top of page

PGL Astana 2025 тэмцээн

Тэмцээний 1-р байрыг Team Spirit, Astralis, Aurora gaming, Furia багууд удаалжээ.

PGL Astana 2025 тэмцээний хасагдах шатны эхний өдөр дуусаж харамсалтай нь Монгол улсын The MongolZ баг Aurora багтай хийсэн тоглолтдоо 2-0 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Давуу талаас нь харвал манай хэд Dallas-т болох тэмцээнд асуудалгүй очих нь байна.

PGL Astana 2025 тэмцээн

Гэхдээ The MongolZ-н ялагдлаас гадна бас нэг сонирхолтой тоглолт гарсан нь “HooXi”-оор удирдуулсан Astralis баг Navi-г буулгаж авсан явдал байлаа.

Хэсгийн шат болон хасагдах шатны эхний өдөр гаргасан үзүүлэлтүүдийн харьцуулалтыг хүргэе. “Staehr”, “woxic” хоёр өнөөдөр үнэхээр өөр байж чадсан байна.

Хэсгийн шаттай харьцуулахад хамгийн сайн эерэг үзүүлэлт гаргасан 10 тоглогч:

Тоглогчийн нэр,  Багийн нэр,  өөрчлөлт

1. Staehr       Astralis +0.54

2. woxic         Aurora +0.48

3. molodoy   FURIA +0.46

4. chopper    Spirit +0.37

5. Wicadia     Aurora +0.32

6. MAJ3R       Aurora +0.26

7. magixx      Spirit +0.24

8. mzinho     The MongolZ +0.17

9. jabbi           Astralis +0.16

10. KSCERATO FURIA +0.16


Гар бууны раунд дээр эерэг үзүүлэлт гаргасан 10 тоглогч:

Тоглогчийн нэр, Багийн нэр,  Өөрчлөлт

1. Staehr         Astralis +1.6

2. FalleN         FURIA +1.61

3. arrozdoce   NIP +1.89

4. MAJ3R         Aurora +1.12

5. YEKINDAR FURIA +1.24

6. yuurih         FURIA +0.67

7. woxic          Aurora +1.31

8. r1nkle        NIP +0.41

9. Wicadia     Aurora +0.32

10. b1t           NAVI +0.26

 PGL Astana 2025 тэмцээний хэсгийн тоглолтууд дуусаж The MongolZ, Spirit, Navi, Furia, Astralis, Aurora, NIP, MIBR багууд хасагдах шат руу шалгарлаа.

The MongolZ vs Aurora гэсэн тоглолтыг маргааш үзэх нь байна.

The MongolZ баг Furia, Mibr, Navi гэсэн багуудыг хожиж хасагдах шатанд шалгарсан бол Aurora баг Hotu, NIP, Oddik гэсэн багуудыг хожиж шалгарсан байна.

Тэгвэл хасагдах шатанд орсон багууд хэсгийн шатанд хэрхэн оролцсон талаар тоон мэдээлэл хүргэе.

  • The Mongolz раунд авсан хувиараа Spirit-н араас 2-т бичигдсэн байна.

  • Spirit болон The Mongolz багуудын үнэлгээнүүд нэлээн ойролцоо сайн, муу талуудтай байгаа. Энэ 2 аваргын төлөө гараад ирвэл үнэхээр сонирхолтой тоглолт гарах байхаа.

  • Харин эхлээд тулаанаа хийх Aurora-н хувьд нэг их сайн үзүүлэлт үзүүлээгүй байгаа. Гэхдээ тэднийг басаж болохгүй “Xantares” хэн гэдгийг бүгд мэдэж байгаа.

  • Гар бууны раундыг ялсан байдлаар 3-т жагсаж байна. Гар бууны раундаа аваад удаах раундыг The Mongolz, Spirit багууд 100% өөрсдийн болгосон бол манайх гар бууны раундаа алдаад дараагийн раундыг буцаагаад өөрсдийн болгосон тохиолдол нь арай олон байна.

  • Aurora багтай харьцуулхад бол хамаагүй сайн үзүүлэлт гаргасан байгаа.

  • Топ 10 тоглогчид дунд “Senzu” 6-д 1.24 дундаж оноотой бичигдэж байна.

  • Aurora багаас “Xantares” 1.21 оноотой 8-д бичигдэж байна.

  • Зөвхөн гар бууны раундад гаргасан үзүүлэлтээр “Senzu” 1-т 2.21 оноотой орж байгаа бол яг ард нь “donk” ижил оноотой жагсаж байна.

  • Opening kill-н үзүүлэлтээр мөн donk 1.44 оноотой тэргүүлж байгаа бол “910” маань 1.26 оноотой 7-д жагссан байна.

  • Тоон үзүүлэлт хархад Spirit баг үнхээр хүчтэй харагдаж байна.

 The MongolZ баг PGL Astana 2025 тэмцээний хэсгийн тоглолтоо өчигдөр хийж дуусгаж 3-0 амжилттайгаар playoff-руу Spirit багийн хамт орсон.

