И - Спортын тамирчны тархи энгийн хүнээс юугаараа ялгаатай вэ?
- esportsenewsmn
- Jul 19
- 3 min read
CS (counter strike) бол зөвхөн тоглоом биш – энэ бол тархины спорт
"PC game ч сайн зүйл биш дээ" гэсэн Гүндалай ахын постыг уншаад ер нь хижээд насны ах, эгч нарт үүнийг яагаад спорт болохыг шинжлэх ухааны судлагаанууд дээр үндэслэж бичихээр шийдлээ.

1. Мэдрэлийн хурд
CS тоглогчид 0.15–0.25 секундийн дотор (reaction time) шийдвэр гаргаж, хариу үйлдэл үзүүлдэг. Энгийн хүнийх 0.25–0.35 секунд байдаг.
Эх сурвалж: Green, C. S., & Bavelier, D. (2003). Action video game modifies visual selective attention. Nature.
2. Ажиглалт, төвлөрөх чадвар (Selective Attention)
Тоглогчид дэлгэцийн олон зүйлээс зөв мэдээллийг сегментчилж ялгаж авдаг. “Tunnel vision” гэх алдааг бараг гаргадаггүй.
Эх сурвалж: Bediou, B. et al. (2018). Meta-analysis of action video game impact on attention. Psychological Bulletin.
3. И-спорт + Бодит спортын уялдаа
Хурдтай шийдвэр гаргах чадвар (Rapid Decision-Making)
Бокс, буудлага аль аль нь аюултай, өндөр хурдтай нөхцөлд шийдвэр гаргах чадварыг хөгжүүлдэг.
FPS (first-person shooter) тоглоомд ч адилхан. Жишээ нь, хэдэн миллисекундэд толгойгоо гаргаж буудах уу, эсвэл хүлээх үү гэдгийг шийдэх шаардлагатай.
4. Оюуны стратеги ба ой тогтоолт (Working Memory & Game Sense)
“Blitz” (Garidmagnai "bLitz" Byambasuren) тоглогч лав шатар тоголдог. Дээд түвшний тоглогч тархиндаа бүх газрын зураг, байрлал, тактик төлөвлөгөөгөө хадгалдаг. Энэ нь шахалттай нөхцөлд хурдан сэтгэх чадварыг нэмэгдүүлдэг.
5. Гар-тархины координаци (Hand-Eye Coordination)
Механик ур чадвар (flick shot, tracking) нь спортын гимнастиктай адил төвөгтэй.
Мышка + гарны микро хөдөлгөөнүүдийг автомат түвшинд хийдэг (subconscious).
6. Counter-Strike яагаад мэргэжлийн и-спортын төрлүүдийн оргил вэ?
o Тасралтгүй стратеги: 5v5 тактик, террорист ба эсрэг хүчний тулаан.
o Багийн уялдаа: IGL (ин гейм лидер), entry, support гэх мэт байрлал.
o Мэдлэг дээр тоглодог. Жишээ нь: Молотов хаана шидэх вэ, хаана хүлээх вэ гэдгийг мэдэх шаардлагатай.
o “Mind game” буюу сэтгэл зүйн тулаан: Фэйк гранат, урвуулах стратеги гэх мэт олон тактиктай.
o Маш өндөр рефлекс шаарддаг: Топ тоглогчид 0.1 секундэд өрсөлдөгчийнхөө толгойг ононо.
7. Шинжлэх ухааны судлагаа
Nature, Harvard, Psychological Science, MIT, Stanford Neuroscience Lab зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаагаар Action-based FPS тоглоом нь:
o Мэдрэл дамжуулалтын хурд
o Анхаарал төвлөрөл
o Урьдчилан таамаглах сэтгэлгээ
o Тархи-гарын зохицол
o Түргэн хариу үйлдэл үзүүлэх чадварыг хурцалдаг гэж тогтоосон.
