HOTU баг эрхээ авлаа
- esportsenewsmn
- Jul 20
- 2 min read
ESL Pro League Season 22-н Ази номхон далайн бүсийн хаалттай сонгон шалгаруулалт дуусаж HOTU баг эрхээ авлаа. Уг тэмцээнтэй холбоотой тоон мэдээлэл хүргэе.
Нийт 20 баг оролцсоноос Монгол багуудаас IHC E-Sports 2-т, Chinggis Warriors 3-т, Team NomadS 5-аас 6-д, The Huns Esports болон Qube багууд 9-өөс 16-р байранд тус тус жагслаа.
Багийн дундаж үнэлгээг харахад HOTU баг бусдаасаа 1.34 үнэлгээ гаргаж ирсэн нь бусдаасаа хол тасарсан үзүүлэлт байлаа.
Тэмцээн өндөрлөхөд Монгол багуудын хувьд Chinggis Warriors, Huns багууд VRS оноо алдаж, Nomads бараг өөрчлөлтгүй үлдэж, IHC оноо нэмлээ.
Багуудын үзүүлэлтүүдийг харахад HOTU баг utility хэрэглээнээс бусад бүх үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Энэ нь тэдний хувь буудалтууд сайн байхаас гадна Trade хийсэн хувь хамгийн өндөр байгаа нь нягт тоглож байсныг харуулж байна. Мөн цөөхний эсрэг олон тоглолтод 47.9%-тай раундаа авна гэдэг бол маш өндөр үзүүлэлт юм.
Харин utility хэрэглээг бусад багууд жигдхэн сайн үзүүлсэн байна. Гэхдээ тэр дундаас ex-Talon багийн utility хэрэглээний статик хамгийн өндөр гарч ирлээ.
Credit to: Шилдэг 20 тоглогчын жагсаалтанд HOTU багийн 5 тоглогч тавуулаа эхний 10-т багтаж орсон байна. Change The Game багаас 3, Nomads 2, ex-Talon 2, Huns 2, Underground 1, Wings up 1, Housebets 1, IHC 1, SemperFi 1, UR 1 тус тус тоглогчид энэ жагсаалтанд багтжээ.
Хамгийн өндөр үнэлгээтэй тоглогч бол HOTU багийн Dmitry “mizu” Kondratev байсан бол Nomads багийн Gereltod “clouden” Jargal 3-т бичигдсэн.
Nomads багийн “clouden” раундад хийсэн дундаж damage 3-т, раундад дундаж хийсэн headshot 3-т, раундад дундаж хийсэн килл 2-т, болон раундад 1-с олон килл хийсэн үзүүлэлтээр тэргүүлжээ.
IHC багийн Sodbileg "cool4st” Batbaatar хамгийн олон clutch тоглолт хийсэн тоглогч болсон.
Qube багийн Amarbold “Aceari” Battulga раундад хийсэн дундаж AWP килл-ээр 4-т орсон байна.
Nomads багийн “clouden” раундад хийсэн дундаж damage 3-т, раундад дундаж хийсэн headshot 3-т, раундад дундаж хийсэн килл 2-т, болон раундад 1-с олон килл хийсэн үзүүлэлтээр тэргүүлжээ.
Эх сурвалж: Энэхүү мэдээллийг 2025.7.20-нд CS Stats MN хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл CS Stats MN хуудсыг дагаарай)
Comments