Genghis Cup 2025 олон улсын тэмцээнийг Солонгос улсад зохионо.
- Ariunzayat Yunren
- 2 days ago
- 1 min read
БНСУ дахь Монгол Оюутны Холбооноос Counter Strike 2 төрлөөр өмнө зохиосон MSU CUP-ийн амжилт дээр тулгуурлан бид энэ удаад илүү өргөн цар хүрээтэй, олон улсын Genghis Cup 2025-ийг танилцуулж байна.
Оролцогчид: Солонгос улсад оршин суудаг болон Солонгост ирж оролцох боломжтой бүх орны залуус
Нийт багийн тоо: 126
Урьдчилсан шат: 50% Online / 50% Offline
Финалын шат: 100% Offline — Шилдэг 8 баг Play-off, шилдэг 4 баг ₩15,000,000-ын төлөө Grand Final-д өрсөлдөнө
Broadcasting: Qualifier, Play-off, Grand Final шууд дамжуулалт
Тусгай шагналууд: MVP ₩500,000, Cosplay ₩500,000
📍 Урьдчилсан огноо: 2025.09.10 – 2025.10.11
🏆 Шагналын сан: ₩15,000,000
📺 LIVE STREAM
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч :
· Vijob Mongolia
· E9 Pay Remittance Mongolia
· Bestfive хятадын сэрвэр хөгжүүлэгч
БНСУ дахь Монгол Оюутны Холбооноос 2025.06.01 – 07.06 хооронд зохион байгуулсан анхны MSU CUP Session 1 тэмцээн нь нийт 89 баг (445 тоглогч) оролцсон, зөвхөн БНСУ-д албан ёсоор оршин суудаг монгол залуусын дунд болсон томоохон eSports арга хэмжээ байлаа.
Цахим орчимд, 8 бүсийн 89 баг нийт 10 өдрийн турш өрсөлдлөө.
Шагналын сан: ₩15,000,000
Тэмцээний эхний байруудыг дараах багууд эзлэв.
1. 🥇 SUBUTAI баг (Cheongju бүс)
2. 🥈 NCIE баг (Seoul бүс)
3. 🥉 707 баг (Busan бүс)
Финалын тайз: Incheon дахь Paradise City-н CHROMA Night Club — олон улсын стандартын тайз, гэрэлтүүлэг, дуу дүрсний тоноглолтой
Дамжуулалт: Бүсийн хагас финал, үндсэн хагас финал болон финалын тоглолтууд Live Stream-ээр хүрч, 165 гаруй үзэгч оролцсон
Энэ тэмцээн нь Молонгос дахь Монгол оюутаэ залуусын дунд eSports тэр дундаа CS2 соёлыг түгээн дэлгэрүүлж, олон улсын тэмцээний үндэс суурийг тавьсан анхны томоохон алхам болсон юм.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр дараах байгууллагууд байлаа.
Vijob Mongolia
E9 Pay Remittance Mongolia
Vands clinic
Next education сургалт зуучлал
Comments