8. Тамирчны карьер, хөдөлмөр
Мэргэжлийн CS тоглогч өдөрт 6–10 цаг тоглож, стратеги, дасгал хийдэг. Тэд хооллох, унтах, дасгал хийх цагууд хуваарьтай, сэтгэлзүйч, техникийн дасгалжуулагчтай, бусад төрлийн спортын багтай адил бэлтгэлийн хатуу хуваарьтай.
9. Орлого, боломж
CS:GO, CS2-ын мэргэжлийн тамирчдын орлого жилд $100,000 – $2,000,000 бөгөөд шагналын сан, ивээн тэтгэгч, стрийм, YouTube, Twitch, TikTok гэх мэт орлоготой байдаг.
Топ тоглогчид уламжлалт спортын алдартай тамирчид шиг олон шүтэн бишрэгчтэй (“s1mple”, “ZywOo”, “m0NESY” гэх мэт).
CS бол зөвхөн тоглоом биш – энэ бол тархины спорт. И - Спортын тамирчны тархины хариу үйлдэл дунджаар 0.15–0.25 секунд байдаг бол энгийн хүнийх 0.3 сек байдаг.
Баримт 1. Реакц мэдрэлийн хурд
Oleksandr "s1mple" Kostyljev- ийн 1v4 AWP clutch (Major moment). Энэ залуу 0.2 секундийн дотор 4 хүнийг буудаж, ялалт авч байсан.
CS тоглогчдын тархины хариу үйлдэл дунджаар 0.15–0.25 секунд байдаг бол энгийн хүнийх 0.3 сек байдаг.
Эх сурвалж: Green & Bavelier, Nature Neuroscience 2003
Баримт 2. Координаци
Гар-тархины координаци бол гимнастиктай дүйцэх төвшинд хүрдэг.
Баримт 3. Хурд буюу гар-нүдний зохицол
CS тоглогчид тоглолт дундаа секундэд 200+ микро хөдөлгөөн хийдэг.
Эх сурвалж: MIT Game Lab, 2020
Баримт 4. Тархины өөрчлөлт
Nikola “NiKo” Kovač-ийн tap headshots. Тэдний тархи нь өөрчлөгдсөн байдаг. Үүнд сэтгэл зүй болон механик өөрчлөлтүүд орно.
Эх сурвалж: Stanford. Gamer brain neuroplasticity study 2018
Баримт 5. Төвлөрөл ба анхаарал
CS тоглогчид 5 чиглэлээс ирэх мэдээллийг нэгэн зэрэг боловсруулдаг.
Эх сурвалж: Visual selective attention boost confirmed by MRI scans
Баримт 6. Сэтгэл зүй
Тоглогч Dmitriy "sh1ro" Sokolov-ийн үзүүлж байсан “ninja defuse clutch” тоглолт нь CS бол зөвхөн бууддаг тоглоом биш – энэ бол стратеги + сэтгэл зүй гэдгийг харуулж байгаа юм.
Баримт 7. Game Sense ба Ой тогтоолт”
“Тэд газрын зургийг тархиндаа бүрэн дүрсэлж, урьдчилан таамагладаг.”
Эх сурвалж: Cognitive Mapping Theory – Harvard 2019
Баримт 8. Оюуны шатар
Тоглогч Lukas "gla1ve" Rossander IGL бөгөөд түүний IQ нь 200 байдаг. Ин-гейм лидерүүд (IGL) шатар тоглож буй мэт өндөр хурдтай сэтгэж тоглодог.
Тийм учраас и спорт бол жинхэнэ спорт. CS бол тархины хурд, стратеги, рефлексийн оргил юм.
Эх сурвалжууд:
Green & Bavelier, Nature Neuroscience, 2003
Bediou et al., Psychological Bulletin, 2018
MIT Game Lab, “Pro Gamer Neural Speed”, 2020
Harvard CogSci Lab, “Spatial Mapping in FPS”, 2019
l
JO JO хаягаас 2025.6.28-нд бичсэнийг зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна.











Comments