The MongolZ багийн тамирчин Б.Гарьдмагнай “bLitz” санаачлан ШАГ МАД-555 төслийн хүрээнд 199 хувь бүтээх “Их мастер” тансаг зэрэглэлийн металл шатрын бүтээлийг танилцуулжээ. Тус бүтээлд Монголын нүүдэлчин соёл, түүхэн өвийг цахим спортын орчин үеийн дүр төрх, дижитал технологитой хослуулсан байна. Шатрын хөлөг шар модон суурьтай, төгөлдөр хуурын өнгөлгөөтэй бөгөөд 55 × 55 × 5.5 см хэмжээтэй. Хөлөг дээр Монголын түүх, соёлын бэлгэдэл болсон цагаан шонхор болон шувуун хээг дүрс