top of page

Valve компани дүрэмдээ өөрчлөлт оруулж, багууд Major-ын өмнө бүсээ солих боломжийг хаалаа

1 minute ago
2 min read

Мажор тэмцээн эхлэхээс өмнөх гурван сарын дотор VRS-ийн онооны жагсаалтаар тухайн баг нь нэг бүсээс нөгөө бүс рүү шилжих эрхийг нь хаажээ.

Коонтр страйкийн хувьд багийн бүрэлдэхүүний ихэнх нь буюу 3 тамирчин аль нэг улс эсвэл бүсийн бол тухайн бүсийн, улсын гэж харьяалагддаг.

Тэгвэл энэхүү тоглоомын хөгжүүлэгч Valve-ийн зүгээс Major тэмцээнд багууд хэрхэн оролцох талаар дүрэмдээ нэмэлт өөрчлөлт орууллаа.

Энэ нь VRS оноогоор Европын бүсэд харьяалагдаж байсан багууд Азийн (VRS) бүс рүү шилжиж, Major-т оролцох боломжоо нэмэгдүүлэхийг оролдож байгаатай холбоотой юм.

Шинэ дүрэмд: “Багийн бүрэлдэхүүн (roster) нь Major-оос өмнөх (календарийн) гурван сарын хугацаанд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулаагүй бол, VRS жагсаалтаар өөр бүс рүү шилжих боломжтой” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, VRS жагсаалтын дагуу бүсээ солиход шинэ бүсийн харьяалал нь шууд хүчин төгөлдөр болохгүй, харин гурван сарын дараагаас шинэ бүсэд харьяалагдах болно гэсэн үг.

Ингэснээр багууд Major-ийн урилга олгох эцсийн хугацааны өмнөхөн бүсээ сольж, тухайн бүсээр дамжин Major-т шалгарах боломжгүй болж байна.

Гэхдээ энэ өөрчлөлт зөвхөн Major-ийн урилгад хамаарна. Major-аас бусад тэмцээний урилгад шинэ бүсийн VRS жагсаалтаар өрсөлдөх боломжтой хэвээр байна.

HLTV-ээс тодруулга авахад уг өөрчлөлт нь “Singapore Major-аас эхлэн хэрэгжинэ” гэж Valve-аас мэдэгджээ.

Мөн гурван сарын хугацааг Major эхлэх өдрөөс бус, “Major-ийн урилга олгох өдрөөс ухраан тооцно” гэдгийг Valve тодруулсан байна.

Singapore Major-ийн өмнө бүсээ сольсон багууд “холбогдож өөр шийдэл олохгүй бол” Major-ийн эрхийн төлөөх өрсөлдөөнөөс хасагдах гэж Valve нэмэлт тайлбар хийжээ.


Сүүлийн мөчид Ази руу шилжсэн багуудад нөлөөлөв

Энэхүү өөрчлөлтөөс өмнө Major-ийн урилга олгох хүртэл нэг сар орчим үлдээд байхад хэд хэдэн байгууллага Азийн VRS рүү шилжих алхам хийсэн юм.

Тэдгээрээс хамгийн анхаарал татсан нь BC.Game Австралийн тоглогч Tyson “asap” Paterson-ыг бүрэлдэхүүндээ авсан явдал байв.

Эх сурвалж: BC.Game
Эх сурвалж: BC.Game

Мөн WW, Sashi багууд Major-т шалгарах боломжоо нэмэгдүүлэхийн тулд Азийн VRS рүү шилжих оролдлого хийсэн.

Харин Valve-ийн шинэ дүрмийн дагуу эдгээр багийн бүсээ сольж, Singapore Major-ийн эрх авах боломжгүй болж байна.

Коонрт страйкийн тухай бичдэг Ozzny суваг

BIG болон MOUZ багийн үүсгэн байгуулагч Валв-тай багууд бүсээ сольж байгаа тухай ярилцсан гэдгээ ил болголоо.

Valve-тай ярилцсаны дараа тэд (үүсгэн байгуулагч нар) Sashi-ийн үйлдэл тэвчээрийн хязгаарыг давсан. Ялангуяа давхар иргэншлийг ашигласан нь.” гэж надад хэлсэн.

Тэгэхээр үндсэндээ Sashi бас энэ боломжийг ашиглаж, өөртөө хувь хүртэх гэж оролдоогүй бол... BC.Game Major-ын эрхийн өрсөлдөөнд үлдэх байж дээ.


Үүний хариуд BC.Game "Тэд буруу багаа шийтгэчихсэн байна" гэж X суваг дээрээ бичсэн байна.



¥Эх сурвалж: hltv.org

 
 
 

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page