэнд тодоос тод үлдэх хүндлэл хүртэх мөчүүд билээ.

CS: GO
Photo: Kirill Bachkirov
FNATIC (2015)

Онцлох амжилтууд:

· 3 удаагийн “Мажор”-н аварга, 2015 онд 2 удаа

· olofmeister HLTV-н 2015 оны #1 тоглогч

· 9 удаа “S-Tier” түвшний тэмцээний аварга

Тоглоом маань анх гарсан эхний 2 жилд болсон “Мажор”-т нэг аварга, нэг финалдсан гэх амжилтыг эс тооцвол 2015 он бол Fnatic багийн хувьд жинхэнэ цэцэглэсэн жил байв.

olofmeister HLTV-н оны шилдэг 20 тоглогчдыг тэргүүлж замналынхаа оргилд байх жилд Fnatic баг olof, JW, flusha, pronax болон KRIMZ гэх бүрэлдэхүүнээр тууштай байж 2015 онд 2 удаа “Мажор”-т аварга авсан. Тэд ESL One: Katowice, ESL One: Cologne, ESL Pro League-н эхний 2 улирал, Dreamhack Open Tours, FACEIT League Season 3 Gfinity Spring Masters зэрэг тэмцээнүүдэд аваргалжээ.

Гайхалтай жил, тэд жилийн дотор хүчтэй эргэн ирж эцэст нь нутаг нэг Швед өрсөлдөгч Ninjas in pyjamas-г буулган авсан нь өнөөдөр ч ам дамжин яригддаг билээ.

CS: GO
Photo: Adela Sznajder

Luminosity Gaming/SK Gaming (2016-2017)

Онцлох амжилтууд:

· 2 дараалсан “Мажор”-н аварга 2016 онд

· Анхны Европ бус “Мажор”-н аваргууд

· coldzera HLTV-н 2016 болон 2017 оны #1 тоглогч

Хэдийгээр өмнөх жилд нь Fnatic анхны 2 дараалсан “Мажор”-н аварга баг болсон ч 2016 он буюу удаах жилд нь LG/SK багаар авсан 2 дараалсан “Мажор”-н аварга илүү байв.

2015 онд “Мажор”-н шигшээ шат, FACEIT League Season Finals тэмцээний 2-р байр гэх мэт тогтмол өсөх үр дүнгүүдийг таашааж буй Luminosity Gaming баг дараа жилдээ ч Fallen, coldzera, TACO, fnx болон fer гэх үндсэн 5 тоглогчдоо хадгалж үлдсэн хэвээр өөрсдийн хэн болохыг харуулахаар 2016 оныг угтжээ.

Европын багууд давамгайлсан тоглолтууд дунд тэд “жижиг” бүсийнх гэж чамлалтгүй “Мажор”-н бэлэг тэмдэг болохуйц тоглолт, мөчүүдийг бүтээсэн бөгөөд онцолбол coldzera-н үсрэнгээ буудсан AWP-н буудалт, Team Liqiud-н эсрэг эргэн ирж ялсан тоглолтууд юм.

MLG Columbus Major, 2 удаа ESL One: Cologne, IEM Sydney, ESL Pro League-н 2 улирал болон ECS гэх мэт тэмцээнүүдийг 2 жилийн дотор өөрсдийн болгосон бат энэ үеийнхээ шилдэг баг байлаа. Үүгээр ч зогсохгүй Fallen-ний “Awper” ба ”IGL” гэсэн үүргийг гайхалтай хослуулан тоглож байгаа нь бүхэл бүтэн цаг үеийн тоглогчдыг урам зоригоор тэтгэж байв.


