top of page
  • Oyunbat .O

PUBG Nations Cup 2023 тэмцээнд Өмнөд Солонгос улс аваргын цомыг авлаа.

9.15 өдөр Өмнөд Солонгос улсын Сөүл хот дахь Сангам Колизей-д эхэлсэн билээ. Улс орнуудын шилдэг 64 тоглогч нийт 3 өдрийн 18 тоглолт тоглон эцсийн дүнгээр Өмнөд Солонгос улсын баг аваргын цомыг өөрсдийн болголоо.


Тэмцээний журам

Тэмцээн (SUPER) Global Point Rule 2023 дүрмээр явагдсан бөгөөд Map-ийн хувьд Vikendi map орж ирсэн

бөгөөд мөн Miramar - ийн элсэн шуургатай map дээр явагдсан анхны албан ёсны тэмцээн болсон билээ.

Super Rule in a nutshell
Super Rule by liquipedia.net
Шагналын сан

Шагналын сангийн хувьд анх 300,000$ эхэлсэн билээ. Харин үүн дээр PUBG Nations Cup 2023 Skin-ээс орж ирсэн орлогын 30% нэмэгдэн тэмцээн өндөрлөхөд уг дүн 710,000$ болж өсжээ.


First Day

Тэмцээний эхний өдрийг Аргентин улсын баг 2 Chicken Dinner-тэйгээр сайн эхлүүлэн хүснэгтийг тэргүүлж байсан бол тэдний ард Герман улс 6 онооны зөрүүтэй байрлаж байв. Харин аварга талбайн эзэд болох Өмнөд Солонгос улсын баг 4-р байранд бичигдэн эхний өдрийг өндөрлүүлжээ.


Second Day

Хоёрдох өдөр Өмнөд Солонгос улсын багийн хувьд маш сайн тоглолтыг үзүүлэн хүснэгтийн тэргүүн эгнээнд дэд байранд байрлах Вьетнам улсын багаас 9 онооны зөрүүтэй байрлаж байлаа.


Last Day

Сүүлийн өдөр аваргууд байраа баталгаажуулан хоёрдох тоглолтод 20 Kill-тэй Chicken Dinner идсэн билээ. Ингэснээр тэд өөрсдөдөө аваргын цомыг аваад зогсохгүй 236,643$ эзэд болсон билээ. Мөн MVP тоглогчоор Өмнөд Солонгос улсын тоглогч seoul тодоржээ.


Уг тэмцээнийг нийт 14 цаг 50 минутын шууд дамжуулалтад дунджаар 122,286 хүн үзсэн бол хамгийн их үзэлтийн тоо 230,782 гэсэн үзүүлэлт escharts.com сайт дээр бүртгэгджээ.

Нийтлэлийг: Pani







33 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page