Counter-Strike 2 Монголын CS2-ийн шилдэг тоглогч Мөнхболдын Азбаяр “ Senzu” өөрийн үндсэн rifler байрлалаас гадна AWPer үүрэгт тоглох бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. Тэрээр 2025 оны HLTV-ийн Шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13-р байрт шалгарч, Монголын Counter-Strike-ийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо. Мөн The MongolZ баг The Huns Esports -ийн Монгол тоглогч Ууганбаярын Анарбилэг “cobrazera”- г эгнээндээ нэгтгэхээр болж, олон улсын түвшинд өрсөлдөх чадамжаа нэмэгдүүлж бай