top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Монголын цахим спорт (2024.04.15-04.21)

Монголын цахим спортын долоо хоногийн мэдээгээ толилуулж байна.

Saudi Arabia улсын Riyadh хотноо энэ зуны 7-р сарын 4-ний өдрөөс 8-р сарын 24 хооронд Esports World Cup цахим спортын их наадам болно. Тус тэмцээний Counter - Strike 2 төрлөөр Ази бүсийн хаалттай сонгон шалгаруулалтад The MongolZ баг TYLOO - г 2:0 харьцаатайгаар,  Rare Atom - г 2:1 харьцаатайгаар буулган авснаар үндсэн тэмцээнд орох эрхээ авчээ. Esports World Cup 2024 тэмцээний CS2 төрлийн тоглолтууд 7-р сарын 17-21-ний хооронд болно.

Монголын цахим спорт
Credit: esportsnews.mn

МESA (Mongolian Esports Association) Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 𝗡𝗼𝗺𝗮𝗱𝗶𝗰 𝗠𝗮𝘀𝘁𝗲𝗿𝘀 𝗦𝗽𝗿𝗶𝗻𝗴 𝟮𝟬𝟮𝟰 тэмцээнийг $100,000 шагналын сантайгаар зарлаж байна. Европ, Ази багуудын дунд LAN хэлбэрээр 2024 оны 5 сарын 28-аас 6 сарын 2-ны өдрүүдэд болох энэ тэмцээний тоглолтууд 8 багийн дунд явагдах ба тус тэмцээнд урилгаар Европоос 3, Ази тивээс 3 баг оролцоно. Үлдсэн хоёр слотыг MPS (MESA Pro Series) Spring 24 болон 5 сард явагдах MPS Finals тэмцээний ялагчид тус хоёр эрхийг авна.

Одоогийн байдлаар OG, The MongolZ, Lynn Vision багууд урилгаа хүлээж авсан бол тун удахгүй бусад багууд тодорно. Оролцогч багууд:

  • OG

  • The MongolZ

  • Lynn vision

  • Asian invite #3

  • EU Invite #2

  • EU Invite #3

  • MPS Spring 24 Winner

  • MPS Finals 24 Winner

Тэмцээний шат

5 сарын 28-30 өдрүүдэд play in тоглолтууд LAN Studio байдлаар

6 сарын 1-2 өдрүүдэд Play Off тоглолтууд  Steppe Arena-д тоглох юм.

Монголын цахим спорт
Credit: MESA

ESL Challenger League Season 46: Asia-Pacific-аас шалгарсан The MongolZ баг 4.23-5.12-нд Малтад болох ESL Pro League 19-оролцож байна.

4.18-21-ний хооронд зохиогдсон CS2 төрлийн Asian Super League S2-т Atox esports баг 2-р байрт оржээ.

𝐈𝐄𝐒𝐅 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐂𝐡𝐚𝐦𝐩𝐢𝐨𝐧𝐬𝐡𝐢𝐩 тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох Dota2-ийн багийг тодруулах 2-р цувралын хагас шигшээ тоглолтод Kobolds, IHC esports, Team Tough, Parazma багууд өрсөлдөж аваргаар Team Tough баг шалгаран IESF World Championship тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох DOTA2-ийн багаар тодорч байна .

Монголын цахим спорт
Credit: MESA

MESA Legends Series #4 тэмцээнийн хагас шигшээд IHC esports, The MongolZ, Impostors, Implicity, Aquile, Blaze, So close, Final Epilogue багууд шалгараад байна. IESF Азийн аварга тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох шилдэг багийг тодруулах аваргын төлөөх тоглолтууд энэ долоо хоногт болно. Road to IESF цуврал тэмцээний ивээн тэтгэгчээр цахим номын Esan.mn хамтарч байна.

Монголын цахим спорт
MESA

Moonton Games-ийн зүгээс жил бүр зохион байгуулдаг Mid Season Cup (MSC) тэмцээн өмнө нь зөвхөн Зүүн Өмнөд Азийн бүсэд явагддаг байсан бол энэ удаад цар хүрээгээ тэлж, илүү олон орныг хамруулахаар болж байгаа юм. Энэ жилийн хувьд MSC нь энэ зун 6.28-7.14-нд Саудын Арабын Рийяад хотноо Esports World Cup (EWC) нэрийн дор зохион байгуулагдана.

Тэгвэл Монгол улс албан ёсоор MSC-ийн Wild Card буюу урьдчилсан шатад баг тамирчдаа оролцуулах эрхийг авсан бөгөөд ESN - eSports Network нь дотоодын сонгон шалгаруулалтыг хийхээр боллоо

MSC Wild Card-д нийт 8 баг оролцож тэдэн дундаас түрүүлсэн цор ганц баг нь MSC х EWC тэмцээнд оролцох юм

2023 онд Team Lilgun (одоогийнIHC Esports) баг National Championship тэмцээнд түрүүлэн Wild Card эрхийг авч дэлхийн аваргад оролцож байсан бол энэ удаад EWC-д оролцох том боломжийг ESN - eSports Network олгож байна.

Монголын цахим спорт
Credit: Esports Network

Recent Posts

bottom of page