The MongolZ анх удаа HLTV-ийн үзүүлэлтээр нэгт бичигдэж байна
- Ariunzayat Yunren
- Sep 30
- 2 min read
Монгол улсын The MongolZ цахим спортын байгууллагын коонтр страйк 2 төрлийн баг нь анх удаа HLTV-ийн үзүүлэлтээр эхний байранд бичигдэж эхэллээ. The MongolZ баг 2025 оны туршид тогтмол шилдэг 10-т бичигдэж байсан бөгөөд энэ онд үзүүлсэн амжилтууд болох IEM Melbourne, IEM Dallas тэмцээнд хагас шигшээд шалгарсан, мөн PGL Astana-д 5–8 дугаар байр эзэлснээрээ топ-5-д багтсан юм.
BLAST.tv Austin Major тэмцээний финалд шалгарснаар шилдэг гурав руу шилжсэн бол Саудын Арабын Рияд хотод болсон Esports World Cup тэмцээнд энэ оны анхны цомоо хүртэж, IEM Cologne-д 5–6 дугаар байр, BLAST Bounty Season 2 Finals болон FISSURE Playground 2 тэмцээнүүдэд тус бүр хоёрдугаар байрыг эзэлсэн амжилтууд нь энэ багийг дэлхийн шилдэг гэдгийг зүй ёсоор баталж байна.
9 сарын 15-нд Valve Regional Standings (VRS)-ийн чансаагаар дэлхийн шилдэг болсон бол энэ удаад долоо хоног бүр гаргадаг HLTV-ийн чансааны үзүүлэлтээр Vitality-г ардаа орхин анх удаа дэлхийн тэргүүн байр суурийг эзэллээ.

Нэг нь CS2 төрлийн мэдээллийн сайт HLTV.org-аас долоо хоног бүр шинэчлэгдэн гардаг HLTV World Ranking, нөгөөх нь тухайн тоглооомын хөгжүүлэгч Valve-ийн албан ёсны Valve Regional Standings (VRS) юм. Хоёул адилхан чансаа мэт харагдавч зорилго, хэрэглээ, ач холбогдлын хувьд эрс ялгаатай.
HLTV Ranking гэж юу вэ?
HLTV.org-ын гаргадаг чансаа нь дэлхийн бүх багуудын тухайн үеийн (тухайн долоо хоногийн) хэр байгааг харуулах зорилготой.
Тооцох аргачлал: Том жижиг тэмцээн, LAN болон онлайн, бүс нутгийн лиг гээд бараг бүх үр дүнгүүд тооцогдоно.
Шалгуур үзүүлэлтүүд:
Тэмцээний ач холбогдол (Tier-1 тэмцээн мэдээж илүү жинтэй).
Өрсөлдөгчийн чансаа.
Багийн бүрэлдэхүүний тогтвортой байдал.
Шинээр байр ахисан бол үр дүнд илүү их ач холбогдол өгөх.
Шинэчлэгдэх давтамж: Долоо хоног бүр, ихэвчлэн Даваа гаригт.
Хэрэглээ: Фэнүүд, шинжээчид, медиа байгууллагууд “ямар баг одоогийн байдлаар хамгийн хүчтэй вэ?” гэдгийг мэдэхэд ашигладаг.
HLTV Ranking бол ил тод, тогтмол шинэчлэгддэг тул фэнүүд, медиа, комментаторуудын дунд хамгийн түгээмэл хэрэглэгддэг.
Comments