Тэгвэл тэдний тоглосон 3 өдрийн байдлаарх тоон мэдээлэл хүргэе.

  • Нийт 7 map тоглохдоо Anubis дээр Furia-д ялагдсанаас бусад бүх тоглолтууд дээрээ ялалт байгуулжээ.

  • Өнгөрсөн 3 өдрийн байдлаар гар бууны round-г авсан дүнгээр 5-д бичигдэж байгаа ба гар бууны round-аа аваад удаах round-аа 100%-тай өөрсдийн болгосон байна. Гар буугаа алдаад 33.3%-тай 2 дахь round-г өөрсдийн болгож байгаа нь бас их өндөр хувьтай байна.

  • “Senzu”, “Techno” хоёрын дундаж үзүүлэлтүүд 1.24, 1.15 тус тус гарсан байна.

  • 3 өдрийн тоглолтын дунджаар “Senzu”-н pistol round дээрх үзүүлэлт 2.21 буюу хамгийн шилдэг нь байлаа.

  • “910” хувьд Opening kill үзүүлэлтээр 1.26 үнэлгээ авсан байна.

“Senzu”-н онцлох үзүүлэлтүүд:

- Нийт тоглосон round-уудын 55.6%-д нь kill заавал хийсэн байна. Харин multi kill хийсэн round-н эзлэх хувь нь 22.9 байсан нь бас л өндөр үзүүлэлт байлаа. Энэ нь нэг round-д дунджаар 0.84 kill хийсэн гэсэн үзүүлэлт болж байгаа юм байна. Хожил авсан round-уудад 1.06 kill хийсэн байгаа нь ялсан ч ялагдсан ч kill сайн хийж байсан байх нь.

- Pistol round дээр 2.21 буюу бүх тоглогчдоос хамгийн сайн үзүүлэлт байсан.

- Trading үзүүлэлтээр 95 оноо авсан нь багийнхантайгаа ойр, нягт тоглож байсныг харуулж байна.

- Нэг round-д дунджаар 0.11 opening kill хийсэн нь 10 round тутамд 1 opening kill хийсэн гэсэн үг юм. “Senzu”-г opening kill хийсний дараа баг нь ялсан хувь нь 81.2%-тай байна.

- 1 эсрэг 1 тоглолт дээр 100%-н ялалт байгуулсан байна.

“Techno”-н онцлох үзүүлэлтүүд:

- Multi kill 19.4% буюу ойролцоогоор 5 round тутамд 1 multi kill хийсэн байна.

- Round-д дунджаар 78.1 damage үзүүлдэг ч ялалт байгуулсан round-д 100.8 damage үзүүлж байгаа нь түүнийг damage их үзүүлэхэд баг нь ялалт байгуулах магадлал өсдөг байна.

- “Techno”-н хувьд utility damage нэг round-д дунджаар 6.42 болон 100 round-д дунджаар 2 utility kill хийж байгаа нь дунджаас өндөр юм.

- 1 эсрэг 1 тулаандаа 100% амжилттай ялсан байна.

“Blitz” хувьд utility хэрэглээгээр 90 оноо авсан байна. - Үүнд нэг round-д дунджаар 6.88 damage үзүүлэхээс гадна 100 round-д дунджаар 3.47 kill оруулах үзүүлэлт гаргасан байна.

- Round-д дунджаар 0.85 flash шиддэг ба эсрэг талын тоглогчдоо дунджаар 2.51 секунд цайруулсан байна.

“910”  хувьд Entry, Opening, Sniping үзүүлэлтүүдээр өндөр үнэлгээ авсан.

- Нэг round-д дунджаар 0.34 awp kill хийсэн ба энэ нь нийт kill-ийх нь 51.6%-ийг эзэлж байна. 24.3% буюу бараг 4 round тутамд awp kill оруулдаг нь awp худалдаж авсан round-ууддаа бараг бүгдэд нь kill оруулдаг байх нь.

- 10 round тутамд 1 удаа awp-аар opening kill хийдэг ба нийт 22.9% хувьтай буюу 5 round-д 1с дээш удаа opening kill оролдож 63.6%-тайгаар амжилттай болсон байна. Харин амжилтгүй болсон ч 16.7%-тай багийн хүн нь trade kill хийдэг. Түүнийг opening kill хийсний дараа баг нь 85.7%-тай ялалт байгуулсан.

“Mzinho”-н онцлох үзүүлэлтүүд:

- Мөн л 1 эсрэг 1 clutch-аа 100% амжилттай авсан байна.

- Assist, support үзүүлэлтүүдээр багаа тэргүүлж өөрөө үхэхэд багийн гишүүд нь trade-г нь өндөр хувьтай хийж байгаа нь багтайгаа нягт тоглож байгаа болон мэдээллээр багаа хангаж байсныг харуулж байна.


 

Эх сурвалж:  Энэхүү мэдээллийг 2025.5.13-19-нд CS Stats MN хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл  CS Stats MN  хуудсыг дагаарай)

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page