top of page

MLBB төрлийн эмэгтэйчүүдийн баг анх удаа дэлхийн аваргад оролцоно

MLBB Women’s Invitational 2025 тэмцээн энэ долоо хоногт Саудын Арабт эхэлнэ

Эмэгтэйчүүдийн цахим спортын хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг болох Mobile Legends: Bang Bang Women’s Invitational 2025 (MWI 2025) нь 2025 оны 7-р сарын 15–19-ний өдрүүдэд Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь Esports World Cup-ийн хүрээнд зохиогдож буй бөгөөд SNB Esports Arena, Boulevard Riyadh City талбайд болно.

500,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг урилгаар болон бүс нутгийн шалгаруулалтаар оролцож байна. Монгол Улсаас “WAOW GG Esports” баг түүхэндээ анх удаа шалгарч оролцох эрхээ авч, Монголын эмэгтэйчүүдийн цахим спортын шинэ хуудсыг нээж байна.

MLBB төрлийн эмэгтэйчүүдийн
Тэмцээний бүтэц, онцлог

Тэмцээнд оролцогч багуудыг A, B, C, D гэсэн 4 хэсэгт хуваан, BO3 (Best of 3) форматаар хэсгийн шатны тоглолт хийнэ. Хэсгээс шалгарсан 8 баг шигшээ шатанд өрсөлдөх бөгөөд 3-р байрны төлөө BO5, аваргын тоглолт BO7 форматаар явагдана.

Энэ жилийн тэмцээний онцлог нь:

  • Анх удаа Африк, Монгол, Турк зэрэг шинэ бүс нутгууд оролцож буй

  • MLBB эмэгтэйчүүдийн төрлийн хувьд хамгийн өндөр шагналын сантай

  • Өмнөх аварга болох Natus Vincere PH (хуучнаар Omega Empress) баг цолоо хамгаалахаар ирж байгаа

  • Индонез улс 15 тоглогчтой байгаа нь хамгийн олон оролцогчтой орон болж байна

Тоглогчдын тойм

  • Нийт оролцогч тоглогчид: 89

  • Дундаж нас: 22.5

  • Хамгийн залуу тоглогч: FaaFaa – 17 настай

  • Хамгийн ахмад тоглогч: Lipii – 30 настай


Шууд дамжуулалт

Тэмцээнийг цахимаар Twitch болон YouTube платформуудаар дамжуулан шууд хүлээн авч үзэх боломжтой:

Монголын хувьд түүхэн оролцоо

“WAOW GG Esports” багийн ДАШТ-д оролцох эрх авсан нь Монголын цахим спортын салбарын хувьд эмэгтэйчүүдийн олон улсын тавцанд гарч буй анхны том алхам юм. Энэхүү оролцоо нь зөвхөн спортын бус, олон нийтийн хувьд ч онцгой ач холбогдолтой, урам өгсөн, түүхэн үйл явдал болж байна.

MLBB Women’s Invitational 2025 – Оролцогч 16 баг

  1. Natus Vincere PH

  2. Team Liquid (Philippines)

  3. Natus Vincere MY

  4. CFU Serendipity

  5. DreamMax Girls

  6. Falcons Vega MENA

  7. WAOW GG Esports (Mongolia)

  8. Gaimin Gladiators

  9. FUT Esports

  10. Team Vitality (Indonesia)

  11. ONIC Pertiwi

  12. Virtus.Pro

  13. Twisted Minds

  14. Terror Queens

  15. Rising Rage

  16. Tidal Legends Gaming

  17. Багууд 4 хэсэг (A–D) болгон хуваагдан оролцоно

  18. Хэсэг бүрээс шилдэг 2 баг шалгарч плей-офф шатанд орно

Энэ долоо хоногт тоглох Group A-ийн тоглох бөгөөд манай охидууд  

·      Falcons Vega MENA

·      Team Vitality (Indonesia)

·      Twisted Minds Orchid багуудтай өрсөлдөнө.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page