top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

ESL Pro League S19 тэмцээнд The MongolZ баг оролцож байна

Малта арал дээр сар орчмын хугацаанд болох ESL Pro League S19 тэмцээн 4-р сарын 23-аас 5-р сарын 12 хүртэл үргэлжлэх бөгөөд тэмцээний шагналын сан нь 750 мянган доллар, тэмцээнд 32 баг өрсөлдөнө.

Хэсгийн хуваарилалт

Тэмцээний  А хэсэгт

Faze

Imperial

Eternal Fire

Astralis

Virtus. Pro

Fnatic

3DMax

Saw багууд


Тэмцээний B хэсэгт

Team Vitality

Sharks Esports

BetBoom Team

M80

Team Falcons

The MongolZ

TYLOO

G2 Esports


Тэмцээний С хэсэгт

MOUZ

Bad News Kangaroos

GamerLegion

ENCE

FURIA Esports

Team Liquid

FORZE Esports

Monte


Тэмцээний D хэсэгт

Complexity Gaming

Pera Esports

HEROIC

Ninjas in Pyjamas

​BIG

BOSS

FlyQuest

Natus Vincere багууд тоглохоор хуваарилагджээ.

Тэмцээний формат:

Group Stage:

Энэ хэсгийн тоглолт нь Bo3 форматаар явагдана

·       Багуудыг дөрвөн хэсэгт хуваана. Хэсэг бүр найман багтай.

·       Бүх тоглолтууд Bo3 байна.

Хэсэг тус бүрийн  шилдэг дөрвөн баг Play Off-д оролцохын тулд өрсөлдөнө.

·       Хэсгийн ялагчид Quarterfinal-д өрсөлдөнө.

·       Хэсгийн 2-р байрт шалгарсан тамирчид дээд хүснэгтийн шөвгийн 12-д өрсөлдөнө.

·       Хэсгийн 3-р байрт шалгарсан багууд дээд хүснэгтийн шөвгийн  16-д өрсөлдөнө.

·       Хэсгийн 4-р байрт шалгарсан багууд доод хүснэгтийн 16-д өрсөлдөнө.

Play Off:

  • Нийт 8 баг өрсөлдөнө.

  • Бүх тоглолтууд Bo3 байна

  • Харин Гранд финал бол Bo5

Тэмцээний хугацаа

Group Stage

4-р сарын 23-аас 4-р сарын 28-нд

Play Off

5-р сарын 7-оос 5-р сарын 12-нд болно.

Тэмцээний нэгдүгээр байранд орсон байг 170,000 долларын шагналын сан, IEM Cologne 2024-т орох эрхээ авна.


ESL Pro League S19
Credit: ESL

Өмнөх улирлын тоглолтуудын тухай товч

ESL Pro League Season 18: 2023.08.30-10.01. MOUZ (prize pool $850,000; 32 teams)

ESL Pro League Season 17: 2023.02.22-03.26. Faze Clan (prize pool $850,000; 32 teams)

ESL Pro League Season 16: 2022.08.31-10.01. Team Vitality (prize pool $850,000; 24 teams)

ESL Pro League Season 15: 2022.03.09-04.10. Faze Clan (prize pool $823,000; 24 teams)

ESL Pro League Season 14: 2021.08.06-09.12. NaVi (prize pool $750,000; 24 teams)

ESL Pro League Season 13: 2021.03.08-04.12. Heroic (prize pool $750,000; 24 teams)

ESL Pro League Season 12: 2020.09.02-10.11. Astralis (prize pool $750,000; 24 teams)

ESL Pro League Season 11: 2020.03.16-04.12. Fnatic (prize pool $750,000; 24 teams)

ESL Pro League Season 10: 2019.12.03-12.08. MOUZ (prize pool $600,000; 16 teams)

ESL Pro League Season 9: 2019.06.18-06.23. Liquid (prize pool $600,000; 16 teams)

ESL Pro League Season 8: 2018.12.04-12.09. Astralis (prize pool $750,000; 16 teams)

ESL Pro League Season 7: 2018.04-12.09. Astralis (prize pool $750,000; 16 teams)

ESL Pro League Season 6: 2018.12.04-12.09. Astralis (prize pool $750,000; 12 teams)

ESL Pro League Season 5: 2017.05.30-06.04. G2 (prize pool $750,000; 12 teams)

ESL Pro League Season 4: 2016.10.26-10.30. Cloud8 (prize pool $630,000; 12 teams)

ESL Pro League Season 3: 2016.05.11-05.15. Astralis (prize pool $512,000; 8 teams)

ESL Pro League Season 2: 2015.12.10-12.13. Fnatic (prize pool $250,000; 8 teams)

ESL Pro League Season 1: 2015.07.02-07.05. Fnatic (prize pool $250,000; 8 teams)

 

ESL байгууллага

1997 онд үүсгэн байгуулсан Германы Дойче Кланлиг компаний  үргэлжлэл болгож 2000 онд ESL үүсгэн байгуулагдсан. Компани нь онлайн тоглоомын лиг болон тоглоомын сэтгүүлээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. ESL 2015 оны 11-р сард Калифорниа мужийн Сан Хосе хотын SAP төвд 10 дахь удаагийн арга хэмжээгээ зохион байгуулав. Энэ үйл явдал Twitch-аар дамжуулан 10 сая гаруй үзэгчтэй байсан бөгөөд тухайн үед Америкт болсон хамгийн том Counter-Strike арга хэмжээ байсан.

2022 онд ESL болон цахим спортын платформ FACEIT-ийг Саудын Арабын Savvy Games Group (SGG) нийлээд 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авсан.  

ESL Pro League

2015 оны 4-р сарын 28-нд ESL ESEA-тай хамтран Counter-Strike: Global Offensive лигийг хоёр улирлын нийт $1,000,000 шагналын сантай хийх болсоноо зарласан.  Эхэндээ энэ тэмцээн зөвхөн Европ болон Хойд Америкийн бүс нутгуудад явагдаж байсан бол удалгүй Ази, Далайн болон Өмнөд Америкад өргөжсөн.

192 views0 comments

Recent Posts

See All

Recent Posts

bottom of page