BLAST Chengdu 12-р сард зохион байгуулагдана
- Masha Mnn
- 2 days ago
- 2 min read
BLAST Chengdu Dota 2 тэмцээн 2025 оны 12-р сарын 5–7-нд болохоор зарлагдлаа. Энэ нь Чэндү хотод энэ жил зохиогдох олон цахим спортын арга хэмжээний нэг юм.

Dota 2 Slam V нь BLAST болон Chengdu Broadcasting Film and Television Group-ийн хамтын ажиллагааны хүрээнд гурван жилийн гэрээний нэг хэсэг болон явагдана.
BLAST Dota 2 Slam V Хятадад болно
Тэмцээн 12,000 хүний суудалтай Wuliangye Chengdu Performing Arts Centre-т 12-р сарын 5–7-ны хооронд зохио байгуулагдах бөгөөд дэлхийн шилдэг багууд $1,000,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.
Энэ арга хэмжээ 50 гаруй улс оронд 30-аас дээш хэл дээр цацагдана. Одоогоор Dota 2 бооцооны сайтуудад Team Spirit түрүүлэх магадлал хамгийн өндөр гэж үнэлэгдэж байна. Гэсэн хэдий ч сүүлийн үед Team Falcons хүчтэй өрсөлдөгч болж буй. Team Falcons нь саяхан Fissure Universe: Episode 6 тэмцээнд Team Spirit-ийг ялж түрүүлсэн билээ.
Чэндү — цахим спортын шинэ төв
Сүүлийн жилүүдэд Чэндү хот цахим спортын томоохон төв болж байна. 2025 оны үлдсэн хугацаанд хэд хэдэн нэр хүндтэй тэмцээн тус хотод болох юм. Үүнд:
IEM Chengdu (Counter-Strike) – 11-р сарын 7–9-нд, ESL-ийн хамгийн алдартай тэмцээний нэг.
League of Legends World Championship – энэ жил Чэндү хотод зохиогдох хамгийн чухал арга хэмжээ.
BLAST ба Chengdu Broadcasting Film and Television Group-ийн хамтын ажиллагаа
BLAST нь Chengdu Broadcasting Film and Television Group-тэй 3 жилийн хамтран ажиллах гэрээ байгуулсан.
BLAST-ийн зах зээлийн хөгжлийн захирал James Woollard:
“Хурдацтай өсөж буй Хятадын цахим спорт, тоглоомын зах зээлд оролцох нь бидэнд маш чухал. Chengdu Television болон Media компанитай хамтрах нь дэлхийд танигдсан туршлагыг орон нутгийн мэргэжилтнүүдийн итгэлтэй хүчтэй хослуулж, онцгой зүйл бүтээх боломж олгож байна.”
Chengdu Broadcasting Film and Television Group-ийн ерөнхий менежер Zhou Wenwen:
“Энэ арга хэмжээ бол Чэндү хотыг олон улсын соёл, спорт, үзвэрийн төв болгон харуулах чухал боломж юм” гэжээ.
Comments