IEM Cologne 2025 тэмцээний талаархи ерөнхий мэдээлэл
- Ariunzayat Yunren
- Jul 26
- 2 min read
Intel Extreme Masters (IEM) Cologne 2025 тэмцээн нь Counter-Strike 2 төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг юм. Энэ жилийн хоёрдугаар улирлын тэмцээнүүдийн эхлэл, BLAST.tv Austin Major-ийн дараа шилдэг багуудын зуны амралтын дараах IEM Cologne 2025 тэмцээний талаархи ерөнхий мэдээллийг хүргэж байна. 2025 оны 7-р сарын 23-нд эхлэх энэ тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 24 баг оролцож, Кёлн хотын LANXESS Arena-д өрсөлдөнө.

Тэмцээний формат
24 багийн 16 нь эхний шат болох Play-In шатнаас тэмцээнээ эхлүүлнэ (7-р сарын 23–25).
Багууд double elimination (хоёр хожигдоод хасагдах) дүрмээр өрсөлдөж, шилдэг 8 нь Group Stage шатанд шалгарна (7-р сарын 26–29).
Play-In шатнаас гарсан 8 баг + уригдсан 8 багийн хамт 2 хэсэгт хуваан Bo3 форматаар тоглоно.
Хэсэг тус бүрээс 3 баг Playoffs шат руу гарна:
Хэсгийн 1-р байрууд шөвгийн дөрөвт (semi-final)
2, 3-р байрууд шөвгийн наймд (quarter-final) тус тус шалгарна.
Playoffs шат нь хасагдах журмаар явагдах ба:
Шөвгийн найм, дөрвийн тоглолт: bo3
Аваргын төлөөх тоглолт нь Bo5 журмаар өрсөлдөнө.
Оролцох багууд
Уригдсан (Group Stage):
Team Vitality
MOUZ
Team Spirit
Team Falcons
The MongolZ 🇲🇳
Aurora Gaming
G2 Esports
NAVI
Play-In шатанд:
GamerLegion
FaZe Clan
Astralis
3DMAX
HEROIC
Team Liquid
FURIA
Complexity
TYLOO
MIBR
B8
Ninjas in Pyjamas
BIG
PaiN Gaming
FlyQuest

Шагналын сан
Тэмцээний нийт шагналын сан: $1,000,000 Шагналын хуваарилалт:
🥇 1-р байр: $400,000
🥈 2-р байр: $180,000
🥉 3–4-р байр: $80,000
🏅 5–6-р байр: $40,000
7–8-р байр: $24,000
9–12-р байр: $16,000
13–16-р байр: $10,000
17–20-р байр: $4,500
21–24-р байр: $2,500
The MongolZ – IEM тэмцээнд үзүүлсэн амжилтууд
✅ IEM Katowice 2023
Анх удаа IEM Katowice-д оролцсон Монголын баг
Play-In шатанд Astralis болон FURIA багуудыг хожиж Group Stage шатанд шалгарсан
Дэлхийн дээд зэрэглэлийн тэмцээнд Монгол багийн хувьд түүхэн амжилт гаргасан
✅ IEM Cologne 2023
Play-In шатанд өрсөлдөж, дараагийн шат руу дэвшиж чадаагүй
Гэсэн ч дэлхийн шилдэг 24 багийн тоонд нэрлэгдсэн нь өөрөө том амжилт
✅ IEM Dallas 2024
Play-In шатанд Heroic багийг хожиж олны анхаарлыг татсан
Group Stage шатны хасагдах шатанд хүрч, дэлхийн топ багуудтай эн тэнцүү өрсөлдсөн
✅ IEM Chengdu 2024
Group Stage-т дэвшиж, плэйофф шатанд хүрсэн
Энэ амжилтаараа дэлхийн топ 10 багийн эсрэг ч хүчтэй өрсөлдөх чадвартайгаа харуулсан
🏆 Онцлох үр дүн
Түүхэндээ анх удаа IEM тэмцээний плэйофф шатанд шалгарсан анхны Монгол баг
FURIA, Heroic, Astralis зэрэг дэлхийн топ багуудыг хожсон
VRS-ийн 2025 оны 7-р сарын үзүүлэлтээр тавдугаар байранд орсон тул энэ тэмцээнд уригдах болзлоо хангаад зогсохгүй огтвортой амжилт гаргаж буй нь IEM-үүд дээрх амжилтаар батлагддаг











Comments