top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

The CS: GO dream team

CS:GO- той хамт байсан арван нэгэн жилийн аялал дуусч байна. Хамгийн агуу тоглоомоор тоглож, шилдгүүдийг харж байсан бидний хувьд IGL, AWPer, Entry Fragger, Support, Lurker байрлал дээр шилдгүүдийг тодруулан “Dream Team” бүрдүүлж үзье.

Доорхи нэрсийг гаргахдаа тухайн жилд гаргасан амжилт, статистикийн тоон үзүүлэлтийг харгалзан үзлээ.

IGL: GLA1VE

Түүхийнхээ туршид CS:GO-ийн олон шилдэг тоглогчид тухайн баг, улсаа өөр өөр түвшинд авчир байлаа. FalleN Бразилийг олны анхаарлын төвд авчирч, Zeus орос хэл дээр тоглолтыг Мажорын тайзан дээр үзүүлж, Pronax нь Fnatic багтай хамт хоёр дараалан Мажорт ялсан анхны IGL болж байсан ч gla1ve шиг олон удаагийн Мажорт ялж байсан IGL алга.

Багтаа ороод гуравхан сарын дараа, Мажорийн тааварт байгаагүй Astralis-ийг Мажорын аварга баг болгож, түүгээр ч зогсохгүй дараалсан гурван ялалт, Intel Grand Slam тэмцээний ялалт гээд бүх цаг үеийн хамгийн шилдэг баг болгосон.

gla1ve тэгээд ч зогссонгүй, Counter-Strike, IGL гэж юу гэсэн үг болохыг аль алиныг нь дахин тодорхойлсон. Түүний тактик, хэрэглэж байгаа байдал, өрсөлдөгч багийн тоглолтыг эргүүлэх ур чадвар зэрэг нь түүнийг 2018 онд HLTV дээр 1.11 оноотой болгосон. Үүнтэй дөхөж очих FalleN гэхэд л AWP байрлал дээр тоглосон үзүүлэлтийнхээ хамт 2016 онд 1.14 оноо авч байжээ.


dream team
Photo: Michal Konkol

AWPER: S1MPLE

Энэ AWPer ангилалд сонгох олон нэрс бий: kennyS дурдахгүй өнгөрч болохгүй, device хамгийн тогтвортой байсан, ZywOo одоогоор аль ч үеийн шилдэг тоглогчдыг тэргүүлж байгаа ч хамгийн бодитой сонголт нь s1mple юм.

Украйн тоглогч бүх цаг үеийн хамгийн шилдэг, түүний AWP чадвар нь тоглоомонд мөнхөрсөн. Урьдчилан таамаглах аргагүй тоглолтын хэв маяг, давтамж зэрэг нь өрсөлдөгч багаа нам дарж байсан s1mple бол удаан хугацаандаа амжилттай тоглосон AWPer гэдгийг хэн ч хэлнэ.

Мажорын ялагч, Intel Grand Slam тэмцээний ялагч, HLTV-ийн шилдэг тоглогч зэрэглэлийг 23 удаа авч байсан, нэг жилийн дотор хоёр ч удаа HLTV-ийн 1.35 үнэлгээг авч байжээ. Эхний хоёр жилд, 2018 онд тэрээр 75 clutches хийж, тухайн жилдээ хамгийн олон “kill” хийсэн гэж бүртгэгдсэн. Маш ширүүн бас маш идэвхгүй тоглолт аль алийг нь үзүүлж чаддаг түүнээс өөр сонголтыг бид “Мөрөөдлийн багт”-аа хийж чадахгүй нь.

"Шилдэг тоглоглч бол яах аргагүй мөн. Astralis ноёрхож байсан ид үед, тааруухан багтай байх үедээ HLTV-ийн шилдэгт device, NiKo нартай орж байсан 2018 онд s1mple хамгийн гайхалтай тоглолтыг үзүүлсэн” гэж launders хэлжээ.


dream team
Photo: Stephanie Lindgren

SUPPORT: XYP9X

Домогт Astralis багийн хоёр дахь гишүүн, Support байрлал дээр тоглогч ямар байх ёстойг үзүүлсэн Xyp9x -ийг нэрлэж байна. “The Clutch Minister” хочтой тэрээр 2018 онд s1mple нийт 75 удаа сlutch хийж байсан бол Xyp9x 77 удаа клач хийснээр давамгайлжээ.

Канадын мэргэжлийн тоглогч Mohan "launders" Govindasamy түүний талаар ингэж тодорхойлжээ.

"As a support player and closer, Xyp9x in 2018 had a clutch aura that nobody in the game had or thought was possible. Every 1v3 felt 50/50 with Xyp9x alive, and it felt like Astralis won more than a few tournaments based on his individual clutch rounds alone. Truly the scariest clutch player ever."

(Жич: энэ хэсгийг нээх сайхан орчуулах хүн байна уу? Миний орчуулга нэг л болж өгөхгүй байна.)


dream team
Photo: Jak Howard

LURKER: COLDZERA

Энэ байрлал дээр 2013-2014 онд гайхалтай амжилтыг үзүүлсэн GeT_RiGhT -ыг сонгож болох ч 2016-2017 онд хоёр жилийн туршид 1-рт эрэмблэгдэж байсан coldzera сонголоо. Энэ хоёр жилд HLTV оноогоор 1.24 ба 1.25-той, хоёр Мажорын ялагч, MVP цолтой, багийхаа амжилтын гол тулгуур болсон түүн шиг тоглогч цөөн. “Мөрөөдлийн баг”-т оруулах болсон дараагийн нэг онцлог нь coldzera бол хугацааны болон буудалтын нарийн мэдрэмж, олон талын чадвартай зэрэг нь манай өрсөлдөгчдийн “айдас хүйдэс” байх нь аргагүй.


dream team
Photo: Adela Sznajder

ENTRY: NIKO

Мажорт хэзээ ч аваргалж байгаагүй, бас Мажорт хэзээ ч ялахгүй, бүх цаг үеийн агуу тоглогч гэдгээ харуулсан niKo-г “Мөрөөдлийн баг”-таа оруулж байна. Тэр HLTV-ийн үзүүлэлтээр 1.16 болон 1.19 оноотой байж, 2017 онд 1.20-оос бага оноог хоёр удаа авч байсан.

Counter-Strike-ийн түүхэн дэх агуу rifler-ийн хувьд, launders “s1mple, device нар байгаа учир NiKo оны шилдэг цолыг авч чадахгүй байгаа юм. IEM Katowice, IEM Cologne, нэлээд хэдэн нэр хүндтэй тэмцээнүүдэд ялалт авсан тэрний амжилт үргэлжилсээр байх болно” гэжээ.


dream team
Photo: Stephanie Lindgren

Эх сурвалж: blast.tv

Recent Posts

bottom of page