Мэргэжлийн тоглогч нарын хэрэглэл
- esportsenewsmn
- Jul 24
- 2 min read
Мэргэжлийн тоглогч нарын хэрэглэлийн судалгааг prosettings сайтаас тогтмол гаргадаг билээ. Тэгвэл уг сайтын сүүлийн 6 Major-н судалгааг граф байдлаар харвал ийм байна.
2022 оноос сүүлийн Austin мажор хүртэл Logitech, тэр дундаа superlight mouse-н хэрэглээ нийт тоглогчдын 40%-с дээш байсан. Тэдний хамгийн том өрсөлдөгчид нь Zowie, Razer бөгөөд тэд хамтдаа ойролцоогоор 35-46 орчим хувьтай хэрэглэгддэг байна.

Сүүлийн мажор буюу Austin-нд Logitech-н хэрэглээ анх удаа 40%-с доош болж буурсан нь шууд superlight-н хэрэглээ буурсантай холбоотой юм. Харин цаагуураа өрсөлдөгч 2 брэндээс гадна Pulsar, Vaxee зэрэг бусад брэндүүд маркетад хүчтэй орж ирж өрсөлдөөн ширүүссэнийг харуулж байна.
Zowie-н хамгийн их хэрэглэгддэг mouse нь EC2 бөгөөд нийт хэрэглээний 6%-г эзэлж байгаа нь Zowie-н бусад загварыг үлдсэн 10% нь хэрэглэдэг байна. Razer-н хувьд DeathAdder өмнө хамгийн их хэрэглээтэй байсан бол одоо Viper mouse хамгийн их хэрэглээтэй mouse нь болжээ. Гэхдээ Zowie-н адилаар Viper-г нийт Razer хэрэглэгчдийн тал хүрэхгүй хувь нь хэрэглэж байгаа нь тэдний бүх загварууд бусдад хүртээмжтэй байгааг харуулж байна.
Энэ 2 компанид Logitech-т байхгүй давуу тал үүсгэж байгаа нь бүтээгдэхүүний хүртээмжтэй байдал юм. Юу гэсэн үг вэ гэхээр Viper-н тоглогч нар хэрэглэхээ нэг дор болилоо гэхэд цаана нь Razer-г 17%, EC2-н хэрэглээ мөн 0 болоход Zowie-г 12% тоглогч нар хэрэглэсээр байх юм. Харин superlight хэрэглээнээс гарахад Logitech-н нийт хэрэглээ 2% болж буурах юм.
Keyboard-н хувьд Logitech үргэлж хүчтэй тоглогч байсаар иржээ. Харин XyperX маркетаас шахагдсан бол Razer, Wooting 2 тэдний оронд заларсан байна. Snap tap дээр Wooting маш том маркетинг ажиллагаа амжилттай явуулж одоо нийт хэрэглээний 36%-г эзэлж байна.
2023 хүртэл хамгийн өргөн хэрэглэгддэг 3 брэнд нийт хэрэглээний 60-65% хувийг эзэлж байна. Үүнийг mouse-ний маркетын 80%-тай харьцуулахад маш бага байгаа нь keyboard-ний маркет маш их өрсөлдөөнтэй гэдгийг харуулж байна. Гэхдээ 2024 гарснаар 3 том брэндийн эзлэх хувь нь ихсэж байгаа нь ажиглагдаж байна.
Razer-н keyboard-ий хэрэглээ үндсэндээ ганцхан huntsman дээр тогтож байгаа нь mouse-ний маркетаасаа эрс ялгаатай юм. Харин эсрэгээрээ Logitech 22%-н хэрэглээг эзэлдэг боловч тэдний хамгийн өргөн хэрэглэгддэг G Pro X нь 9%-г эзэлж байгаа нь үлдсэн 11% нь бусад бүтээгдэхүүнүүд дээр нь оноогдож байгаа нь сайн тал боловч Logitech-н нийт эзлэх хувь буурч байгаа нь тэдэнд лав таагүй байгаа байхаа. Wooting одоогоор 80HE, 60HE гэсэн 2 бүтээгдэхүүн дээрээ бараг тэр чигнээ хамааралтай байна.
Keyboard загваруудын хэрэглээний графыг харахад Wooting-г эс тооцвол ер нь хэрэглээ жигд хувиарлагдсан байгаа харагдана. Энэ нь өрсөлдөөн ихтэй гэж өмнө хэлсэнчлэн тайлбарлаж болох ч Wooting-н маркетингаас гарч ирсэн амжилтыг харахад keyboard-ууд хоорондоо мэргэжлийн түвшинд ялгарах онцлог бүрдүүлэхэд төвөгтэй байгаа гэж ажиглагдаж байна.
Эх сурвалж: Энэхүү мэдээллийг 2025.7.20-нд CS Stats MN хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл CS Stats MN хуудсыг дагаарай.

















Comments