TI14-д Gaimin Gladiators-ийн оронд Yakutou Brothers оролцоно
- Masha Mnn
- 3 hours ago
- 2 min read
Dota 2-ийн хамгийн том арга хэмжээ бол The International-д Gaimin Gladiators оролцох боломжгүйгээ зарласны дараа Valve тэдний оронд гарах албан ёсны орлогчийг сонголоо.

Yakutou Brothers
Өмнө ньYakult’s Brothers нэрээр тоглодог байсан бол одоо Yakutou Brothers болон Gaimin Gladiators-ийн оронд TI14-д оролцохоор болжээ. Тус баг нь Хятадын CN qualifier-ын финалд Xtreme Gaming-д хожигдож, шууд эрхээ алдаад байсан ч Gaimin Gladiators-г орлон оролцохоор болж, дахин нэг гайхалтай боломжийг гартаа авлаа.
Yakutou Brothers-ийн бүрэлдэхүүн:
Zhiyi “flyfly” Jin
Yi “Emo” Zhou
Xiang “Beyond” Zhenghong
Zhibiao “BoBoKa” Ye
Chon Kien “Oli” Chan
Тус багийн ихэнх тоглогчид дээд түвшний тэмцээнүүдэд тоглож байсан туршлагатай. "BoBoKa" болон "Oli" нар олон жилийн TI туршлагатай бол "Emo" ба "flyfly" нар Хятадын Dota-д өөрийн байр сууриа баталсан тоглогчид. Харин "Beyond" өнгөрсөн жилийн TI-д шалгарч байсан бөгөөд энэ удаа илүү туршлагатай хамт олонтойгоор дахин оролцохоор боллоо.
Яагаад OG биш вэ?
GG оролцох боломжгүй болсны дараа олон фенүүд WEU бүсийн баг орлох байх гэж таамагласан. Тэгвэл тэр бүсээс хамгийн их яригдсан нэр нь OG байсан юм. Тэд WEU qualifier-т NAVI болон Nigma Galaxy-ийн ард гуравдугаар байрт орсон билээ. Гэсэн ч Valve таамаглаагүй шийдвэр гаргасан. Европ TI14-д хамгийн олон төлөөлөлтэй, харин Хятад ердөө хоёрхон багтай байлаа. Тиймээс Yakutou Brothers-ийг урих нь бүс нутгийн тэнцвэрийг хангах, Хятадын Dota-д дахин боломж олгох алхам байв.
Talon Esports-ийн боломж ба асуудал
Valve бүс нутгийн төлөөллийг жигд байлгахыг зорьсон тул олон хүн Talon Esports-ийг ч бас боломжит нэрсийн жагсаалтад багтаажээ. Гэвч багийн carry тоглогч "23savage" (Nuengnara Teeramahanon) Esports World Cup 2025 qualifier-д хожигдсоны дараа багийг орхисон нь том цохилт болсон. Ингэснээр таван хүний бүрэн бүрэлдэхүүнгүй байсан тул Talon Esports-н сонгогдох магадлал буурчээ.
Энэ нөхцөлд бэлтгэлтэй, бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан Yakutou Brothers хамгийн бодит сонголт болсон. Мөн TI14 Герман улсад болох учраас тус баг аль хэдийн визээ бэлдсэн байх магадлалтай байв.
Анхнаасаа 16 багийн нэг нь байгаагүй ч Yakutou Brothers-ийг бас дутуу үнэлж болохгүй. CN qualifier-ын дээд шатны финалд Xtreme Gaming-ийг ялсан нь тэдний хүчийг харуулсан.
Мөн жилийн турш DreamLeague Season 26, BLAST Slam II зэрэг тэмцээнүүдэд эхний зургаад багтаж, дэлхийн шилдэг өрсөлдөгчидтэй өрсөлдөж байсан туршлагатай баг юм.
Comments