CS: GO
Photo: Stephanie Lindgren

ASTRALIS (2018-2019)

Онцлох амжилтууд:

· Түрүүлсэн 4 “Мажор”-н 3-ийг нь 2018 ба 2019 онд

· Цөм тогтогчдоороо(4тоглогч) хамгийн олон удаа “Мажор”-т түрүүлсэн

· Анхны Intel Grand Slam ялагчид

CS:GO-д эзэрхий хүчирхэг багийн талаар ярих үед 87-0 ялалтын цуврал байдаг ч ихэнх фенүүдийн хувьд түрүүлж Ninjas in Pyjamas толгойд нь орж ирэхгүй л байх. Харин оронд нь тэр хүндлэлийг Astralis хүртдэг. ESL Pro League Season 8 дээр Intel Grand Slam-н анхны эзэд болох үед Sadokist: -“бүх цаг үеийн хамгийн хараал идсэн агуу нь” хэмээн зарлахад үүний дараа тэд яах бол гэсэн хүлээлт үүсэж эхэлсэн ч энэ нь дөнгөж эхлэл байлаа.

Урьд хожид хэзээ ч үзэгдээгүй FACEIT London Major 2018, IEM Katowice 2019 ба StarLadder Berlin 2019 гэх 3 дараалсан “Мажор”-таварга авснаас гадна ELEAGUE Atlanta 2017-т түрүүлж “Мажор”-н аварга авснаар(4 удаа) хамгийн олон аваргыг хамгийн олон цөм тоглогчдоо(4 тоглогч) хадгалж авсан амжилтаас гадна бүрэлдэхүүнд Magisk нэмэгдсэн нь улам хүчирхэг болгосон юм.

Өөрсдийн нарийн тооцоолсон “хог-utility” ашиглалт, тактикт суурилсан тоглох хэв маягаараа Counter-Strike-г өнгийг тодорхойлж бусад багуудыг ардаа хаяж Astralis-г араас нь хөөх хэрэгтэй болсон юм. Одоо үед тэд нар шиг эзэрхий давамгайлсан баг ахиж цаашдаа гарч ирэхгүй ч байж магадгүй юм.


CS: GO
Photo: Michal Konkol

LIQUID (2019)

Онцлох амжилтууд:

· 63 хоногийн дотор Intel Grand Slam-н эзэн болсон

· EliGE HLTV-н 2019 оны #4 тоглогч болсон ба энэ нь хойд америкийн түүхэнд хамгийн дээд үзүүлэлт

· ESL One: Cologne-д түрүүлсэн анхны хойд америк баг

Хэрэв Astralis байгаагүй бол Liquid 2019 оны хамгийн шилдэг баг болж түүхэнд үлдэх байсан ч тэд энэ жагсаалтад орсоор байна.Astralis ноёрхсон бүх цаг хугацаанд дэлхийн хоёр дахь шилдэг баг, хүмүүс Liquid-г “Мажор”-ийн бүтэлгүйтлүүдээр нь гутааж өөлөх гэж оролддог ч, Хойд Америкийн талаас харвал Intel Grand Slam-н эзэд болсон нь сэтгэл хөдөлгөм билээ.

2018 оны сүүлчээр “Мажор”-н аварга Stewie2k-тай гэрээ хийн идэвхжиж 2019 оны зунаас Astralis хүртэл атаархмаар ялалтын цувралыг хийж байв.

IEM Sydney-д 63 хоногийн дотор Grand Slam-н эзэн, Dreamhack Dallas, ESL Pro League Season 9, ESL ONE:Cologne зэрэг хамгийн том “Лангийн тэмцээн”-ийн түрүүг авсан нь CS:GO-н хувьд хойд америкийн хамгийн амжилттай үе байжээ.

Бүс нутгийнхаа бахархал баг, хүсвэл тэднийг “амжилтын хэлхээ” гэж дуудаж болно. Cologne-д түрүүлсэн цор ганц хойд америкийн баг, Grand Slam-н 2 дахь эзэд гэдэг бол үгүйсгэх аргагүй том амжилтууд билээ.

CS: GO
Photo: Stephanie Lindgren

Эх сурвалж: blast.tv

Орчуулсан: Bloody.crx

2,724 views0 comments

Recent Posts

bottom of page