HLTV чансааны жагсаалт шинэчлэгдэж, The MongolZ баг анх удаа топ 5-т орж ирлээ
- esportsenewsmn
- May 28
- 2 min read
Одоо HLTV-ийн топ 10 баг болон тэдний чансаа 2025-01-01-ээс хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулъя.
Vitality болон Mouz багууд өмнө нь 5, 6-д бичигдэж байсан бол одоо 1, 2-т жагсаж байна. Тэдний хийсэн ropz, spinx нарын наймаа үнэхээр үр дүнгээ өгчээ.
Үүнтэй төстэй агуулгатай өөрчлөлт хийсэн баг бол GamerLegion. HLTV чансаанд 9 байр, Valve чансаанд 6 байр урагшилсан нь volt-ийг хасаж, REZ-ийг оролцуулсантай холбоотой. Үүний үр дүнд тэдний үзүүлэлт тогтмол өсжээ.

Spirit болон The MongolZ багуудын хувьд түвшин харьцангуй тогтвортой байна. Spirit баг HLTV болон Valve чансаан дээр тус бүр нэг шатаар буурсан бол, The MongolZ баг HLTV чансаагаар 2 шатаар ахиж, Valve жагсаалтаар 1 шатаар ухарсан байна.
Falcons баг Heroic багийн гол бүрэлдэхүүнийг авч, үүний дараа NiKo, m0NESY зэрэг томоохон тоглогчдыг элсүүлснээр Valve жагсаалтаар 51 байр урагшилж, топ 4-т оржээ. Сонирхолтой нь, тэдний HLTV чансаа 2024 оны 12-р сарын 18-наас 2025 оны 1-р сарын 6 хүртэл бүртгэгдүүгүй тул өөрчлөлт баган дээр асуултын тэмдэг тавьсан. Гэсэн ч ойролцоогоор 51 байр урагшилсан гэж үзэж болно.
Aurora баг Туркийн Eternal Fire багийн бүрэлдэхүүнийг худалдан авснаар HLTV жагсаалтаар 54 байр, Valve жагсаалтаар 62 байр урагшилж, аль аль чансааны жагсаалтад 6-д орсон байна. Харин тус багийн биш, бүрэлдэхүүний чансааг харвал HLTV-д 6, Valve-д 8 байр урагшилжээ.
Харин Falcons багт хоёр гол тоглогчоо зарсан G2 баг HLTV дээр 7 байр, Valve дээр 6 байр ухарсан байна. Хэрэв тэд урт хугацааны тоглогчдоо олохгүй бол цаашид ч чансаа буурах эрсдэлтэй харагдаж байна.
CS2-ийн эхэн үед хамгийн хүчтэй баг гэгдэж байсан FaZe баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийгээгүй хэдий ч чансаа буурсаар байна. HLTV жагсаалтаар 6 байр, Valve жагсаалтаар 5 байр ухарч 10-р байранд жагсажээ. Саяхан тэд broky-г сэлгээний тоглогч болгож, s1mple-ийг зээлж авч IEM Dallas тэмцээнд оролцсон ч хангалттай үр дүнд хүрээгүй. Нэгт rain тоглох боломжгүй байсан болон өөрчлөлт ороод удаагүй байгаатай холбоотой ийм дүн гарсан байх. Цаашид яахыг харцгаая.
Эх сурвалж: Энэхүү мэдээллийг 2025.5.27-нд CS Stats MN хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл CS Stats MN хуудсыг дагаарай.











Comments